jasen
Бичлэгийн тоо 4,493

ЭРДЭМТ ХҮН ДАРУУ

Уншсан 4134 vote 0 2008.08.03 00:23:09
Н.БАГАБАНЬД E-mail
Хүмүүс ээ. Даруухан байцгаая. Энсэг тос, үс зүс нүүр царайг чимдэг бол даруу зан бүх биеийг чимдэг юм. “Аугаа их хүмүүс бүгд даруухан байсан”. Даруухан байсан тулдаа тэд аугаа их хүмүүс болж чаджээ. Өчүүхэн амжилтандаа эрдэн сагсуурч эхэлбэл өндрийн оргилд хэзээ ч дөхөж очихгүй. Бэл хормой хавиар бэдрэн гэлдэрч явсаар насыг элээнэ. Авьяас төгөлдөр, ухаан саруул олон сайхан хүн архинд донтон живж өөрийгөө балласны адилаар билэг оюун төгс, бие ухааны чадавхитай ихийг бүтээж, томыг туурвиж, хол явж чадах олон сайхан хүн даруу бус зангаасаа болж амжилтандаа саган живж өөрийгөө балласан халагламаар намтар цадиг түүх шаштирт цөөнгүй тэмдэглэгдэн үлджээ. Түүхийн сургамж эцгийн сургаал мэт үнэтэй. Эгэл даруухан байж, ололтондоо омтгойрон улмаар саган живчихгүй явбал амжилтаа ахиулах зам мөрөө засч байна гэж бод.

Хүн бүрт хэр хэмжээндээ таарсан бардам зан заяасан. Хэрээс хэтэрч, хальж дэврэхгүй бол бардам зан тийм ч муу юм биш. Хэмжээнээс хэтэрсэн бүхэн хор болдог. Ус дөлийг унтраадаг шиг даруу зан бардамналыг дардаг. Зуудаг нохойг уядагтай адил хэрээс хэтрэх бардамналыг дарж, барьдаг уяж хүлдэг хүч нь даруу зан байдаг билээ. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сонсож сурах хэрэгтэй. Зэмлэж хэлсэн үг ямагт үнэнд ойр байна. “Давс шорвог ч идээний амтанд тустай. Үнэн үг хатуу ч хэтийн явдалд тустай” учир шорвог ч гэсэн хатуу үгийг сонсож, тусган авч сурах нь чамд өлзийгөө өгнө. Хийсэн сайн үйлийнхээ төлөө магтаал сонсох сайхан. Харин ханаж бялууртлаа магтуулах нь хүсмээр сайн зүйл биш. Үнэн сэтгэлээсээ хэлсэн магтаалын зэрэгцээ үгээр тоглох бялдуучдын хор цацагдаж байдаг тул магтаалд ажрахгүй байхын хамт анхааралтай хандаж, авах гээхийн ухаанаар тусгах нь л чухал. Магтуулахын тулд сайн үйл бүтээх, хуурмагаар магтуулахын аль аль нь хөгийн бөгөөд хөөрхийлөлтэй. Ер нь “магтаалд ажирдаггүй хүн бус, харин зэмлэлд анхааралтай ханддаг хүн даруу байдаг”  юм.
Амьдралынхаа бүхий л асуудалд ухаантай ханд. Ухааныг даруу зан дагалдах нь тугал эхээ дагахтай адил. Даруу зан дутагдах нь ихэвчлэн ухаан дутуугийнх. “Даруу зан хүний эрхэм нандин чанарыг нэмэгдүүлж, хир тааруухан байдлыг уучилна”. Зан авир, ааш аяг, янз байдал болон бусад бүх зүйл дэх хамгийн сайхан нь энгийн даруу зан байдгийг залуу хүн бүр ухаан санаандаа бат тогтоож аваг. “Гагцхүү маш гайхамшигтай хүмүүс л гайхалтай бөгөөд туйлын хиймэл биш даруу зантай байдаг”. Гайхамшигийг бүтээсэн хүмүүс ихэвчлэн энгийн даруухан амьдардаг байжээ. Их эрдэмтэн А.Энштейн харьцангуйн онолын нээлтээ хийхээс өмнө байнга өмсдөг нэгэн ноосон цамцнаасаа салдаггүй байсан гэдэг. Та наадах цамцаа солих нь яадаг юм бэ, хүмүүс харвал эвгүй биш үү гэхэд, суут эрдэмтэн “Намайг таньж мэдэх хэн байх юм бэ?” гэж хариулсан гэнэ. Нээлтээ хийж, суу алдар нь мандсан хойно мөнөөх л цамцнаасаа салахгүй өмсдөг байжээ. Та наадах цамцаа солих болоогүй юу гэхэд “Одоо намайг таньж мэдэхгүй хэн байх билээ” гэж энгийн даруу байдлаа хадгалсан хэвээр хариулсан гэх дурсамж яриа бий. