jasen
Бичлэгийн тоо 4,493

2009 оны эзэн нь дорно дахины зурхай ёсоор хvчтэй, тvрэмгий, хєдєлмєрч, хараат бус vхэр юм.


 

Энэ амьтан сэтгэл хєєрєлт, бодлогогvй алхам хийх зэрэг сул талаасаа болоод заримдаа амьдралын хvнд хэцvv vед єєр єєр реакц vзvvлэх нь элбэг. Шар vхэр жилд хэн зорьсондоо хvрэх хvсэл эрмэлзэлтэй, зоригтой, шаргуу хєдєлмєрч байна, тэр хvнд ээлтэй. Xарин тархиа сайн ажиллуулахгvй бол саад тотгор учрах эрсдэлтэй. 2009 онд эмэгтэйчvvд, хvvхдvvд амьдралын идэвхтэй байвал их амжилтад хvрэх бєгєєд тэдэнд єлзийтэй байна. Эрчvvдийн хувьд єєртєє итгэлтэй байж, элдэв учир шалтгаан, эмэгтэйчvvд, хvvхдvvдийн зєвлєгєєнєєс тээршаах хэрэггvй. Ирэх оны єнгє, таны зураг тєєргийг тольдсон дорнын зурхайг толилуулья.

Хулгана
Хєл vймээнээс тvр зуур ч болов амсхийж, мєнгє хуримтлуулан ашигтай хєрєнгє оруулалт хийхэд сайн. Амжилтад хvрэхийн сацуу ёсорхог, болгоомжтой байхад гэмгvй. Ажил, гэртээ хамгийн сайн чанараа vзvvл. Эсрэг хvйстнийхээ анхаарлыг єєртєє татах боломжтой.

Vхэр
Санасан бvхэн чинь сэтгэлчлэн бvтэх нигууртай. Єєрийгєє яршиг тєвєг удсан ачаалал ихтэй ажлаас чєлєєлнє. Алс хол аялалд явж, гэр орондоо тэргvvлэх vvрэг гvйцэтгэх боломж Таны ємнє нээлттэй байна. Мєн эртний хvсэл мєрєєдлєє биелvvлэх, имижээ орвонгоор нь єєрчлєх боломжтой. Бие эрvvл чийрэг байж, сэтгэл санаа ч тавгvйтэх эрсдэл багатай байх нь ээ.

Бар
Удаан хугацаагаар vргэлжилсэн ажил хэргээ ирэх онд дуусгах боломж бvрдэнэ. 2008 оны бvхий л нууцлаг vйл явдлуудыг ил болгож, хувийн асуудлуудаа нэг тийш болгосноор дуусашгvй мэт санагдах сэтгэл тvгшээдэг учир шалтгаануудаас ангижрах боломжтой. Эрvvл мэндийн хувьд санаа зовох зvйлгvй. Хvнд хэцvv байдлыг даван туулахын тулд ажил vйлсээсээ тvр зуур хєндийрєх боловч зєв шийдвэр гаргаснаар аяндаа ажил тєрєл жигдэрнэ.

Туулай
Цагийг хєгжилтэй, vр дvнтэй єнгєрєєнє. Сэтгэл татмаар санал хvлээн авч, гол зорилгодоо хvрэхэд саад учруулж буй бvхнийг даван туулах сайхан боломж vхэр жилд Таныг хvлээж байна. Шинэ танилтай болж Та єєрєє сэтгэл татам харагдана. Эсрэг хvйстний анхаарлыг соронзон мэт татна. Єєрийн хvч чадалдаа эрдэж, биелэх боломжгvй зvйлд яаран амлалт єгч болохгvй. Єєр ажилд шилжихэд тохиромжтой ба орон байраа солиход ч єлзийтэй. Чухал даалгавар, гэрээ хэлцлийг батлахдаа алдаа гаргахаас аль болохоор зайлсхий.

Луу
Ирэх жил олон зvйл тань биелэх дvн нуруу харагдаж байна. Эр зоригийн хvчээ харуулна. Хєл vймээн бужигнааныг ашигтай ажил vйлсээр солино. Ємнєє томоохон зорилт дээшvvлснээр зєв шийдвэр гаргах боломжтой. Сонирхолтой тєслvvдийг хэрэгжvvлэх бєгєєд биеэ дипломатч шиг авч яв. Хортой муу зуршлаа ирэх жил хаяхад гэмгvй.

