jasen
Бичлэгийн тоо 4,493

 Урьд шөнийн 12.00-02.00 цагийн хооронд О.Магнай хотын захад нуугдаж байсан газраасаа сэтгүүлч Уянга, Баатархуяг нартай чааталсныг ямар нэгэн тайлбаргүйгээр, өөрсдийнх нь зөвшөөрснөөр хэрэглэгч, уншигч та бүхэнд хүргэж байна.



nishapur2003: Сайн уу?

nishapur2003: байна уу?

uyanga_g75: хүүе

uyanga_g75: хаана байнаа хө?

uyanga_g75: зүгээр үү?

nishapur2003: Mагнай нь байна

uyanga_g75: тийм байна

uyanga_g75: миний найз зүгээр үү?

uyanga_g75: Бид 2 ээжтэй чинь холбогдож байгаа

nishapur2003: Намайг алах гээд байна.

uyanga_g75: Хэн тэр вэ? Чи хаа байнаа?

nishapur2003: Би маргааш өөрөө цагдаа дээр очъё тэгэхгүй бол алуулах юм байна. uyanga_g75: Яг үнэн. Ядаж цагдаагийн хамгаалалтад орох хэрэгтэй.

nishapur2003: Намайг ганцад ороод тэнд амиа хорлосон энэ тэр гэвэл битгий итгээрэй

uyanga_g75: Яалаа гэж, бид хоёр чамайг мэднэ

uyanga_g75: Чи аль зэрэг хамгаалалттай байна вэ? Ганцаар биш биз дээ? Гэхдээ миний найз айх хэрэггүй. Байдал нааштай болж бидэнд хүмүүс итгэж, сайн хандаж байна. Бид хоёр сониноо хийгээд ажил дээрээ байна. Сонин удахгүй гарна, юу бичвэл зүгээр гэж бодож байна? Чи өөрийнхөө хэлэх гэсэн бүх үгээ видео хальсанд яаж ийгээд бичүүлээд хэд хэд хувилуулан хүнд захиж үлдээгээрэй.  Нэг хувийг нь бидэнд өгүүл.

nishapur2003: Өчигдөр намайг 15-р хорооллоос шөнө машинтай хөдлөхөд энгийн хувцастай 2 хүн гар буугаар буудсан

nishapur2003: байна уу? Энэ интернэт тасраад байнаа. Өчигдөр намайг 15-р хорооллоос шөнө машинтай хөдлөхөд энгийн хувцастай 2 хүн гар буугаар буудсан

uyanga_g75: Байна, байна, би бичээд л байна шүү дээ

nishapur2003: Энэ интернэт тасраад байнаа.

uyanga_g75: Битгий сандар, маш тайван байх хэрэгтэй шүү

nishapur2003: над руу шууд буудаж байна.

uyanga_g75: яг одоо буудаж байгаа юм уу?

nishapur2003: өчигдөр шууд буудсан, хүүе гээд шууд буудсан

nishapur2003:бид шууд зугатаасан

uyanga_g75: өнөө шөнө байдал идэвхжиж мэднэ, маш болгоомжтой байгаарай

nishapur2003: тэр шөнө цагдаа нар байлдааны буу хэрэглэсэн нь үнэн.

nishapur2003: энэ хүмүүс намайг барихаасаа илүү шууд алах гээд байна.

 uyanga_g75: наадах чинь ер нь үнэн шүү, бичлэг хийлгэж үлдээх маш чухал шүү

nishapur2003: би өөрийнхөө хамаатны залууд бичлэг үлдээгээд Хуягаагийн утсыг өгсөн. uyanga_g75: өчигдөр чамайг баригдсан гэнэ гэхээр бид 2 УМБГ очиж сурагласан, чи байгаагүй, бид маш их санаа зовсон шүү.

nishapur2003: манай ээжид энийг битгий хэлээрэй, зүрх муутай юм шүү

 uyanga_g75: мэдэж байгаа

nishapur2003: би ээждээ зүгээрээ гэж хэлсэн

uyanga_g75: ээжтэй чинь байнга холбогдож тайвшруулж байгаа.

nishapur2003: би маргааш 10 цагийн үед УМБГ-т очноо

uyanga_g75: замдаа маш болгоомжтой яваарай

nishapur2003: тэр үед хэвлэлийнхнийг байлгамаар байна.

uyanga_g75: тэгэлгүй яахав, өнөөдөр зарлачихсан байгаа.

nishapur2003: намайг энд зарим хүмүүс хил давуулъя гээд байна.

nishapur2003: өчигдөр шөнө шууд буудсан

uyanga_g75: хэрэггүй байхаа

nishapur2003: тэгэхдээ би маргааш очноо

uyanga_g75: гэхдээ ярилцъя л даа

nishapur2003:миний найз нар хэвлэлийнхнийг сайн цуглуулаарай

uyanga_g75: тэгнээ, өнөөдөр боломжтой бүхэнд хэлсэн.

nishapur2003: бид нар жагсаалаа 16.30д дуусгасан

uyanga_g75: гэхдээ энэ удаа хэвлэлийн дэмжлэг маш муу байна.

 nishapur2003: Жаргалсайхан гишүүн яг зарласан

uyanga_g75: ТВ-ийн холбоо эсрэг байгаа.

