jasen
Бичлэгийн тоо 4,493

Сонгуулийн дараа үүссэн хүмүүсийн бухимдал дургүйцэл даамжирсаар эсэргүүцлийн цуглаан хэлбэртэй эхлээд ганц өдрийн дотор олон мянган хүн хамарсан үймээн самуун болон хувирч ямархуу үр дагавар гаргаад байгааг хилийн чанад суугаа Монголчууд бид мэдээлэлийн бүх сувгаар үзсээр байна.

Болж буй үйл явдлын бодит байдлыг дотор нь хутгалдан орж хараагүй ч интернэт хэмээх агуу их орон зайн ачаар Монголын харьцангуй бие даасан үзэл бодолтой мэдээлэлийн хэрэгсэлүүд, телевизийн сайтуудаас тун шуурхай авсан үзсэн харсан мэдээлэлдээ үндэслэн хувийн санал бодлоо бичиж байна.

Ази тивээс ардчилал чөлөөт зах зээлийн харилцаанд огтнын хамраас ч цус гаргалгүй тайван замаар шилжсэн цөөхөн орны нэг хэмээн бид өөрсдийгөө дурдах дуртай. Тиймээ, Азидаа амгалан тайван Монгол гэгдэж ирсэн бид. Гэтэл өнөөдөр төр төлөөлөх сонгуулиа хэвийн явуулж чаддаггүй, үймээн самууны хөлд шатсан сүйрсэн гудамжаар нь хунтын үеийг санагдуулам хуягт тэрэг, цэрэг цагдаа хөлхсөн улс орон болж хувирлаа. Асуудлыг учир зүйг нь олоод зохицуулах уужим тайван ухаангүй хийрхүү хэдэн лидер, хөрөнгө мөнгө цацаад хоосон хоцрох болсондоо хорсон улайрсан нэр дэвшигчид, ардын баатар болох амттай мөрөөдөлдөө автагсад, нам эвсэл аль нь ч мэдэгдэхгүй эрээн мяраан туг дарцаг барьсан хөөрүү хөлчүү залуус, архичин согтуу архагууд, олз ашиг хайсан олиггүй гарууд голлон
ХУ намын байшинг түймэрдэн ассан галын наадмын гол дүрд тоглох шиг боллоо.

Сонгуулийн тойргууд дээр гарсан луйвар булхай, хувьсгалт намын бардам амлалтанд итгэл алдарч бухимдсан олон түмний төлөөлөл дээр төв гудмаар явсан сониуч сонжоочид, хүүхэд багачуулын тоо толгой нэмэгдээд хэдэн мянган хүний жагсаал болон эрх баригч намын төв байрны өмнө ирж эсэргүүцлээ ирлэрхийлжээ. Аль ч ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл. Цагдаа, хүчний байгууллага ч байдлыг аль болох хурцатгахгүй байж хэв журам сахиулахыг хичээж байгаа нь харагдаж байлаа. Чухам энэ үед л хувьсгалт намыг төлөөлөөд Баяр нь биш юм гэхэд хэн нэг нь тэдэнтэй нүүр тулан уулзаж хурсан олны шаардлага үгийг сонсох хэрэгтэй байсан болов уу. Гэтэл үймээн самуун өдөөх далд зорилготой хүмүүс намын байр руу нэвтрэхээр шууд дайрч эхэлснээр байдал хурцдаж эхлэв.

ХИЙРХҮҮ ЛИДЭР ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭЭД БАЙНА?