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэх үг үнэн ажээ. Даруу байлаа гээд чамд учрах хор хохирол нэг их байхгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Аргал, хомоолыг дээш хаявч доошоо унана. Аргал, хомоолын галыг доош даравч дээшээ бадарна. Түүний нэгэн адил хийсэн бүтээсэн сайн үйл бүхэн чинь даравч дардайна гэдэг шиг хэчнээн даруу байлаа ч бүхнээ ил, дээш гэрэлтэн бадрах болно. Даруу хүн бусдын хүндлэлийг ч хүлээнэ, дэмжлэгийг ч авна. Бүтээлч хүмүүс даруухан. Тэд хэлж ярихаасаа хийж бүтээхийг чухалчилдаг юм. “Энгийн даруу байдал. Энэ чанар бол би бусад зүйлээс илүү ихээр олж авахыг хүсдэг тэр зүйл юм” гэж их зохиолч Л.Н.Толстойн хэлсэн үг бий. Энгийн даруу байдлыг хуурамч даруу багнаас ялгаж салгаж харахыг их зохиолч сургамжлан захиж хэлсэн бас нэг үг байна. “Энгийн байж харагдахыг хүсдэг хүмүүс тийм ч их энгийн даруу байдаггүй. Зориудын энгийн даруу байдал хамгийн том, таагүй, хуурамч чанар мөн шүү” гэж сэрэмжлүүлсэн байна. Тийм болохоор жинхэнэ даруу занг хуурамч даруу дүрээс ялгаж салгаж сурах хэрэгтэй. Жинхэнэ даруу зан хүнд байх хамгаас сайн шинж чанаруудын нэг яах аргагүй мөн тул түүнийг эзэмшихийг эрхэмлэн хичээцгээ. Жинхэнэ даруу зан ямар ч үед хувирч өөрчлөгддөггүй юм. Онгироо сагсуу, ичгүүр сонжуургүй, хэтэрхий бардам зан авир нь залуу хүн бүрийн үл тэвчих шинж чанар тул түүнээс хол байхыг хичээ. Даруу хүн ичгүүр сонжуургүй байж чаддаггүй юм. Гэхдээ бүх зүйл дээр даруу байдлаа эгнэгт хадгал гэж би зөвлөхгүй ээ. Яагаад гэвэл “бүх зүйлд, түүний дотор даруу занд ч хэмжээ хэрэгтэй”. “Даруу бус байдлын хувьд даруу байх нь сэтгэлийн хамгийн ноцтой даруу биш зан мөн” гэж нэгэн их сэтгэгч хэлсэн байна. Би даруухан хүн гэж өөрийнхөө тухай ярьж бодсоноос хүмүүс чиний даруу занг мэддэг, хүндэлдэг байх нь хавьгүй дээр. “Хүн өөрийнхөө сайн чанарыг хэдий чинээ бага боддог юмуу бага мэддэг бол тэрээр бидэнд төдий чинээ их таалагддаг” гэж хэлсэн нэгэн гүн ухаантны үгийг үе үе санаж байхад илүүдэхгүй. Даруу занг шийдвэр муутай, үлбэгэр дорой гэж өнгөн талаас нь харж сонжин өөнтөглөх хүн цөөнгүй. Гэхдээ хүчтэй хүмүүс ямагт энгийн даруу байдаг нь маргах аргагүй үнэн билээ. Хуурмаг даруу зан хэнд ч хэрэггүй. Хуурмаг даруу зан ихэрхэг зан шиг жигшүүр төрүүлдэг тул тийм дүрд богино хугацаагаар ч болов хувирахыг хүсээд байх юм биш. Жинхэнэ даруу зан ямагт агуу их үйлсийн эх ундарга байсаар ирсэн. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ алтан үсгээр бичин мөнхөлсөн аугаа их эрдэмтэн И.Ньютоны хэлсэн, даруу зангийн тод жишээ болон цуурайтсан нэгэн үгийг хүүхэд, залууст өмнө нь дамжуулан хэлж байснаа давтая. “Нүдний минь өмнө үнэний онгон их баялаг далай мэт цалиглаж байвч би түүний эрэг хавийн дунг түүж цуглуулснаас хэтэрсэнгүй” гэж маш даруухнаар өгүүлжээ.