nishapur2003: яг үнэндээ юу болов гээд нэвтрүүлэг хиймээр байна.

nishapur2003: би маргааш өөрөө очих нь зөв үү?

uyanga_g75: бид хариуцлагатай мэдэгдэл хийх хэрэгтэй.

 nishapur2003: дахиаид 7 хонох уу?

uyanga_g75: Занданг ганц худаг руу өчигдөр аваад явсан, тэр өлсгөлөн зарлана гэсэн. uyanga_g75: 7 хонох аюултай юм шиг санагдаад байна.

uyanga_g75: Миний найз тайван байгаарай, айж сандарч огт болохгүй. Бид ийм юмнаас айх байсан бол ийм тэмцэл эхлүүлэхгүй байх байсан

nishapur2003: би айгаагүй ээ

uyanga_g75: олон түмний тархийг 4 хоног угаах гэсэн ч төдийлөн амжилттай болоогүй

nishapur2003: тэгэхдээ өчигдөр буудсан чинь жаахан зүрх хөдөлсөн

uyanga_g75: тэгнэ тэгнэ, аргагүй

uyanga_g75: наадуул чинь биднийг айлгана гэж тооцсон байх

nishapur2003: 7 хоновол яах бол?

nishapur2003: батзанданг барьсан гэж үнэн үү?

uyanga_g75: 7 хононо гэдэг чинь харин аюултай юм шиг надад санагдаад байна, хир найдвартай газар байгаа юм бэ? Занданг ганц худаг руу өчигдөр аваад явсан, тэр өлсгөлөн зарлана гэсэн.

nishapur2003: 2 хүн эцсээ хүртэл үзэлцэнэ гээд хамгаалж байна

nishapur2003: манай ээжид энийг хэлж болохгүй шүү, зүрх нь их муу байгаа

uyanga_g75: яалаа гэж, хэлэхгүй ээ

uyanga_g75: наад 2 хүн чинь найдвартай юу?

nishapur2003: нэг нь хамаатных, нэг нь найз

uyanga_g75: нагац эгч нар чинь сандралдаад л гүйгээд байсан, би тэднийг тайвшруулсаан Чи ер нь мэдээлэл авч байна уу

nishapur2003: үгүй сая л olloo sonin mn үзлээ, намайг баригдсан гэж бичсэн байна. Энд зурагт байхгүй харанхуй амбаарт байна.

uyanga_g75: маргааш эсвэл шууд ХБХ зарлаад, ХБХ дээрээс баригдаж явбал дээр ч юм уу?

nishapur2003: хүмүүсийн ярьж байгаагаар нийгэм тэр чигээрээ бидний эсрэг байна гэсэн үнэн үү

uyanga_g75: тэр чигээрээ нь ч юу юм бэ, гэхдээ 2 хуваагдсан, ерөнхийдөө дэмжлэг маш муу байгаа. Ялангуяа хэвлэлийн дэмжлэг. Энэ л аюултай.Биднийг сайн ойлгохгүй байна, тайлбарлах боломж ч хомс байна. Би цуцалтгүй утсаар ярьсан хүн болгонд хоолойгоо сөөтөл тайлбарлаж байгаа.

uyanga_g75: маргааш ХБХ зарлаад чи нөгөөдөр ирвэл ямрав гэж Хуягаа хэлж байна

nishapur2003: маргааш намайг очвол шууд л бариад авна шүү дээ

uyanga_g75: барьж авах нь ойлгомжтой. Чиний ялын тогтоолыг бэлдчихсэн байгаа нь нууц биш. Эрүүгийн хуулийн 177, 230-аар төлөвлөсөн байна.

uyanga_g75: гэхдээ биднийг ойлгох цаг ирнээ. Бид ийм олуулаа байж та 2-ыгоо зүгээр бариулчихаад сууж байхгүй ээ. Ард чинь сайн найзууд чинь байгаа гэж бодоод зоригтой бай

uyanga_g75: байна уу?

uyanga_g75: Магнай?

nishapur2003: бна

uyanga_g75: стрестэж огт болохгүй шүү

nishapur2003: би маргааш очих уу, хэрэггүй юу?

nishapur2003: Ц. ах руу холбогдоод миний нөхцөл байдлыг хэлээрэй

uyanga_g75: ok,

nishapur2003: намайг үхчихсэн байвал Ху нам, Мөнх-Оргил шүү. Жавхаа гэж манай хамаатны хүнээс видео аваарай.

uyanga_g75: үхэх хаа байсийн, чиний хэлдэг сайн цагийг хамтдаа авчирна шүү

nishapur2003: өчигдөр шууд буудсан болохоор жаахан айж л байна

uyanga_g75: айх хэрэггүй ээ миний найз. Тэд чиний хаа байгааг мэдэж байгаа гэсэн үг үү?

nishapur2003: би найдвартай газар байгаа

uyanga_g75: Сайн байна. Хуягаа яг одоо Ц. ахтай ярьж байна

nishapur2003: магнайг буудсан гэдгийг хэлээрэй

uyanga_g75 Нөхцөл байдлыг чамаас нууж болохгүй. Биднийг өмгөөлөх өмгөөлөгч ч олдохгүй байгаа.

nishapur2003: маргааш очих нь зөв үү, буруу юу?

