jasen
Бичлэгийн тоо 4,493

Тєвд Гималайд хийсэн дуулиант судалгаа, гайхам vр дvн, хvн тєрєлхтєний vvсэл гарлын тухай итгэхийн аргагvй мєртлєє итгэхгvй байх бас аргагvй таамаглал дvгнэлтvvд, орчлонгийн жам ёсны утга учрын тухай эрхгvй эргэцvvлэхэд хvргэх
уран сайхны аястай судалгааны цуврал номуудыг бичсэн дэлхийд нэртэй Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев Монголд ирээд буцлаа. Тэр Монголд юу хайж ирсэн юм бол? Хайсан зvйлээ олсон болов уу? Ямар судалгаа хийв? Аялал бvр нь дуулиан тарьж байдаг судалгаагаа манай улсын нутаг дэвсгэрт vргэлжлvvлэх vv гээд уншигчдын маань сонирхож буй олон асуултад парапсихологч Д.Тємєртогоогоос хариулт авсан юм.

Энэ эрхэм Монголын Психотроникийн хvрээлэнг тэргvvлдэг. Эрнст Мулдашевийн “Хvн мичнээс vvсээгvй”, “Бурхадын хотын эрэлд” цувралын “Эртний хvмvvсийн эмгэнэлт илгээмж”, “Харатийн алтан шаштир”, “Шамбалын єлгийд” гурван ботийг монгол хэл дээр цувралаар орчуулан гаргах vйлийг эднийхэн гардан эрхэлсэн юм. Доктор Д.Тємєртогоо Мулдашевийнхныг Монголд байх зургаан єдєр тэдэнтэй хамт байж, хэлмэрчийн vvрэг гvйцэтгэсэн байна.

Тэд уулын эзэн, лус савдагийн зургийг авчээ
Э.Мулдашевийн багийнхан Алтай судлалын экспедицийн судалгаагаа Монголд vргэлжлvvлэхээр наймдугаар сарын 28-нд ирсэн юм. Зургаан єдєр ажиллаад есдvгээр сарын дєрвєнд буцсан. Баян-Єлгий, Ховд аймгийн нутгаар явж, хvн чулуу, буган хєшєє, хиргэсvvрvvдийг vзэж харсан даа.

Тэдний зорьж очсон хамгийн гол газар нь Ховд аймгийн нутаг дахь нэгэн агуй. Тэр агуйд очихын тулд 400 гаруй км явсан. Тэгж зорьж хvрсэн мєртлєє агуйн vvдэн дээрээс хэтрээгvй гээд бод доо. Амаар нь шагайж хараад л бємбєлєг байна гэчихээд цааш ороогvй. Нэг нь орж, зураг авсан. Тэгээд л Монголд ирсэний хэрэг бvтлээ гэж байсан.

Энэ агуйд маш олон зосон зураг бий. Ер нь хадны сvг зураг цохиж хийсэн буюу зурсан хоёр янз байдаг юм. Энэ агуйн сvг зургууд зурмал нь. Дэлхийн эртний урлаг судлалын олдвор дотор чухал байр суурь эзэлдэг цуутай зургууд энд бий. Гэтэл Мулдашевийнхан эдгээр зургийг огт сонирхоогvй.
Хил давж орж ирэхдээ л Монголд нэг гvнзгий нvх байх ёстой. Хаана байна гэж асуугаад байсан юм.

Тэр хайж байсан нvх нь энэ агуйд байсан. Агуй их єндєрт байрладаг. Ам нь баруун хойшоо наран жаргах зvг рvv харсан байдаг юм. Агуйн ам шувууны сангасаар дvvрчихсэн байсныг наяад оны vед сумын захиргааныхан цэвэрлэсэн юм билээ. Цэвэрлэхээс гадна сангасаар нь ногооны талбайгаа бордох давхар зорилготой байж. Хоригдлуудаар сангасыг цэвэрлvvлжээ. Манайхан л болсон хойно очсон уул хад бvхэн дээр нэр усаа сараачина. Олон vеэрээ дамжин шvтэж ирсэн газар орноо ингэж бузарладаг. Хожим хойно нь очсон хvмvvс тэднийг хараана. Хараахаас ч аргагvй. Єнгєрчихсєн хойноо ч хараалгах vйлийг тэгж л бид хийдэг юм байна. Агуйд очоод харж байхад тэр дvр зураг бас л давтагдаж.