Могой
Амжилтын давалгаанд "сэлэх" боловч хєл алдаж болохгvй. Материаллаг эд зvйл арвижна. Албан тушаал ахиж нэр хvнд тань улам бэхжинэ. Амжилтад хvрэх бvхий л боломжийг ашиглавал шагнал урамшил, магтаал сайшаал хvртэнэ. Алс хол одож олон хvнтэй танилцаж хvрээгээ єргєжvvлэх юм байна.

Морь
Цагийг аялал жуулчлал, олон нийт, хєгжилтэй арга хэмжээнд єнгєрvvлж, хувийн амьдралаа єєрчлєх боломж дэлгээтэй байна. Тааламжгvй зvйлээс аль болохоор зайлсхийж ойр дотныхон болон нялхсыг асрамжил. Сонирхолтой vйл хэрэгт оролцохдоо ч гай тотгор дагуулах эвгvй зvйлсээс биеэ татаж авч бай.

Хонь
Орчин тойрныхондоо єєрийн давуу байдлыг харуулж бай. Карьер єсч, их хэмжээний орлого олж, ахуйн асуудлаа шийднэ. Хайр дурлалтай учирч гэр бvлийн амьдрал зохиоход ээлтэй. Амьдралын зєв, эрvvл хэв маягийг мєрд.

Мич
Амжилтад дээдсийн дэмжлэггvйгээр бие даан хvрэх боломжтой. Санхvvгийн хувьд хараат бус болж vл хєдлєх хєрєнгийн асуудлыг vтэр тvргэн шийдэж, ахуй амьдралаа єєд татна. Сэтгэл зовох зvйлээр бага болно. Эрvvл мэнддээ анхаарал тавь.

Тахиа
Эсрэг хvйстний дунд нэр хvндтэй байж романтик адал явдалтай учирна. Имижээ амжилттай єєрчилнє. Бие лагшин сайжирна.

Нохой
Хуучин ажил хэргээ эмхтэй болгож, уран бvтээлийн болон шинжлэх ухааны эрэл хайгуулаа дуусгана. Тохилог орон байртай болж гэр орны ажилд анхаарлаа хандуулах боломжтой. Гэр бvлдээ элэгсэг дотно байдлыг бий болгоно.

Гахай
Тєрєл бvрийн салбарт хvчээ сорино. Хvнд бэрх байдалд євдєг сєхрєхгvй бєгєєд vнэлж баршгvй туршлага хуримтлуулна. Гай уршигт ямар ч байсан єртєхгvй. Ойр дотны хvмvvсдээ ээлтэй.

ИРЭХ    ЖИЛДЭЭ     ЭЛГЭЭРЭЭ    ЭНХ  АМГАЛАН   ТӨРЛӨӨРӨӨ    ТӨВШИН     АМГАЛАН  БАЙХ   БОЛТУГАЙ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/950465/ac6/trackback

Мичидмаа

2008.12.03 11:56:43
*.221.59.60

 ТӨРСӨН  ЖИЛИЙН    ЗУРХАЙ
Эрхэм танаа 12 жилийг тухайн жилд харгалзах амьтад, тэдгээрийн шинж чанартай дүйцүүлэн гаргасан нэгэн зурхайг хүргэж байна. Зурхайн ухаан бүхнийг ягштал өгүүлэх нь үгүй ч зарим нэгэн онцлог хийгээд нийтлэг шинжийг ийн өгүүлжээ.

Хулгана жилтэн
Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирэхэд тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай. Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг. Өөрөө ч хүнд тэр бүр итгэж өөрийн нууцыг, ажлынхаа талаар ярьдаггүй. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг. Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг. Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж, цуглуулдгаараа бусдаас ялгардаг. Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч нар болж чадах ч хамгаас гайхалтай шүүмжлэгч нар болно. Тэр хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, өөрийн таашаалыг хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна. Түүнийг яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл нь явдаг. Хэрвээ зам зуурын цэнгэлд татагдахгүй, байнга чамлаад байхгүй бол өөрийн амьдралаа зохиож, түүндээ сэтгэл хангалуун байж чадна. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Бусдын нөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. Хулгана улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин ч болно. Биеийн хүчний ажлаас илүү оюун ухааны ажил түүнд зохино. Сайн эргэцүүлэн боддогоосоо гадна уян хатан байдаг. Хайртай хүмүүстээ агуу сэтгэлтэй ханддаг. Зөвхөн хайр дурлалд л өөрийгөө илэрхийлдэг.