Намын байрандаа Баяр тэргүүтэй ХУ намын эрхмүүд сэтгүүлчдийг цуглуулаад
-Та нарыг арай өөр зааланд хүлээн авах байсан юм, гадаа цугласан хүмүүс эвдлэж сүйдлэх гээд саад болоод байна гэх зэргээр ярьж сууна. Тэрээр ерөнхий сайдын байр суурин дээрээс АН, иргэний эвслийн удирдагчдад хандан -Сонгуулийн ерөнхий дүн гараагүй үед олон түмний сэтгэл санаанд нөлөөлөх, буруу ташаа мэдээлэл хийхгүй байхыг сануулан жагсаал цуглаанаа зогсоохыг уриалаад шаардлагатай нөхцөл байдалд засгийн газар нийгмийн хэв журмыг сахиулахын тулд зохих арга хэмжээ авах болно, гэхдээ бид аядуу хүлээцтэй байр суурь барьж байгаа хэмээн тун буурьтай цэгцтэй тодорхой ярьсан. Харин сонгуулийн тойрог болгон дээр шахуу гарсан луйвар будлианы үр дүнд ийм ялалт авчихаад та ичихгүй байна уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд -Би харин бахархаж байна гэж хариулсан нь ялалтандаа хэт эрэмшсэн намын даргын үг байв. Ялалтын хундага тулгаж байхаар Ё.Отгобаярыгаа ч юм уу хэн нэгнийг томилоод үймсэн олны төлөөлөлийг хүлээн авч уулзах, эс бөгөөс АН, иргэний холбооны удирдагчдыг уриад бий болсон нөхцөл байдлыг шуурхай хэлэлцэж эмх замбраагүй байдлыг намжаах санаа тэр үед түүнээс огт төрсөнгүй. Муу сайн ч тэд ард түмний төлөөлөл тэрээр ерөнхий сайд юмсан даа. Намынхаа байрыг гар хоосон хэдэн цагдаад үлдээж тэнд байгаа сэтгүүлчдэд шатааж, сүйтгэж тугаа тахихыг нь сайн сурвалжлаарай гэх шахуу юм захиад явсан сурагтай. Хэвлэлийнхнийг урьсан хурал дээрээ ч бас тэгэж ярьж байлаа

Бас нэгэн бичлэг. Ардчилсан намын байранд Элбэгдорж дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Монголын ард түмний сонголтонд аюул тулгарлаа, ийм ийм тойргууд дээр манай энэ энэ гарах байсан нойл! гарлаа… гээд л. Баахан зүйл урсгав. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн талаар нэг ч үг миний амнаас гараагүй шүү гэж яаран дурдахаа ч мартсангүй. Жагсаал цуглааны тухайд Сүхбаатарын талбай дээр очоод нэгдсэн, цаашдаа ямар том хэмжээний эсэргүүцлийн жагсаал цуглаан болохыг төсөөлөх аргагүй хэмээн мэдэгдлээ. Ард түмэн Хувьсгалт намын авилгачин, луйварчид төрийн эрх барих дээд байгууллагад дахин сонгогдож байгаад бухимдаж байна гэсэн мөртлөө ийм цолтой цөөнгүй хүн АН-аас ч сонгогдоод байгааг дурдсангүй. Дараа нь АН-аас нэр дэвшигч Мөнхтуяа, Бурмаа нар сонгуулийн тойрог дээр болсон будлианы талаар баримт дэлгэн мэдээлэл хийв. Мөхтуяа -Би 50.000 хүнээс санал авах амлалтыг нь гарын үсэг зуруулаад авсан баримт энэ байна, гэтэл миний төлөө эдгээр хүмүүсийн дөнгөж хагас нь өглөө, би сонгуулийн хороонд үүнийг өгч шалгуулна гэв. Тэрээр яг ингэж ярив. Будлиан гарлаа гарлаа гэхэд 25.000 хүний саналыг луйвардаж болдог л юм байх даа. Луйвардсан нь үнэн бол ХУ намынхан дэндэж байна. Сонгогчдоор амлалт авхуулан гарын үсэг цуглуулсан нь шударгаар өрсөлдөх ардчилсан зарчим мөн үү?

ХОРСОН УЛАЙРСАН НЭР ДЭВШИГЧИД ХЭН БЭ?