Хоригдлууд сангасыг нь ачихад маш их тоос босчээ. Тэр их бужигнасан тоос нь буухдаа хадны сvг зургуудыг дараад харагдуулахгvй болгочихсон байна лээ. Энэ цэвэрлэгээний дараа агуйн нэг хэсэг нурж нvхийг дарсан юм байна. Байгаль дэлхийдээ ёс бус, бохир, бузраар халдсаны уршиг энэ. Агуйд орсон хvн нь харанхуйд баахан хар юмны зураг авсан. Юуны зураг аваад байгааг асуухад очоод компьютер дээр хараарай гэж байна. Буцаж ирээд авсан зургийг нь компьютерт харахад зангидсан гарын хэмжээтэйгээс эхлээд хvний толгойн чинээ цайвар, хєхємдєг, ягаавтар єнгийн бємбєлгvvд байна. Нарийн ажиглавал чагт маягийн зураастай. Тэд тvvнийг хас тэмдэг гэж тайлбарлаж байна лээ. Компьютер дээр маш гоё ялгарч харагдах юм. Бємбєлгvvд хєдєлгєєнтэй. Олон кадр дарахад байнга байршил нь єєрчлєгдєж байсан.


Ийм бємбєлгvvд Египетийн пирамид, Пасхийн арал, Сирийн агуйнуудад байдаг гэнэ. Мулдашевийнхан дэлхийн дєч гаруй орноор явж, хэдэн зуун агуй vзсэн хvмvvс юм. Тэр дугаргий бємбєлгvvдийг харанхуйд зургийг нь авахад тодорч харагдана. Хvний юу бодож буйг ойлгодог, ухамсартай энергийн биет. Манайхны ойлголтоор бол уулын эзэн, лус савдаг нь гэж тайлбарлаж байсан.

Уул ус бvхэн эзэнтэй. Аргадаж, тахиж шvтэж байх хэрэгтэй гэсэн єтгєсийн vг бий шvv дээ. Тэр нь махан бие, цусан зvрхтэй бидэнд харагддаггvй. Хvн мэдээллийн ерэн хувийг нvдээрээ авдаг. Гэтэл энэ чухал эрхтэн маань гэрэл, хурдаас хамаараад маш бага зvйлийг хvлээж авдаг. Долгионыг ч бас vзэхгvй. Тэгэхээр ийм муу багажаар мэдээллийнхээ ерэн хувийг авдаг хvн бvхнийг мэддэг чаддаг гэж болохгvй байгаа биз. Энэ энергийн биет хальсны аппарат, видео камерт харагддаггvй гэнэ. Зєвхєн дижитал аппаратаар л хардаг юм байна. Орчин vеийн энэ их мундаг тоног тєхєєрємжvvдийг зохиож бvтээхээс ємнє хутагт, хувилгаад, гоц чадвартай хvмvvс л тэдгээрийг харж мэдэрдэг байж. Манайхан уул усаа хэн ч хамаагvй очоод тахиад байдаггvй, лам хувраг бєє удганаараа тахиулдаг нь учиртай л хэрэг.


Пасхийн арлынх шиг нууц агуулсан нvхнvvд Монголд бий
Пасхийн арал Алтайн нурууны дор, дэлхийн нєгєє талд Чилийн нутаг, Номхон далайн гvнд байдаг. Тэр арал дээр гvнзгий нvхнvvд байдаг гэнэ. Мулдашевийнхан тэр нvхнvvдийг Монголд байх ёстой гэж ирсэн юм байна. Хайсан нvхээ ч олсон. Энэ нvхнvvдийг бас манай говьд байх ёстой гэж байна. Ирчихээд асууж сураад vзэхэд vнэхээр Дундговь аймгийн нутагт тийм нvхнvvд байдаг гэж сонслоо.