Үхэр жилтэн
Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй. Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай! Аль болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг илүүд үзнэ. Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирна. Биеийн хүний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг. Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй. Эмэгтэй үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хvн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. "Гэр бүлийн усан онгоцыг" тэр л жолооддог. Түүнд итгэж, найдаж болно. Их зөрүүд. Гэр бүлийнхээ төлөө юугаа золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал.

Бар жилтэн
Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгvй. Тэр эрсдэлд дуртай. Тиймээс ч бодлогогvй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор. Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтанд хүрнэ. Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй. Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг эсвэл эрх дархыг өөрийн болгож авдаг. Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй, гүн бодолд, хүчтэй хайр дурлалд автдаг. Оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор. Бар хэзээ ч мөнгө төгрөгийг шууд сонирхоод байхгүй ч хөрөнгөтэй байж чадна. Хэрвээ таны гэр бvлд бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаалдаг гэнэ. Хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс.

Туулай жилтэн
Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан. Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг. Тав тух, өөрийн аюулгvй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг харьцуулалгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг. Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ ч алддаггүй сайн худалдаачин болно. Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм. Хайртай хүмүүсдээ тусч, эелдэг байдаг ч найз нөхдийнхөө ашгийн төлөө ойр дотны хүмүүсээ амархан орхиж чадна. Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай гэдгээ мэдэрдэггүй. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг. Тэр дайсан байх дургүй.

Луу жилтэн
Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог.Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бvхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн хэлээ дарж чаддаггvй, шууд хэлчихдэг, түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчихдаг. Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Амьдралд тэр юугаар ч гачигдахгvй. Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно. Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор, ихэвчлэн бусдын хайрыг татдаг. Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй. Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг. Тэр ганцаараа байвал илүү аз жаргалтай.Түүний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь төдий бага байдаг. Тэр их хэцүү зантай, сэтгэл хангалуун байж чадаагүйгээсээ болж их зовдог.

Могой жилтэн
Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд төрсөн эмэгтэй гоёмсог зvйлсэд маш дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билигтэй. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билигт итгэдэг. Өөрийн зөн билигт итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггүй. Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хүн нь тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ тэр бас залхуу. Санхүүгийн тал дээр тэр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог. Хайр дурлалдаа ханиа өөрөө сонгодог. Хэдий тэр хүндээ хайргvй байсан ч хардаж, тэсвэр тэвчээргүй ханддаг. Хөдлөх ямар ч боломж гаргадаггүй. Тэгсэн мөртлөө өөрөө их хөнгөмсөг. Энэ жилд төрсөн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг эрмэлздэг. Хэрвээ тэр энэ тэмүүлэлээ дарж чадвал амьдрал нь илүү эвтэй байна.

Морь жилтэн
Магтаалын үг хэлж чаддаг, хамт олны дунд хөгжилтэй, чалчаа, олонд нэртэй. Тэр их гялалзсан хүн, хүмүүсийг удирдах дуртай бас чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг тэднийг хэлэхээс нь өмнө тэр хурдан таачихдаг. Улс төрд амжилт олно, энэ нь ч түүнд таалагдана. Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй. Тэр их халуун цустай, түргэн зантай. Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сурах ёстой. Тэр их аминч, тиймээс зам дээр нь саад болсон хүнийг юу ч бодолгүйгээр бяц гишгэнэ. Тэр их нэрэлхүү, дээрэлхүү зантай. Өөрийнхөө асуудлыг хамгаас чухалчилдаг. Бүхэнд өөрийгөө хамгийн түрүүнд тавьдаг. Тэр өөрийн тааллаар болдог, хэний ч зөвлөгөөг дагадаггүй. Тэр залуу насандаа биеэ дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэгтэй. Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг. Хүмүүсийн дунд байх ямар ч ажил мэргэжил тvvнд тохирно. Учир нь бусдаар хүндлүүлэх, магтуулах дуртай. Тэр хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна. Хайр дурлал нь агуу, өөр юм бүхэн түүнд хамаагүй болдог.