Эсэргүүцлийн цуглааныг дэмжин санхүү болон эд материалын тусламж үзүүлсэн хэмээн сэрдэгдэж байгаа тодорхой хүмүүс бий хэмээн дурдагдаж байгаа ч одоогоор мэдээллийн сайтууд дээр тэр тэр хэмээн хэн ч нэр заагдан гараагүй байна. Нэвртүүлгийн бичлэг харж байхад Буянгийн Жаргалсайхан цуглааны дунд машин дотроос чанга яригчаар олныг уриалан, телевизээр ч шууд ярилцлага өгч байгаа харагдсан. Цагаан эрээн тугтай намын дарга тэрбээр ярихдаа -Цаашдаа ямар хэмжээний эсэргүүцлийн жагсаал болохыг төсөөлөх аргагүй хэмээн заналтай хэлнэ билээ. Ямархуу юм болж өргөжихийг өөрөө болохоор мэдэж л байгаа бололтой. Цаанаас дөрвөн хүний дунд шил архи, цүнх дүүрэн чулуу тараасан гэдэг ярианы тухайд аль ч мэдээлэлийн хэрэгсэлийн сэтгүүлч, фото сурвалжлагч зураг нь энэ байна гээд баримт сэлт гаргаад ирээгүй болохоор таамаг хэвээрээ байна. Гэхдээ л үймээн самууны ард нэр бүхий тодорхой хэсэг бүлэг байгааг хэн ч үгүйсгээгүй билээ. Харин тэд олны өмнө оройлон явж тэнэгтдэггүй тул одоо болохоор бүгдээрээ л Сүхбаатрын талбай дээрээс буцсан гэм зэмгүй иргэд болцгоох биз.

АРДЫН БААТРУУД АХИН ТӨРӨХ ҮҮ?

Одоо харж байхад ерэн он үнэхээр л өөр цаг үе байжээ. Залуус сэтгэл зүрх, бодол санаа нь нэг хүсэл тэмүүлэлтэй тэмцэж байлаа. С.Зориг маань -За бүгдээрээ доошоо сууцгаая! гэхэд л Сүхбаатрын талбайд жагссан олон бүгдээрээ нам сууж байсан бол 92 онд нэгэн цуглаан дээр түүний үгийг яг дагадаг нь өнгөрсөн хорвоо болчихсон байж билээ. Хоёрхон жилийн дотор шүү дээ. Гэтэл сая юу үзэв ээ. Магнай гэгч залууг хоёр гурван хүн өргөөд явж байна. Цаадах нь хөөрхий хоолой нь хатаад дуу гарах сөхөөгүй болчихсон уу, угаасаа хэлэх үгээ ч мэдэхгүй болчихсон юм уу МОНГОЛЧУУДАА! MOНГОЛЧУУДАА! гэж л харагдав. Харин ганц хоёр удаа -Цагдаа нар ч бас ардын хүүхэд шүү, битгий дайраарай гээд дуу нь тасарч харагдав. Сонсож байгаа хүн цөөхөн байх шиг санагдсан. Хараад л төрсөн сэтгэгдэл. Батзандан жагсагчдын магнайд хэдэн дагуултай засгийн ордон тойроод гарч ирж яваа бичлэг үзлээ. Харин ХУ намын байрны гадаах цуглаан дээр түүний дүрсийг харуулсангүй. Эсвэл тэрээр өөр газар байв уу ямар ч гэсэн тэр хоёр нөхөр өнөөдрийн байдлаар нууц байдалд орсон бололтой. Шөнөжин хөөцөлдсөн баривчлагаанаар мянгаад хүн саатуулагдаад түүний дотор эмнэлэгийн гадаа нөмгөн зогсож байсан сахиур, гадаа тамхи татахаар гарсан эр зэрэг гэм буруугүй олон залуус саатуулагдан, үймээний улмаас 6 хүний амь нас хохирч өдий төдий хүн гэмтэж бэртээд байхад ардын баатрууд маань амиа хоохойлоод сураггүй дуулдана.