Мулдашевийн онолоор бол галав юvлэхийн ємнє Алтайн нуруу, Пасхийн арал хоёр дэлхийн хойд урд туйл байжээ. Сvvлчийн усан галав юvлэх vеэр Монгол нутаг хэсэг хугацаанд хуурай, хvн амьдрах бололцоотой байж. Энэ vеийнхний анхны хvмvvсийг монгол нутагт амьдрахад тэр энергийн биетvvд бvхнийг зааж сургасан юм байна.

Бид нэг зvйлийг огт анзаардаггvй явсан юм билээ. Монголын нууц товчоо Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ чоно гэргий Хоо маралын хамт тэнгис гэтэлж ирээд Онон мєрний тэргvvнээ Бурхан Халдунаа нутаглаж гэж эхэлдэг. Тэр тэнгис нь хаана байсан, юугаар гаталж, хэзээ ирсэн юм гэдгийг ерєєс анзаарч байсангvй. Мулдашевийн онолтой холбоод vзэхэд тэр єгvvлбэр хоосон биш болж таарч байгаа биз. Мулдашевийн ном дээр галав юvлсний дараах тэр их усан дотор хvнтэй тєстэй амьтан байсан гэж єгvvлдэг.

Бурханы сургаалд амьдралын эх ус, амьтны эх загас гэдэг шvv дээ. Бидний биеийн ерэн хувь ч ус байдаг гэдэг. Тэгээд бодохоор энэ амьдрал уснаас vvссэн гэдэг оргvй ч зvйл биш дээ.
Сэтгэх гэдэг тархин дотор болдог vйл явц. Буддын шашны сэтгэл тєдийтний онолд хvний бодол санаа, оюун ухамсар тархиныхаа гадна талд байдаг гэсэн vг бий. Тvvнээс нь бодол санааны сайн муугаас шалтгаалаад сайн муу энерги гардаг. Vvнийг л аура, гэрлэн бvрхvvл гээд байгаа юм. Хуучны бурханы зургууд бvгд гадуураа хvрээтэй шvv дээ. Тэр нь энэ гэрлэн бvрхvvл. Махгал, Дэмчиг, Миеэгомбо зэрэг их догшин бурхадынх бол бvр улаан гал бадарсан байдаг юм. Ногоон дарь эх, Цагаан дарь эх зэрэг нигvvлсэнгvй зєєлєн бурхадынх зєєлєн шаргал єнгєтэй.

Бvх биеийн гэрлэн бvрхvvлээс гадна толгой нь тусдаа гэрэлтэй ч бий. Тэр толгойн гэрэл нь сэтгэх явцад гарч буй сацруулалтын зураг юм байна. Хvний бодол ухаан, сэтгэл санааны єєрчлєлт энэ гэрлийн сацруулалтад нєлєєлдєг. Хэн нэгнээс хайрын сайхан vг сонсож буй залуу эмэгтэйгээс нэг єєр, бусдаас хатуу ширvvн vг сонсож, гомдож бухимдсан нэгнээс бас нэг єєр гэрэл сацарч таарна. Одоо бол хvний гэрлэн биеийг мэдэрдэг аппарат бvтээгдээд зургийг нь авдаг болчихсон байна шvv дээ. Бид хайр дурлалыг зvрхээр тєлєєлvvлээд байдаг. Хоёр хvний л гэрлэн бие нийлэхээр зvрх маягийн хэлбэр гарч ирж байгаа хэрэг. Ингэхээр бие нь сэтгэхvйн сав болж байгаа биз.

Мулдашев одоогийн хvн тєрєлхтєн vvсэх vед анхны хvмvvсийн суурьшсан газар нь Монгол нутаг гэсэн бусад эрдэмтдийн дvгнэлтийг баталж байна. Баян-Єлгий аймгийн Улаан хус сумын Бага Ойгор гэдэг газар єргєєшєє бvтэн хагас, уртаашаа 15 км газар эзэлсэн vй тvмэн хадны сvг зураг бий. Бараг хагас єртєє газар гэсэн vг. Алтай таван богд руу тулж очсон Монголын баруун хил газар л даа.