uyanga_g75: Бид 2 ярилцаж байна. Женко Баттулга тусалж өмгөөлөгч олж өгнө гэсэн

nishapur2003: Ц. ах юу гэж байна?

uyanga_g75: Маргааш хичнээн хэвлэл ирэхийг мэдэхгүй байна. Бид маргааш өглөөөгье, тэгээд нөгөөдөр өглөө 10 цагт ирвэл ямрав? Чи дахиж надтай холбогдох боломжтой юу? очоод хэвлэлийнхэнд мэдээлэл

nishapur2003: мэдэхгүй байна

uyanga_g75: хэрэв хэвлэлийнхэн цөөн ирвэл бидэнд хүнд гэж бодож байна. маргааш мэдээлэл өгөөд ОУ-ын хүний эрхийн байгууллагуудад хандсаны дараа эргээд холбогдох уу?

nishapur2003: найз нь маргааш 10 цагийн үед очноо

uyanga_g75: бид ерөөсөө маргааш ХБХ хийлгэж ОУБ-ын анхаарал татаж байгаад нөгөөдөр гарсан нь дээр юм байна. Ээжид чинь эвтэйхэн тайлбарланаа, тэгж хамгаалалтаа чангатгаж байгаад гаръяаа, тэгэх үү?

nishapur2003: маргаашдаа очъё доо

uyanga_g75: ямар ч хамгаалалтгүй бол яахав, хэвлэлийнхэн ирэхгүй бол яана гэж айж байна.

nishapur2003: би бүх элчингүүдэд хувийн захидал бичсэн байгаа.

 uyanga_g75: сайн байна

nishapur2003: яахав дээ, айвал бүү хий, хийвэ бүү ай гэж. Нэгэнт хийсэн юм чинь.

uyanga_g75: тэр аймаар аллагыг нь чи бид хийгээгүй шүү дээ, хэлмэгдүүлэлтийн машинд чамайг өртүүлмээргүй байна

nishapur2003: 6-р сарын 30-ны орой Буян компанийн байранд жагсаал хийх тухай уулзалт болсон, уулзалтад ҮШН-ын Цогтгэрэл, Эх орон намын Чулуунбаатар

uyanga_g75: тэрийг мэдсээн, бүгдийг мэдсэн. Дугар ах ямар үүрэгтэй байсан юм бэ?

nishapur2003: Дугар зүгээр л байсан, юм яриагүй

uyanga_g75: би ерөнхийлөгчийн гар хөл оров уу гэж хардаад байсан юм

nishapur2003: сүүлд үймээн гарсны дараа Дугар над руу яриад наад хүмүүсээ Ардчилсан намын байр руу оруулах боломж байна уу гэж байсан.Би, битгий тэнэгт гэж хэлсэн. Хяналтаас гарсны дараа 9911 56 хэд ч билээ тийм утаснаас ярьж байсан

uyanga_g75:тэр хүмүүсийн маш олон нь АН-ын гишүүд байсан учраас тэд тийшээ явахгүй байсан. Машин дотроос намайг Элбэгээг дуудсан чинь тэд бараг алах гэж байсан, чи юу гэж Элбэгдорж гээд байгаа юм, Баярыг дуудаач гэд машин нүдээд байсан.

nishapur2003:манай намын нөхдүүдэд хэлээрэй, маргааш 10 цагийн үед УМБГ очно гэж

uyanga_g75: тэгье дээ, бид бүх боломжоороо хэвлэлийнхнийг цуглуулна, чи 10.30 гэж ир.

nishapur2003: Ц. ахад хэлээрэй, Магнай танд их найдвар тавьж байна гэж хэлээрэй

nishapur2003: ok

uyanga_g75: хэлсээн, бид яриад тохирчихлоо

nishapur2003: найз нь зоригтой, юунаас ч айхгүй

uyanga_g75: би чамайг мэднээ, бид тийм л хүмүүс шүү дээ.

nishapur2003: харин муу эмээ ээж 2тоо л санаа зовоод байна, 2уулаа зүрх муутай. Манай ээж эмээ 2т худлаа ч гэсэн сайн мэдээ дуулгаж байгаарай

uyanga_g75: санаа зоволтгүй, бид 2 өдөр бүхэн холбогдож тайвшруулж, сэтгэлийн дэм үзүүлж байгаа

uyanga_g75: тэгэлгүй яахав, яг тэгж байгаа

nishapur2003: 177. 2 чинь цаазаар авах ялтай юм байна, хэ хэ хэ

uyanga_g75: харин тийм, Занданд бас тийм зүйл анги тулгасан. Миний найз өлсөж ядраагүй биз?

nishapur2003: 2 өдөр хоол идээгүй, боломж олдохгүй байна, тэгэхдээ зүгээрээ

uyanga_g75: Сайхан гоолиг залуу болж байгаа юм байна даа тэгвэл J яаж ийж байгаад жаахан ч гэсэн юм олж идэх хэрэгтэй, ядарч биеэ муутгаж болохгүй.

nishapur2003: Ер нь нийгэм тэр аяараа бидний эсрэг байна гэж үнэн үү?

uyanga_g75: тэр аяараа бишээ, биднийг дэмжиж байгаа олон хүмүүс байгаа.тэд холбогдож мессэж бичиж байгаа, ганцхан тэдний дуу хоолойг гаргах хэвлэлийнхэн л цөөн байна.