Хонь жилтэн
Хонь өөрийн амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэр олон ааштай бас байнга дургүйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхныгоо бүр цөхрөхөд хүргэдэг. Тэр бол түрэмгийлэн эзлэгч зантай, өөрөө үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггvй. Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгүй, сахилга батгүй. Хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг. Эелдэг зөөлөн, аймтгай, хэт нялуун тэрээр гомдоллох их дуртай. Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хөдлөхөө огт мэддэггүй хүмүүс учраас бусдад найдах нь бий. Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэж хэлж болно. Ихэнхи нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг ба зурхай, уран зөгнөлтэй, ер бусын, далд хүчний юм бүхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн, эелдэг байж чадна. Түүний амьдрал өөрөөс нь биш, эргэн тойрныхноос нь шалтгаална. Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй. Тэр сонголт сайтай, авъяастай. Уран болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн болно. . Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр их уран сэтгэмжтэй тул хатуу зоригтой байх хэрэгтэй. Тэр тайван амьдралтай байхыг мөрөөддөг.

Бич жилтэн
Өөрийгөө бусдаас дээгүүр гэж vздэг бич нь ихэрхэг зантай хүн. Бич оюуны чадавхи өндөртэй. Тэр ном, сонин их уншдаг. Гайхамшигтай ой тогтоолттой. Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Ямар ч мэргэжилд амжилттай байна. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Өөрийнхөө эв дүй, авъяасаа дагах юм бол алдар нэртэй ч болдог. Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, цатгалдах нь ч хурдан байдаг. Тиймээс дараагийн хүнээ хайдаг.

Тахиа жилтэн
Тэр үнэхээр илэн далангуй, бодсоноо л хэлдэг. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггvй зөвхөн өөртөө л найддаг. Харин зөвлөгөөг харамгүй өгнө. Тэр биелэшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөмтгий. Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл нь гонсойж болзошгүй. Тэр үргэлж өөрийнхөө боломжийг хэтрүүлж ярьдаг. Ажиглан суух зантай, залхуудуу. Гэхдээ бас агуу хөдөлмөрч хүн, чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хүсдэг, хийж чадахгvй болонгуут маш их бухимддаг. Тэр их идэвхитэй, хөдөлгөөнтэй. Өөрийгөө хангалуун байлгахын тулд тэр ажиллах ёстой. Ажил нь түүний хувьд сайн байвал тэр баян болж чаддаг. Тахиа мөрөөдөлдөө автаад залхуурах юм бол хог ухдаг зугаатай тэнүүлчин гүн ухаанч болно. Эрэгтэй тахиа өөрөө гялалзаж, гунхалзаж, өөрийгөө хайрлуулж болох тийм эмэгтэйчүүдийн хүрээг эрхэмлэдэг. Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг. Тахиа ядуурлаас баяжих руу, төгс төгөлдөр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна.

Нохой жилтэн
Нохой их гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй. Нохой бол шударга ёсын төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог. Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовнидог. Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. Хэдий тэр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий. Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. Танаас хэзээ ч урвахгүй. Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай. Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй. Бусдын төлөө боломжтой бүгдийг хийнэ. Тийм болохоор хүмүүс нохойг их хүндэлдэг. Тэр агуу сэтгэлтэй, хайр харамгүй өгдөг хүн. Нохой нь сайн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч болж чадна. Ямар ч мэргэжилд тэр төгс, үнэнч шударга байна. Хүн удирдах гайхамшигтай чадвартай. Хайр дурлалдаа ч тэр их үнэнч, ухамсартай.

Гахай жилтэн
Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Сул дорой бол биш тэр эвтэй найрсаг байхыг хүсдэг. Мэдлэгийг чухалчилдаг. Их уншина гэхдээ замбараагүйгээр. Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн гүйцэтгэдэг. Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй. Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгvй бүгдийг харьцуулан үздэг. Тэр ямар ч мэргэжилд, салбарт үнэнч хариуцлагатай ажиллана. Гахайд найз нөхөд бага ч байгаа найз нөхдөдөө бүх насаараа үнэнч байдаг. Найз нөхдөө их үнэлдэг.