Дэлхийд судлагдаад байгаа тэрэгний дvрстэй хадны сvг зурагны дийлэнх нь Монголд, энэ газарт байдаг юм. Монголын нууц товчоонд гэхэд л хасаг тэрэг, харуутай тэрэг, єлжиг тэрэг гээд тэрэгний тухай арав гаруй удаа гардаг. Энэ эргэх хvрдийг нvvдэлчид бий болгосон. Баянхонгор аймгийн нутагт бас гурван морь хєллєсєн сvйх тэрэгний зураг бий. Энэ бvхэн Монгол нутагт анх хvн, тэрэг vvссэн гэдгийг баталж буй юм.
Шинжлэх ухаанд Мулдашевийнхны оруулж буй асар том хувь нэмэр бусад эрдэмтдийнхээр батлагдаж байна.

Буган хєшєєн дээрх дvрс буга уу, усны амьтан уу?
Мулдашев зорьж очсон агуйдаа хvн загасны зураг байх ёстой гэсэн нь vнэхээр байсан. Тэд человек рыба гээд байгаа. Минийхээр бол дельфин ч юмуу пингвинтэй тєстэй. Гэхдээ яг тийм гээд хэлэхэд бєгс нь хавтгай, сэлvvргvй л дээ.

Манай нутгаар тvгээмэл байдаг буган чулуун хєшєєн дээр шувуун хошуутай, угалзан эвэртэй амьтны дvрс зураг байдаг шvv дээ. Vvнийг бугын зураг, урлагийн хийсвэрлэлээр ийн зуржээ гэж манайхан тайлбарладаг. Мулдашев эд нар vvнийг усны амьтан гэж vзэж байгаа юм билээ. Буган хєшєєн дээр байдаг бидний буга гэж нэрлэдэг амьтны дvрсийн дээд бvслvvр болох бєєрєнхий дvрсvvдийг далайн хєєс, доод хэсгийн ташуу хєндлєн, бєєрєнхий янз бvрийн хэлбэртэй байдаг зураасуудыг далайн ёроол гэж тайлбарлаж байх юм. Харин хамгийн дээр байдаг бидний нар гэдэг ганц бєєрєнхий дvрсийг атмосфер гэж байна. Буга юм бол хєл нь хаана байна, ийм шувууны хошуугаар яаж євс идэх вэ гэж тэд асууж байсан. Vнэхээр бараг л хєлгvй байдаг даа.

Энэ бvхний vр дvнд Мулдашевийнхан ойрын хоёр жилийн дотор Монголд удаан хугацааны ултай судалгаа хийхээр томоохон экспедици зохион байгуулж ирнэ гэж амалсан.
Эцэст нь монголчууддаа хандаж хэлэхэд ариун дагшин газраа хэнийг ч хамаагvй дагуулж очоод бохирлож бузарлан элдвийг сараачдагаа болихсон. Бидэнд л vг хэлдэггvй болохоос тэр газар орны эзэн савдаг нь хийдгээ хийж, сахьдаг юмаа сахиж байгаа. Хар буруу санаж очсон хvнийг андахгvй. Аливааг мухар сохроор шvтэх албагvй ч танин мэдэж ухаарах ёстой. Єєрийгєє сэхээтэн гэж нэрлээд харийнхныг дагуулж очин харуулын айлыг элдвээр харааж зvхдэг хvмvvс ч бий гэнэ. Агуйн харуулын албаны айлаас газар орондоо єргєх сvv, цагаан идээний зvйл гуйхад нvд нь орой дээрээ гарч байсан. Энэ олон жилийн хугацаанд ийм зvйл гуйсан хvн нь ганц би гэнэ. Агуйд оруулахынхаа ємнє би арц, хvж асаан уугиулж, идээ цагаагаа єргєєд хэл буруутай ч сэтгэл зєвтэй хvмvvс авчирлаа гэж аргадан гуйсан.