nishapur2003: АН аль талдаа байна? хүмүүс надад Бат-Үүл Баяртай нэг тал байна гэсэн

uyanga_g75: Элбэгээ нэлээд шийдэмгий байх шиг байна. Өнөөдөр чамайг өмөөрч ТВ5-д ярилцлага өгсөн.

nishapur2003: яг намайг өмөөрсөн үү?

uyanga_g75: Бат-Үүл тийм биш байхаа, би түүнд итгэдэг юм. Тэр голыг нь олдог улстөрч. Баяр ч гэсэн арай ч бидний эсрэг гэж би бодохгүй байна. Баяр өөрөө ч хүнд байдалд байгаа юм шиг мэдрэгдээд байх юм. Элбэгээ чамайг маш тодорхой өмөөрсөн. үймээнийг зогсоох гэж очоод Магнай өөрөө гааздуулаад, чирэгдээд ухаангүй гарсан гэж ярьсан.

nishapur2003: сайхан сонсогдож байна

nishapur2003: би харин бүр эхнэр аваагүйдээ баярлаж байна, хүний  охин үрийг зовоох байсан байна шүү. Хэ хэ хэ

uyanga_g75: одоо чамаар хүүхнүүд бахархаж байгаа, юм шударга үнэнээрээ болсны дараа тэднээс шилж байгаад эхнэрээ болгоорой

nishapur2003: хэ хэ хэ

nishapur2003: миний хажууд байгаа хүмүүс нийгэм тэр аяараа та нарын эсрэг байна л гэж хэлж байна

uyanga_g75: хөгжлийн бэрхшээлтэй иргэд чамайг өмөөрч мэдэгдэл гаргасныг ТВ 5 дамжуулсан. Мэдрэл муутай хүнээр худлаа үг хэлүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ашигласан гэж цагдаагийнхныг буруутгасан.

nishapur2003: манай Ц. ах юу гэж байна?

uyanga_g75: Маргааш ОУБ-уудын хамгаалалтад авсан нь дээр гэж байна

uyanga_g75: бнуу?

uyanga_g75: Маагий?

nishapur2003: 120-д би дүүгийнхээ 2 хоносон юм, тэгсэн уржигдар шөнө хаалгыг нь эвдээд цагдаа нар шөнөөр дайрч орсон гэсэн. 

uyanga_g75: наад газраа найдвартай гэж чи үнэхээр итгэж байна уу? Чи их гэнэн шүү.  

uyanga_g75: эртхэн илэрч гарсан нь ямар ч байсан дээр, тэгэхээр чиний шийдвэр зөв юм байна. сайн ч муу ч хуулийн хамгаалалтад орох хэрэгтэй. Ядаж манай Маагийг хэн хааш нь аваад явсныг бид мэдэж нэхэж байх хэрэгтэй биз дээ

nishapur2003: энд сүлжээ унаад байна.

uyanga_g75: Маагий, ядаж юм уу. Тараг, эсвэл сүү ч  юм уу, хоосон байж огт болохгүй, ядарна. тэртэй тэргүй чамайг хорино, тэгэхээр бие сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй

nishapur2003: Би хотын захад зүгээр л нэг амбаарт 2 хүнтэй хамт байна. найз нь хоригдохоос айхгүй ээ

uyanga_g75: бид ч бас нэг хоног ч зүгээр суухгүй ээ, найз нь хүртэл охиноо орхичихоод чамд санаа зовоод сууж байна.

nishapur2003: маргааш өглөө харин  хот руу ороод нэг сайхан хоол идчихээд очноо

uyanga_g75: хот руу ороод хоолны газар орвол УМБГ хүргэлгүй бариад авах байлгүй дээ

nishapur2003: Ц. ах юу гэж байна

uyanga_g75: маргааш бид хэвлэл мэдээллийнхнийг цуглуулахад анхаарлаа хандуулахаар ярилцлаа

nishapur2003: Ц. ахын маань үг намайг их зоригжуулж байгаа

uyanga_g75: ямар үг?

nishapur2003: намайг дүү нь ахдаа их хайртай гэж байна гэж хэлээд өгөөч, яг одоо

uyanga_g75: заа, яг одоо залгалаа

nishapur2003: миний ойлгож байгаагаар ялангуяа надад багадаа арван жил өгөх байхаа. Би Батзандангаа цэвэрлэнээ

uyanga_g75: юу гэж дээ, чи тэр муухай хэргийг хийгээгүй. Чи хийгээгүй, яагаад ингэд байгаа юм бэ?! хийгээгүй хэргийн төлөө чи ял авахгүй, ингэж өөртөө хэл. Зоригтой бай

nishapur2003: манай Хосоо ахыг барьсан уу?

uyanga_g75: Хосоо ахыг ТЕГ дуудаж байцаалт авсан байна.

nishapur2003: юу гэж асуусан байна

uyanga_g75: хэн зохион байгуулсан, хэн санхүүжүүлсэн гэж асуусан байна

nishapur2003: тэгээд юу гэсэн байна?

uyanga_g75: хэн ч санхүүжүүлээгүй, санхүүжүүлэх шаардлага гараагүй гэсэн байна. Буян компани дээр болсон уулзалтын талаар хэлсэн гэсэн байхаа

nishapur2003: хэ хэ хэ, хэнд?