E(2)

2008.12.05 16:15:58
*.134.60.83

muu talaas n bichsen yum olj harahad hetsuu zurhainuud baina daa, buh hun iim sain saihan baitsgaadag yum baih daa !!!
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102349
263 Улсын заан Д.Рагчаа түрүүллээ [2] :::БӨХ::: 2008-12-08 1363
262 “Korea open” тэмцээнд Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ [1] :::БӨХ::: 2008-12-07 1231
261 korea [2] kangwondo 2008-12-06 4338
260 Лир ван буюу Гомбосүрэн гуайг дурсахуй [2] Boog_3399 2008-12-06 2025
259 hi [2] ttak 2008-12-04 1107
258 ♣♣..**Мадагаскар**..♣♣ [1] daruuhan01 2008-12-03 1415
257 ♣♣..**Хариу Нэхээгvй Хайр**..♣♣ [3] daruuhan01 2008-12-03 1875
256 ♣♣..**Боолийн Гэрээ **..♣♣уран сайханы кино [8] daruuhan01 2008-12-03 5689
255 ♣♣..**"Би азтай монгол" хошин шоу 2**..♣♣ [2] daruuhan01 2008-12-03 2036
254 ♣♣..**"Би азтай монгол" хошин шоу **..♣♣ [2] daruuhan01 2008-12-03 2410
» ҮХЭР ЖИЛД БИДНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ? [2] Мичидмаа 2008-12-03 2734
252 KBS-r garch bsan 애정의 조건 dramiig oruulj ogooch guij bna. [1] E.B.A 2008-12-01 1179
251 ajil [1] ildo 2008-11-30 992
250 АНУ-ын хэвлэл Н.Түвшинбаярыг онцоллоо [2] :::БӨХ::: 2008-11-30 1514
249 duu tabij ogooch [2] kirkland 2008-11-29 956
248 madagaskar afrikiig ayalsan ene kinog tabij ogooch [2] ZAGAAE 2008-11-26 1127
247 Монгол Улс тунхагласны 84-н жилийн ойн баяарыг тохиолдуулан зохион байгуулсан Монгол үндэсний Бөxийн барилдаан амжилттай сайхан боллоо. file [1] :::БӨХ::: 2008-11-25 6033
246 БУХИМДЛАА ТАЙЛАХ 13 АРГА [4] Мичидмаа 2008-11-24 1856
245 Сүвөнь хотод болох Монгол Улс тунхагласны 84-н жилийн ойн баяарт зориулсан Бөxийн барилдаан хүрэлцэн ирэхийг урьж байна :::БӨХ::: 2008-11-22 1441
244 hi hvmvvsee yahoo deer uaaj hauag needeg uym be [1] hvvk 2008-11-21 1461
243 3 buduun- [2] batunka 2008-11-20 1649
242 aliza bonita [2] sarmisxan... 2008-11-20 1311
241 Sagsan bumbugiin temtseen [2] dudik 2008-11-19 1437
240 hairt ariunaadaa az jargal husye... [3] sarmisxan555 2008-11-17 1288
239 Bysalgal [2] vege 2008-11-17 1496
238 Amarhuu [2] Ариунаа 2008-11-15 2737
237 МОНГОЛЫН ГЭГЭЭРЭЛ [2] Мичидмаа 2008-11-15 3587
236 Амьдралын урсгал_ МУСКино [2] Дэрмээ 2008-11-11 2584
235 tv5iin internet mendchilgeeg tavij ohooch [2] erdeee 2008-11-10 1667
234 Foto story Alizee+song [2] bmbm 2008-11-10 1422
233 La Isla Bonita-Madonna,Alizee. [2] bmbm 2008-11-10 1436
232 Чи чадна./картаар наадах/ [2] bmbm 2008-11-10 1531
231 Warfare-1917- [2] strawberry909 2008-11-09 1677
230 aaaaaaaaaa eooooh [2] strawberry909 2008-11-08 1874
229 Over The Hedge [2] strawberry909 2008-11-06 1582
228 saihan noirsootoi [2] strawberry909 2008-11-05 1563
227 naiz chamdaa [1] strawberry909 2008-11-05 1730
226 hehehe [1] strawberry909 2008-11-05 1671
225 Өгөөмөр сэтгэлт Монголчууд та бүхэнд [1] 바다 2008-11-02 1674
224 Bolgoomjil humuusee!!!!!!!!!!!! [2] R.Agii 2008-10-28 2826
223 Дэлхийн хамгийн жижиг эрхтэнтэй эрчүүд бол солонгосчууд [2] Жaмууx 2008-10-28 3535
222 duu tavij ogooch [2] forum&tb 2008-10-26 1520
221 sudden attack [2] OGNOO 2008-10-26 1827
220 webcam tuslaach masteruudaa... [3] Æàãàð 2008-10-24 2120
219 zaluusaa duu tavij ogooch pls [2] gakusei 2008-10-23 1875
배너신청
자생병원

배너신청