Тэд ч дєнгєж амаар нь орчихоод л буцаж гарч ирээд нэгийгээ оруулсан нь архи огт уудаггvй хvн байсан. Архи уудаг хvн орохоор яадаг юм бэ гэсэн сониуч асуулт тавихад толгой эргэж, дотор муухайраад байж суух аргагvй болдог гэж байна лээ.
Ерээд оны эхээр агуйн дэргэд нэг хvн жуулчны бааз байгуулахаар байшин барьж эхэлсэн юм байх. Удаа ч vгvй тавь гаруй vхэр нь vерт урсаад амьтан хvнээс асуухад газар нутаг зохихгvй нь гэж л дээ. Тэгээд л байшингаа буулгаж аваад явахад цутгасан хундаам нь vлдэж. Нутгийнхан нэг бус иймэрхvv тохиолдлуудыг ярьж байна лээ. Онгон дагшин газраа ашиг олно хэмээн зоос болгож харах нь маш буруу. Энэ бvхнийг монголчууд маань сайн санаж яваасай.

Мулдашевийнхныг гайхашруулсан монгол залуу
Мулдашевийн судалгааны багийн гишvvн Сергей Селиверстов Ховдын тєвийн хуучин зочид буудлын хоёр давхарын нэгэн тагтан дээр зогсож байлаа. Ойр зуурыг ажиглан гэнэ сэрэггvй зогсоо тvvнийг гудамжаар явж байсан нэгэн монгол залуу хараад, та Селиверстов мєн vv хэмээн асууж, Мулдашевийнхныг гайхашруулав. Хязгаар нутгийн жирийн нэг монгол залуу Мулдашевийн номуудыг уншиж. Тэгэхдээ зvгээр ч нэг сониучирхан уншаад єнгєрсєнгvй. Бvр багийн гишvvдийнх нь зургийг хараад таних хэмжээнд уншсан байсан нь дэлхийгээр нэг хэрэн хэсэж, дол цохьсон нєхдийг гайхуулж, бас баярлуулж орхив. Тэд хамтдаа зургаа авахуулж, тvvгээр ч зогсохгvй ноён Селиверстов Сергей Полканский гэсэн шинэ нэртэй болжээ. Хоёр давхарын ердийн нэгэн тагт ч бас гэрэл зургийн хальсанд бууж, Мулдашевийнхны Алтайд хийсэн судалгааныхаа тухай бичих дараагийн номд байраа эзлэх нь тэр. Мулдашевийн чих дэлдийлгэсэн цуврал номуудыг Монголын уншигчдад ийм хэмжээнд хvргэж чадсан орчуулагч нь хориодхон настай Мэндсайханы Пvрэвжав хэмээх оюутан охин бий.
Тэднийг баярлуулж, гайхашруулсан монгол нєхєд нь vvгээр тогтсонгvй. Биологч эмэгтэй Оюунчимэг, Ховдын Багшийн их сургуулийн дэд захирал Цэдэв, бас нэгэн бизнесмен залуу эд хэд єнжин хонон хvлээж байж уулзаад Мулдашевийнхны хэлснээр гайхалтай элэгсэг дотноор хандаж vдэн гаргаж єгчээ. Vдэлт л болсон хойно ууж, дуулж. Монгол нєхєд нь орос дуу дуулахад оросууд ганц бадаг л тvрэхээс хэтэрсэнгvй ичиж vхэх дєхсєн гэнэ. Дэлхийн дєчєєд орноор хэрэн хэсэхдээ ийм найрсаг дотно, vнэн сэтгэлийн хандлагыг монголчуудаас л мэдэрлээ. Хvн тєрєлхтєний хєгжлийн оргил гээд байгаа тэр Америкт чинь гэхэд л хvн хvндээ чоно байдаг газар шvv дээ хэмээн яриад Мулдашевийн нєхєд Монголд дахин ирэхээ амлан буцсан байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/491218/387/trackback

suns

2008.07.08 15:34:55
*.200.103.188

SONURHOLTOI SANAGDLAA..ENE TUHAI NOMIIG HAANAAS AVCH UNSHIJ BOLOH VE?YAMAR NERTEI  YUM BOL.OLON DEVTER UU?JAAHAN DELGERENGUI HELJ UGUUCH.