uyanga_g75: тагнуулынханд, угаасаа тэр уулзалтын тухай материалууд сониноор гараад эхэлсэн байна лээ

nishapur2003: Хосоо ахыг тэгээд сул явуулж байгаа юм уу?

uyanga_g75: тагнуул баривчлах эрхгүй шүү дээ

nishapur2003: бараг 5 хоног ганцаараа байсан чинь жаахан ганцаарддаг юм байна шүү. Ц. ахтай холбогдсон уу

uyanga_g75: Ц. ах ч гэсэн чамд хайртай гэнээ, та 2 ямар учиртай юм бэ J Чамайг зоригтой бай, бүх юмны учир зүй зохисоороо олдоно гэж байна

nishapur2003: Уянгаа, маргааш өглөө камер олдох уу?

uyanga_g75: бид 2т байгаа, бид камертайгаа очно

nishapur2003: тэгээрэй, Гүнээ ах юу ярьж байна

uyanga_g75: Гүнээ маргааш жагсаал зохион байгуулна гэсэн

uyanga_g75: Ер нь үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг, бидний үнэн ялах цаг ирнээ. Миний найз жаахан гутраад стрестээд байгаа юмуу даа? Амьдралын чинь багаар бодож гуравны хоёр нь урд чинь байна шүү дээ. Монголчууд бүгд тархиа угаалгадаг хүмүүс бишээ, биднийг ойлгож байгаа олон хүмүүс байгаа. Өнөөдөр Ламжав гуай ярилцлага өгч байсан. Учир байдлыг үнэн зөвөөр, ухаалгаар тайлбарлаж байсан.

nishapur2003: 6 хоног 3уулхнаа байгаад мэдээлэл байхгүй болохоор жаахан тэнэг болдог юм байнаа

uyanga_g75: Ерөнхий сайд Бямбасүрэн гуай биднийг дэмжиж үгээ хэлнэ гэсэн

nishapur2003: хогийн подвалд хүртэл нэг хоносон. Жаахан сэтгэлээр унадаг юм байнаа, найз аа

uyanga_g75: зүгээрээ, эр хүн бүхнийг үздэг гээ биз дээ

nishapur2003: чамтай чаатлах их сайхан байна

uyanga_g75: Чи ямар сонирхолтой сайхан амьдарч байгаагаа мэдэхгүй л байгаа даа. Ийм амьдрал олон хүнд оногддоггүй юм. Ер нь энэ хорвоо энэ зэргийн ачааг хүн болгонд үүрүүлдэггүй юм шүү, биднийг ачаа даах чадвартай гэж ийм хүнд ачаа үүрүүлж байгаа юм.  яагаад хүн болгон нийгмийг шинэчлэгч болдоггүй юм бэ гэж чи бодож үзсэн үү?

uyanga_g75: Бид өөрсдийнхөө хар толгойг бодож энэ бүхнийг эхлүүлээгүй шүү дээ

nishapur2003: тиймээ

uyanga_g75: Бямбасүрэн гуай, энэ залуус тэртэй тэргүй түүхэнд үлдэнээ гэж хэлсэн шүү.Сайн, ухаантай хүмүүс энэ хорвоод бидний бодсоноос олон байгаа.

nishapur2003: тиймээ. Манай найз Насаа гээд залуу байдаг, санаж байна уу? тэрийг Баатархуяг руу Магнайгийн тухай ярьсан гээд өчигдөр баривчилсан, одоо ганцад байгаа. Би нэг юм дамжуулсан юм, тэрийг хэлсэн гээд барьсан гэж сонслоо.

uyanga_g75: утас чагнаж байгаа юмуу? ямар үг дамжуулсан гэж?

nishapur2003:  би уг нь хагас сайнд очъё гэж бодож байсан юм, тэгснээ больсон юм. uyanga_g75: хэн ч яриагүй гэж байна. Чи юуг хэлээрэй гэсэн гэж?  

nishapur2003: магнай хагас сайнд цагдаа дээр очно, очингуутаа өлсгөлөн зарлана гэж

uyanga_g75: сонин юмаа, яриагүй дээ

nishapur2003: надад залгасан л гэсэн дээ, сонин дээрээ магнайгийн найз Т.Мөнхнасанг суллачих даа гээд нэг юм гаргахыг бодоорой

uyanga_g75: Нөгөө хамт Цонжин болдог явдаг залуу мөн биз дээ?

nishapur2003: Өө яг

uyanga_g75: хөөрхийi,

nishapur2003: ээж нь манай ээж рүү уйлаад залгасан байна

uyanga_g75: за яахав, бидний үе ирнээ. Тэвчээртэй, ухаантай байцгаая

nishapur2003: тэгье

nishapur2003: энийг дуусгаж байгаад лагер дээр нэг сайхан уух юмсан

uyanga_g75: тэгнээ, заавал шүү. Хэдүүлээ энэ үеийг инээгээд яриад сууж байх тэр цаг холгүй байгаа хө

nishapur2003: нөгөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэдэг үг толгойд их орж ирж байна шүү

uyanga_g75: тэгж ч зүгээр нэг амьдрахгүй шүү хө

nishapur2003: тиймээ хө

uyanga_g75: бурхан багшийн үүрүүлсэн ачааг хэнд тэгнэчихээд зүлгэн дээр сууж байхав дээ. Биднийг ачаа даах эсэхийг шалгаж байгаа нь энэ.

uyanga_g75: Өчигдөр Отгоо эгч ярьсан, Магнайгийн нялх хүүхэдтэй найзыг нь барьчихлаа гэж. Тэр Насаа юу?