ХӨӨРҮҮ ХӨЛЧҮҮ ЗАЛУУС

Эд хэн байв. Харж байхад хамгийн эхний эгнээнд залуус дандаа явдаг. Ер нь тийм л байдаг зарим нь босогчдын жишгээр нүүрээ хагас хаасан нүцгэн цээжээ гаргасан хэдэн залуус оройлно. Гэхдээ энэ удаа тун өөр дүр зураг харагдаад байна. Хэн бэ, хэдэн он бэ. Хийж байгаа үйлдэлдээ итгэл үнэмшил болчихсон босогч фанатикууд уу? Ажил албатай албан хаагчид л лав биш. Хаанаас гараад ирэв, тун сэжигтэй Тэднийг цуглуулж турхирсан байж болзошгүй дүр зураг харагдаад байна. Ажилгүйдэл ядуурал гэмт хэрэгт живж байгаа улс орноос маань тэднийг мянга мянгаар олж юу ч хийлгэж болохоор болчихож дээ. Эвдлэн сүйтгэх, хорлох, бусниулах, галдан шатаах энэ бүгдийг энгийн иргэд бухимдсандаа хийгээд байна гэдэгт итгэнэ гэж эндүүрвээ. Харин хорлон сүйтгэгчид нийгмийн хог шааруудыг барьж шийтгэл хүлээлгэх хэрэгтэй. Тэд өнөөдөр үймээнийг оройлон гүйлдэж ХУ намынхныг байшинтай хамт галдахад бэлэн байгаа бол маргааш улс орныг тэр чигээр нь галдахаасаа огтхон ч сийхгүй шүү. Хөөрсөн олны үймээн нийт масст хамрагдах боловч болж хамгийн болж бүтэхгүйг мэргэжилийн диверсантууд гүйцэтгэдэг гэхдээ голдуу даалгавартай хийнэ. Том гүрнүүдэд тагнуул хүчний байгууллага нь эднийг эзэдтэй нь олж тогтоодог, залхаадаг жишиг бий. Шил архины төлөө ирсэн, үймээн самууныг далимдуулаад олз хайгчид үйлдэл дээрээ баригдах нь элбэг бол харин мэргэжилийн самуун дэгдээгчид өдөөж хатгаж үлгэрлэж, зааж зааварлаж турхирч байгаад сэмхэн уусан алга болно. Тийм хүмүүс тэнд явсныг үгүйсгэх аргагүй.

БАМБАЙ ДУУЛГА НЬ ХҮРЭЛЦЭЭГҮЙ МОНГОЛ ЦАГДАА

Цагдаа хүчнийхэн бие болон сэтгэл санаа, удирдамж, ахуй хангалтын хувь ийм мөргөлдөөнд ямар ч бэлтгэлгүй нь бэлээхэн харагдлаа. Цагийн байдал, хүчний тэнцвэрээ үнэлээд тохирсон тушаал шийдвэр гаргаж тактик боловсруулж чадахгүй удирдлагатай хэдэн цагдаа гар хоосон гайхсан эргэлзсэн байдалтай зогсох нь уур хүрмээр. Сураг сонсохнээ байдлыг хурцатгахгүй хэв журам сахиулах үүрэг дээрээсээ авсан бололтой юм билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол цагдаа жагсагчид руу сөрөг дайралт хийж асуудлыг улам гааруулсан гэнэ. Ямартай ч сүрийг үзүүлээд Азидаа гайхагдаад байна гэгддэг Тусгай тасагийн хэрэг ийм үед л гармаар. Байшин шатаад дуусах үед сүржин баривчилгаа хийж хүн хөөн буудсан явдал гарчээ. Эмч нарын нотлож байгаагаар хурдтай жижиг тэрэгтэй цагдаад хөөгдөж буудуулсан хоёр ч залуу эмнэлэгт арай ядан орж ирээд амьсгал хураажээ. Тэр хаанахын машин дотор хэн хэн байв. Хэний даалгавараар ямар учраас гал нээв. Энэ талаар Баяр сайд балгас болсон намынхаа байшинг үзэж явахдаа -Хэн эхлээд хэн шатаасан бэ гээд хөмхий зуун асууж байсан шигээ -Хэн хэн буудсан бэ гээд тодруулах үүрэг бас өгөөсэй. Цагдаа юм бол буудаад унагасан хойноо араас нь хөөгөөд орж ирэх ёстой шүү дээ. Яагаад заавал устгах гээд улайран хөөцөлдөв? зэрэг түмэн учгийн учир начрыг олох асуудал хүлээгдэж байна. Хамгаалалтын хэдэн цагдаа дээр хурандаагаас дээш цолтой ч нэг ч эрх мэдэлтэн ирээгүй гэсэн яриа байна. Хаана байна тэр хотын цагдаагийн дарга, үгүй ядахдаа дүүргийн цагдаагийн дарга?