Мичидмаа

2008.07.08 18:08:22
*.77.230.2

ХУН   МИЧНЭЭС   ҮҮСЭЭГҮЙ
БУРХАДЫН   ХОТЫН  ЭРЭЛД  ГЭЭД     4   БОТЬ    БАЙГАА
МОНГОЛД   НОМЫН   ДЭЛГҮҮРҮҮДЭД    БАЙГАА  БАЙХ.ИХ   СОНИРХОЛТОЙ   НОМНУУД   БАЙСАН
profile

эди хугда

2012.11.16 18:23:45
*.199.161.214

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102348
38 http://kr.youtube.com/watch?v=QpTCTPr64hc&NR=1 [2] 96843226 2008-07-10 4127
37 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAMD HURELTSEN IRNE UU file [3] pitty1 2008-07-10 3914
36 hoshin shoguud [1] pitty1 2008-07-09 6706
35 karma oroo holsluulne [2] stainless 2008-07-08 3644
34 Buildozer&buudlaga [2] selenge_good 2008-07-07 3528
» Э.Мулдашев Монголоос хайсан зvйлээ олсон уу [3] Мичидмаа 2008-07-07 6399
32 О.МАГНАЙ мессенжерт холбогджээ. [8] selenge_good 2008-07-07 5345
31 Монголд ирсэн коммунистуудад,Ард иргэдийг доромжилохоо боль! [3] selenge_good 2008-07-07 4982
30 ANSAN SHIV file [1] pitty1 2008-07-07 4798
29 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file [1] ABAP 2008-07-06 7576
28 *****НААДАМ АНСАНД***** [1] baagiiiii 2008-07-06 5226
27 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAM file [1] pitty1 2008-07-06 5363
26 Amerikiin elchingiin anket 156,157,158 bogloj sevis tolbor hiij [2] tammy 2008-07-06 5850
25 НААДАМ АНСАНД [1] baagiiiii 2008-07-06 5703
24 MAHN ICHEECH-ARD TYMEN UILJ BAINA [2] ýíõëýí 2008-07-05 4520
23 ТАНЫ БОДОЛ [3] Мичид 2008-07-05 4680
22 Ondor bolgodog vitamin [4] hulan turaah tov 2008-07-05 5477
21 МАХН-АМ-АЖИЛ-ЗӨРӨӨ [3] selenge_good 2008-07-05 5782
20 Үнэн [2] selenge_good 2008-07-05 5069
19 Та аймшгийн ертөнцөд холбогдоно уу? [2] puunee 2008-07-04 6658
18 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 7444
17 МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ХААШАА ЯВЖ БАЙНА [1] 몽골 2008-07-03 7649
16 ZAAVAL ORJ YZ MONGOLCHUUDAA [1] ~СуН~ДуЙ~ 2008-07-03 6499
15 УРЛАГИЙНХАН УЙЛЖ БАЙНА [1] 96843226 2008-07-03 8637
14 MAXH [1] 몽골 2008-07-02 8910
13 Аймшиг ба айдас [5] puunee 2008-07-01 10895
12 SOlongosiin kinond Mongol [3] 은혜 2008-07-01 10159
11 yatga hogjmiin yaruu egshgiig amidaar ni sonsoyo gevel... [1] marl 2008-07-01 9393
10 MAXH yalchihsan yum uu daa [2] aeob 2008-07-01 9217
9 2008 Naadam [10] chollong 2008-06-30 10014
8 Америк оюутанд бууз заасан минь буюу Монгол хүний хэмжүүр биедээ явдаг Мичид 2008-06-29 11981
7 Эв нэгдлийн бэлэгдэл, эрхт төрийн хийморь [2] 96843226 2008-06-29 13282
6 Монгол Улсын Төрийн Дуулал [2] 96843226 2008-06-29 12369
5 Монгол юм [18] 96843226 2008-06-29 11737
4 ВX Солонгост тоглоно. [2] 96843226 2008-06-29 11058
3 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file [2] ABAP 2008-06-28 12960
2 ВX Солонгост тоглоно. file [5] 96843226 2008-06-28 10092
1 Naver Map Test [3] admin 2008-06-27 15043
배너신청
자생병원

배너신청