 

uyanga_g75: Байна уу?

nishapur2003: байнаа

uyanga_g75: ядарч байна уу?

nishapur2003: Маргааш ганцад очоод л сайн унтъя, хэ хэ хэ

uyanga_g75: унтуулж байвал ч бага хэрэг. Муусайн яргачид найз нарыг маань тамлахгүй байгаа л гэж айж байна.Одоо Заагийдаа санаа зовоод л байна, бас Насаа нэмэгдлээ. nishapur2003: манай Насаад ямар ч буруу байхгүй, надад компьютер л өгсөн юм

uyanga_g75: тэгэлгүй яахав дээ, Насаагийн буруу юу байхав. Бидний хэн маань ч буруугүй ээ. Шөнөдөө унтаж байна уу?

nishapur2003: Унталгүй яахав, за за та хэд унтах гэж байна уу?

uyanga_g75: бид яахвээ, сайн байна. Чи ядаж нойртой байгаарай.

nishapur2003: Би Мэл Гибсоны braveheart кинонд их дуртай.

uyanga_g75: би ч бас дуртай

nishapur2003: би жагсаал бүрийнхээ өмнөх шөнө тэр киног үздэг байж билээ.

 uyanga_g75: би түүнийг үзэх болгондоо зоригжиж түүний оронд өөрийгөө тавьж боддог, үйл явдлыг нь Монголд буулгадаг.Бид яг адилхан юмаа.

nishapur2003: үхэхдээ хүртэл freedom /эрх чөлөө/ гэж хэлээд үхдэг

uyanga_g75: гэхдээ бид үхэж болохгүй

nishapur2003: тиймээ

uyanga_g75: 25хан настай залуу үхлийн тухай ярьж болохгүй, тийм биз?

uyanga_g75: өө уучлаарай

nishapur2003: Юунд вэ?

uyanga_g75: 26тай залуу л даа J Чамайг өөрийнхөө насны тухай ярихад эмзэглэдгийг саналаа.

nishapur2003: хэ хэ хэ

nishapur2003: гадаа шөнө болоод жаахан сэтгэлээр унасан юм бичсэн байж магадгүй

uyanga_g75: тэгсэн байх, маргааш өглөө энэ бүхэн чинь зүгээр болчихноо

nishapur2003: тийм дээ, надаас асуух юм байна уу?

uyanga_g75: бид асуултгүй найзыгаа бүгдийг нь мэднэ штээ J

nishapur2003: өнөөдөр чи уйлж цаадах чинь дуулавч өөр нэг өдөр чи дуулж цаадах чинь гуних болно гэж үнэн үг шүү

uyanga_g75: хорвоо тийм л байдаг

nishapur2003: Буян Жагаагаас ярилцлага аваарай

uyanga_g75: Биднийг бурхан харнаа, энэ төрийн төлөө яаж явж байгааг бурхан ойлгоод харж байгаа. Тэгээд ачаа даах эсэхийг нь нэг шалгатал бид унаад өгч болохгүй биз дээ? Зоригтой байгаарай, миний найз

uyanga_g75: Тэгж яривал Чингис хааны сүнс биднийг энэ төрийн төлөө яаж явааг харж байгаа гэж Хуягаа хэлж байна.

nishapur2003: тийм дээ

uyanga_g75: Жагаатай ярьж байна.

nishapur2003: Магнайтай холбогдсон гэж битгий хэлээрэй, цаадах чинь юу гэж байна?

uyanga_g75: Та хамт байлцсан юм чинь үгээ хэлж, намаасаа мэдэгдэл энэ тэр гаргана биз дээ гэсэн чинь, яахав үгээ хэлнээ гэнээ.

uyanga_g75: байна уу?

nishapur2003: байна

uyanga_g75:  тэмцлийн нэг чухал үр дүн нь хүн таньж сурдаг шиг байгаа юм, найз нь бол одоо чоно болсон шүү дээ

uyanga_g75: Хүмүүс ээжтэй чинь яриад өмгөөлөх зардал гарвал хандив өргөнө гэсэн байна. 6 өмгөөлөгч өмгөөлж өгнө гэжээ.Бас хэсэг хүмүүс чамайг гэрчилнэ, жагсаалын үеэр тайван бай, цагдаа нартай битгий мөргөлд гэж байсан гэдгийг гэрчилнэ гэсэн байна.

nishapur2003: нэг ч гэсэн сайхан мэдээ байна

uyanga_g75: олон сайхан мэдээ байгаа хө. Ард түмэн биднийг орхиогүй байгаа шүү. Тэд л, биднийг дэмжиж байгаа ард түмний дэмжлэгийг салгах гэж оролдож байгаагаас биш. Мөн чанартаа олон түмэн маань биднийг орхиогүй байгаа. Тиймгүй бол бид яаж ийм нөхцөл байдалд амьдрах билээ дээ.