МОНГОЛЫН АРДЧИЛАЛ УХРАХ УУ, УРАГШИЛАХ УУ?

Туурга тусгаар улс орон маань ардчилалын замаар замнаад арван найман жил болж байна. Авахаа аваад гээхээ гээн улс орон урагшлан хөгжиж байгаа гэдэгт итгэдэг. 2008 оны сонгууль ХУ намд хэн болохоо харуулах боломжийг дахин өгчих шиг боллоо. Ардчилал шударга ёсыг сахин, ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлж улс орныг өөд нь татах, ууж идэх сувдаг шунахай үйлдэлийг таслан зогсоохыг ард иргэд хүсэж байна. Анхнаасаа луйвар булхайгаар гарч ирчихээд төр барьж түмнийг удирдана гэвэл тэднийг хүлээж авах хөрс суурь алга болсон гэдгийг саяны үйл явдал харанга дэлдэн харуулж байна. Сонгуулийн тойрогт гарсан илэрхий баримттай луйвар будлианыг засч залруулах, гэмтнийг тогтоож хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол нөхөн сонгууль явуулах нь шударга ардчилалын хэм хэмжээ. ХУ нам үүнийг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн. Үүний төлөө тэмцэж байгаа улс төрийн хүчин, эвсэл холбоод, олон нийтийн байгууллагыг дэмжих ёстой. Харин унасан бөхөд шалтаг мундахгүйн жишигээр хоосон шалтаг тоочин хувийн болон бизнес бүлэглэлүүдийн явцуу сонирхол эрх ашгийн хойноос улс орноо үймээн самуунд уриалж байгаа бол ардчилалын замаас ухарч байгаа хэрэг. Элбэгдорж даргаа, Та бол Монголын ардчилалын цагаан морийг унаад уудам талаар хийсгэж аваа хүн. Бэршээл саадыг гатлан урагшаа давхиарай! Баяр сайдаа, Та Улс орныг удирдан жолоодож яваа хүн, ялалтын хөөсөрсөн дарсны ааганд согтолгүй ядарч доройтсон ард иргэдээ харж асуудалд хандана уу!

Д.Цэрэндорж
Сан Франциско, Кальфорн, 2008.7.

profile 몽골
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/472695/a49/trackback

profile

Ээж минь

2011.05.09 22:34:09
*.199.207.124

End solongosiin irgentei ger b ul bolj bgaa hunii bichig barimt,mgld bataluulj ugnu.01097409854