Эрдэмт хүн даруу.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/590533/f58/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102349
83 Монгол дууны уралдаанд та бүхнийг урьж байна. file migug 2015-04-03 681
82 zuslangiin gazar haymd zarna. gebe 2015-04-04 633
81 АНГЛИ БОЛОН СОЛОНГОСООР ЯРЬДАГ ҮЗЭГ ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР file Education2010 2015-04-16 661
80 SOLONGOS ELCHIND MONGO BAIRSHUULAHGVIGEER 3 SARAAR GARGANA eegiibuugii 2015-04-20 849
79 "2015 Korea Migrants Song Festival”д оролцох иргэдийг бүртгэж байна. emeraldsh 2015-04-21 627
78 Солонгос улсаас Монгол улс руу мөнгөн шилжүүлэг хийх PayEasy үйлчилгээ payeasy 2015-04-21 677
77 ‘2015 MNTV 이주민가요제’ emeraldsh 2015-04-23 721
76 "MОНГОЛ=НАНДИН-ЭРДЭНЭ" Хамтдаа дэмжицгээе. file AHHolboo 2015-04-29 666
75 Солонгос ая дууны наадамд та бүхнийг урьж байна. [2] emeraldsh 2015-05-07 656
74 SOLONGOS ELCHIND MONGO BAIRSHUULAHGVIGEER 3 SARAAR GARGANAA solongoszuuchlal 2015-05-08 767
73 Хөлбөмбөг FUTSAL 2015-05-14 588
72 SOLONGOS.RUU GARHAD NAIDVARTAI ZUUCHILNAA vizagargana 2015-05-20 733
71 Barilagiin chuluu [2] boing888 2015-05-25 673
70 ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. file Education2010 2015-07-21 555
69 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-08-09 592
68 Харш, Айзам, Хар Тас хамтлагуудын тоглолтонд урьж байна. file [1] 현아 2015-08-25 609
67 mongold mashinaar uilchelnee so heltei [2] odko12 2015-08-26 573
66 YAARALTAI SOLONGOSRUU 100% NAIDVARTAI GARGANA UTAS:91182044 shuugiinaa 2015-09-11 537
65 SOLONGOSRUU NAIDVARTAI GARGANA 5 SAY BARITSAA TABIHGVI!! UTAS:91182044 shuugiinaa 2015-09-11 602
64 Цэвэрлэгээний компани нь тусламж Wanted Captain 2015-09-20 650
63 Кпоп дууны тэмцээнд оролцох иргэд яаралтай бүртгүүлнэ үү. emeraldsh 2015-10-06 552
62 Монгол хошин шог file Mongolhumuun 2015-11-10 605
61 ★★ Өндөр ургац Альба ★★ nnnm9 2015-11-24 500
60 Солонгост ажиллаж амьдарч буй иргэдийн анхааралд file emeraldsh 2015-12-08 547
59 нүдний давтан мэс засал file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-12-12 602
58 Солонгос хэлний орчуулга маш хямд түргэн шуурхай найдвартай. 한-몽, 몽-한 전문번역 입찰 서류, 계약서, 계획서, 논문, 진단서 oomoohom 2015-12-12 522
57 Мөсөн гулгуурын талбайн нээлтийн үйл ажиллагаанд та бүхнийг урьж байна emeraldsh 2015-12-15 517
56 sport say bebe 2015-12-16 507
55 Интерьер заслын газар ажилтан сургаж авнаа Ertontsiin hyzgaar 2015-12-31 507
54 Интерьер заслын газар ажилтан сургаж авнаа Ertontsiin hyzgaar 2015-12-31 591
53 АЖЛЫН БАЙРНЫ САНАЛУУД БАЙНА. Ertontsiin hyzgaar 2016-01-04 587
52  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2016-01-05 531
51  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2016-01-05 493
50 ПАЖУ-Д ХҮЛЭМЖ БАРИХ АЖИЛД 2 ЭР ХҮН АВНА. Ertontsiin hyzgaar 2016-01-07 574
49 БАРИЛГЫН ТААЗ ЗАСАХ АЖИЛД АЖИЛТАН АВНА. Ertontsiin hyzgaar 2016-01-07 581
48 KBL ALL STAR bilet danko 2016-01-10 669
47 KBL ALL STAR bilet danko 2016-01-10 691
46 Хилийн чандад суугаа иргэдэд зориулсан Нийгмийн Даатгалын сайн дурын даатгал ~~~*oGoGo*~~~ 2016-01-12 758
45 ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ 1 САРЫН 22НД ЭХЭЛНЭ. file Education2010 2016-01-16 781
44 AJIL BNAA Ertontsiin hyzgaar 2016-01-27 899
43 <ТУСЛААЧ>БАНКНЫ БАТАЛГАА ХИЙЖ ӨГӨХ ХҮН БАЙНА УУ ? GanaTugs 2016-03-09 732
42 mashin zarna yaraltai jaks_86 2016-03-18 747
41 Монголд буй хайрт хүмүүстээ МЭНДЧИЛГЭЭ хүргүүлээрэй. Eрдөө 20,000₮ kgbmall 2016-04-28 684
40 Харсарнай хамтлаг*----- Аз жаргал хүсье тоглолт Sukheebold 2016-05-07 684
39 Buudliin arbait em bn ЭГЭЛ ЖИРИЙН 2016-05-19 765
배너신청
자생병원

배너신청