uyanga_g75: Миний найз болгоомжтой байгаарай.

uyanga_g75: Женко Баттулга гишүүн сайн өмгөөлөгч олж өгч байгаа, бидний талд олон хүн байгаа шүү. Санаагаар огт унахгүй. Жагсаал цуглаанаас болж хүний амь эрсдээгүй. Үнэндээ цагдаа нар л хүн алсан. Яг энэ асуудлыг намууд тавьж байна. Элбэгээ өнөөдөр ярьсан, эвсэл ч бас албан ёсоор тавьж байгаа.

nishapur2003: ok

uyanga_g75: Тэд л хүн алсан алдаагаа нуух гэж амь тэмцэн буруутан хайж, түүнийгээ чамайг болгон харуулахыг хичээж байгааг найзууд нь илчлээд өгнөө. Элбэгээгийн мэдэгдлийн дараа цагдаагийнхан аймаар сандарцгааж байна. Ер нь олон хүн үнэнийг мэдэж байгаа шүү. Биднээр тоглож байгаа эрх баригчдыг тэр хүмүүс үзэн ядаж байна. Аргагүй шүү дээ.

nishapur2003: зүгээр дээ миний найз.маргааш өглөө Хуягаа та 2  ирнэ биз дээ?

uyanga_g75: тэгэлгүй яахав

nishapur2003: миний зургийг авна биз дээ?

uyanga_g75: мэдээж. Хамгийн түрүүнд бид 2 очно, хэвлэлийнхнийг цуглуулна. Харин одоо харихаас. Охин уйлаад байна гээд ээж дуудаад байна. Өглөө эрт бид 2 очно, харин чи 10.30д ирэхээ мэдсэн биз?

uyanga_g75: байна уу?

uyanga_g75: ер нь ард түмэн улам бүр босох эрч хүчтэй болсон шүү, өдөр бүхэн босъё, тэмцье гэж ярьж байгаа.

nishapur2003: сайхан мэдээ байна

uyanga_g75: үйл явдлын учрыг нь бүрэн ойлгуулчихвал тэд маань бүчээд л ирнэ.ганцхан бидэнд тийм боломж олгохгүй л байгаа юм. Олон хүн ард түмнийг айсан гэж бодсон, гэтэл тэд улам зоригжсон. Харин эрх баригчид айсан, сүнсээ зайлтал айсан. Одоо бид айвал ард түмэн мохно шүү. Бид зоригжвол олон түмэн улам зоригжино шүү. Миний найз одоо амар даа. Охин уйлаад байна гэнэ. ОК? Найз нь явчих уу?

nishapur2003: та хоёртой чааталсан чинь бүүр сэтгэл сэргэчихлээ

uyanga_g75: Хатан зоригтон киногоо бодоод сайхан унтаж амар даа. гэхдээ төгсгөл нь тийм биш шүү. Төгсгөлийг нь бид өөрсдөө хийнэ. БИД ЯЛНА!!!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/490965/d97/trackback

talkh

2008.07.12 17:11:21
*.141.2.119

KINO  UZEED  L   JAGSAAL  HIIJ,HUN  AMITAN  TURHIRAAD  L.       AMAR  IUM  BISHUU.  xaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxax 
TEGWEL  AMERIK  KINO  UZEED  L  GUDAMJIND  HUN  ALAAD  L,   "GOLOMT" ," HAAN", "MONGOLBANK "-IIG   DEEREMDEJ,     MAPIIN   SULJEEND  DARUI  ORTSGOOYO.  MONGOLCHUUDAA???????????????????XXI-R  ZUUNII   ARDCHILAGCHDIIN   (VNENDEE    GANTS  HUDAGT  SAR  BOLJ  CHADAHGUI  L  HATAN  ZORIGTNUUD) ULS  TURCHDIIN  IREEDUI  ENE  L  DEE.    BAS"   LAGERT  OCHIJ  NEG  SAIHAN  SHOUDAH  IUMSAN " GECHJEE.      IIM  IUMNUUDIIG  yamar  nuhduud  dagaj  daldaganadag  ni  todorhoi.TEGEED  BAS  HUDULGUUNUU  URGUJUULJ  HOLBOO  BOLSON  GEJ  BGAA.
SHUUD  TSAATSAL................................O.MAGNAI,  J, BATZANDAN   NARIIG  UUR  BUSAD  TRANSHEINII  TANKCHIN  NAIZ  NART  NI  SURGAMJTAI.BUUD  ,,,BUUD,,BUUD,, BUUD,,, BUUD....   

bebeto

2008.07.12 19:00:33
*.179.20.25

Bi amid yavah utga uvhraa odoo l oilgoj bna.Magnaig demjij amidarna.Uyangatai holbogdoj demjij ajillaj abidarmaar bna.Bid ulam oluulaa bolno.