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102348
4492 Хакухогын зэс цухуйн элэг буруутай гэдгээ харуулав [5] uvgun 2009-11-01 3369
4491 Хятад эр охиноо нэгэн жаалтай зодолдуулж байгаа бичлэг [1] deer23 2011-09-26 3115
4490 Tornero жор 2010-04-13 1789
4489 АНХНЫ БОЛЗОО / BLIND DATE [анхны юм бүхэн үнэтэй, заавал үз залуусаа] [2] ☆∽zarko∽☆ 2010-02-20 1446
4488 **Pussycat Dolls** - Stickwitu ft. Avant **bluesky** 2010-06-22 1847
4487 цагдаа [1] ~~~*oGoGo*~~~ 2010-01-16 2159
4486 Эрээнд биe ээ vнэлдэг монгол охидын тухай2 [2] daruuhan01 2009-11-25 3720
4485 Памперстай бүжигчид [6] mgldevochka 2009-11-18 1948
4484 korea bolon mongol duug haanaas tataj avch bolhiig heleed ogooch [1] skboy 2009-11-12 2241
4483 “Би чамд хайртай″киноны жужигчид ярьж байна [2] daruuhan01 2009-09-20 3085
4482 ЭРХ ЦАГААН ИШИГ хүүхэлдэйн кино [1] үлмэдэхмаА 2009-06-13 4923
4481 Car Flash Game -mashin uraldaan, [1] [2] batunka 2009-02-01 14425
4480 ЭЕРЭГ ЭНЕРГИ [2] Мичидмаа 2009-01-24 2922
4479 _____ Transporter 3- уран сайхны кино._____ file [1] Zulaida 2009-01-22 3082
4478 ♣♣..**Итгэл **..♣♣ mgl kino [2] daruuhan01 2009-01-12 3081
4477 Монгол ард түмний бослого [2] bmbm 2008-07-05 6175
4476 Suwonii naadam [2] dudik 2008-07-04 8122
4475 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. [1] 96843226 2008-07-03 7835
4474 Solongos oduud ..... n won avdag [4] [2] -IRMUUN- 2008-06-29 18337
4473 барьцаагүй байр [1] uuugiiiii 2017-08-15 629
4472 Golfiin tsohiur SB123 2016-06-27 627
4471 GGE ANGLI HELNI SURGALTIN TOV ZUNI SURGALTAND BURTGEJ BAINA [2] gggg5 2016-06-06 666
4470 Болгоомжил tuul1234 2017-10-19 873
4469 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-07-04 628
4468 өнөөх булдруу чинь,,,,,,,,,,,,,, [1] lpkojihu 2017-02-15 786
4467 1 em ajil haij baina Sunnny 2016-08-07 633
4466 <ТУСЛААЧ>БАНКНЫ БАТАЛГАА ХИЙЖ ӨГӨХ ХҮН БАЙНА УУ ? GanaTugs 2016-03-09 732
4465 Сайн байцгаана уу? Манай 7 покер file pokerstarseven 2016-06-30 768
4464 buh torliin gazriin achaa duudlagaar abna.. hot dotor hurgelt unegui bilguun0920 2016-09-03 608
4463 AJIL BNAA Ertontsiin hyzgaar 2016-01-27 899
4462 ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ 1 САРЫН 22НД ЭХЭЛНЭ. file Education2010 2016-01-16 781
4461 Хилийн чандад суугаа иргэдэд зориулсан Нийгмийн Даатгалын сайн дурын даатгал ~~~*oGoGo*~~~ 2016-01-12 758
4460 KBL ALL STAR bilet danko 2016-01-10 669
4459 KBL ALL STAR bilet danko 2016-01-10 691
4458 БАРИЛГЫН ТААЗ ЗАСАХ АЖИЛД АЖИЛТАН АВНА. Ertontsiin hyzgaar 2016-01-07 581
4457 ПАЖУ-Д ХҮЛЭМЖ БАРИХ АЖИЛД 2 ЭР ХҮН АВНА. Ertontsiin hyzgaar 2016-01-07 574
4456  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2016-01-05 493
4455  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2016-01-05 531
4454 АЖЛЫН БАЙРНЫ САНАЛУУД БАЙНА. Ertontsiin hyzgaar 2016-01-04 587
4453 Интерьер заслын газар ажилтан сургаж авнаа Ertontsiin hyzgaar 2015-12-31 591
4452 Интерьер заслын газар ажилтан сургаж авнаа Ertontsiin hyzgaar 2015-12-31 507
4451 sport say bebe 2015-12-16 507
4450 Мөсөн гулгуурын талбайн нээлтийн үйл ажиллагаанд та бүхнийг урьж байна emeraldsh 2015-12-15 517
4449 Солонгос хэлний орчуулга маш хямд түргэн шуурхай найдвартай. 한-몽, 몽-한 전문번역 입찰 서류, 계약서, 계획서, 논문, 진단서 oomoohom 2015-12-12 522
배너신청
자생병원

배너신청