gambir

2008.07.13 13:52:49
*.125.161.189

huuh ta nariig demjij baina manai meild orj ireech enhjin247  bid bugd ta nariin tuluu shuu  huvisgalt nam cunuucui
profile

jaalhuu

2008.07.14 13:23:33
*.148.169.54

Unen ch yum uu hudlaa ch yumuu hen medlee.....
profile

sarmisxan555

2008.07.14 14:14:56
*.158.66.158

magnaig  demjij  bna.bid  oluulaa  shuu
profile

jaalhuu

2008.07.14 16:17:05
*.148.169.54

ene 2 hunii chat bish baina neg hunii l zohiol bna dag......Bi hen negnii tald oroh geegui gehdee ene bol zugeer l zohiol bna.....Buh l ner ni garaad bgaa humuusiin neriig ovogtoi ni durdaad l ......Humuust unshuulah gesen bodoltoi ni ilt  bna......Bi MAHN bolon MAgnai ch biluu Jagaa ch genuu ta nariig bugdiig chin gazriin hursnuus archaad zugeer l taivan amidrahiig husch bna.......Iim hudlaa baatruud olon bitgii turuusei......

profile

jaalhuu

2008.07.14 16:28:03
*.148.169.54

Bi jagsaalaa 4.30-d yag taraasan genuu? Jagaa ah yag helsen genuu??? Eniig ene naiztaigaa yarih yamar hereg bna....Tertei tergui naiz chin yum bol medej l taaraa shd...
Bas gants ch ug usgiin aldaagui, tseg taslaliig ch yag bairand ni taviad, uguulberee tom usgeer ehluuleed kirilleer chatlaad baidag ih l beltgeltei chat bna......Bargiin humuus chatlahdaa ingej chatladag biluu???? Ta nar ch bas ingej humuusiin tarhi ugaahaa bolio.....Jagsaalaas bolj hun uheeguin bol hool idej bgaad hun uhee yu???
profile

эди хугда

2011.05.09 22:30:22
*.199.207.124

End solongosiin irgentei ger b ul bolj bgaa hunii bichig barimt,mgld bataluulj ugnu.01046379091

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102348
38 http://kr.youtube.com/watch?v=QpTCTPr64hc&NR=1 [2] 96843226 2008-07-10 4127
37 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAMD HURELTSEN IRNE UU file [3] pitty1 2008-07-10 3914
36 hoshin shoguud [1] pitty1 2008-07-09 6706
35 karma oroo holsluulne [2] stainless 2008-07-08 3644
34 Buildozer&buudlaga [2] selenge_good 2008-07-07 3528
33 Э.Мулдашев Монголоос хайсан зvйлээ олсон уу [3] Мичидмаа 2008-07-07 6399
» О.МАГНАЙ мессенжерт холбогджээ. [8] selenge_good 2008-07-07 5345
31 Монголд ирсэн коммунистуудад,Ард иргэдийг доромжилохоо боль! [3] selenge_good 2008-07-07 4982
30 ANSAN SHIV file [1] pitty1 2008-07-07 4798
29 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file [1] ABAP 2008-07-06 7576
28 *****НААДАМ АНСАНД***** [1] baagiiiii 2008-07-06 5226
27 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAM file [1] pitty1 2008-07-06 5363
26 Amerikiin elchingiin anket 156,157,158 bogloj sevis tolbor hiij [2] tammy 2008-07-06 5850
25 НААДАМ АНСАНД [1] baagiiiii 2008-07-06 5703
24 MAHN ICHEECH-ARD TYMEN UILJ BAINA [2] ýíõëýí 2008-07-05 4520
23 ТАНЫ БОДОЛ [3] Мичид 2008-07-05 4680
22 Ondor bolgodog vitamin [4] hulan turaah tov 2008-07-05 5477
21 МАХН-АМ-АЖИЛ-ЗӨРӨӨ [3] selenge_good 2008-07-05 5782
20 Үнэн [2] selenge_good 2008-07-05 5069
19 Та аймшгийн ертөнцөд холбогдоно уу? [2] puunee 2008-07-04 6658
18 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 7444
17 МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ХААШАА ЯВЖ БАЙНА [1] 몽골 2008-07-03 7649
16 ZAAVAL ORJ YZ MONGOLCHUUDAA [1] ~СуН~ДуЙ~ 2008-07-03 6499
15 УРЛАГИЙНХАН УЙЛЖ БАЙНА [1] 96843226 2008-07-03 8637
14 MAXH [1] 몽골 2008-07-02 8910
13 Аймшиг ба айдас [5] puunee 2008-07-01 10895
12 SOlongosiin kinond Mongol [3] 은혜 2008-07-01 10159
11 yatga hogjmiin yaruu egshgiig amidaar ni sonsoyo gevel... [1] marl 2008-07-01 9393
10 MAXH yalchihsan yum uu daa [2] aeob 2008-07-01 9217
9 2008 Naadam [10] chollong 2008-06-30 10014
8 Америк оюутанд бууз заасан минь буюу Монгол хүний хэмжүүр биедээ явдаг Мичид 2008-06-29 11981
7 Эв нэгдлийн бэлэгдэл, эрхт төрийн хийморь [2] 96843226 2008-06-29 13282
6 Монгол Улсын Төрийн Дуулал [2] 96843226 2008-06-29 12369
5 Монгол юм [18] 96843226 2008-06-29 11737
4 ВX Солонгост тоглоно. [2] 96843226 2008-06-29 11058
3 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file [2] ABAP 2008-06-28 12960
2 ВX Солонгост тоглоно. file [5] 96843226 2008-06-28 10092
1 Naver Map Test [3] admin 2008-06-27 15043
배너신청
자생병원

배너신청