jasen
Бичлэгийн тоо 4,493

Үхэр Монгол

Уншсан 3029 vote 0 2009.04.15 13:59:19

Үхэр монгол гэж ярьдаг л даа. Нэг тийм хэлц үг. Онигоо буюу явган шог дурьдваас:

Хүрээнд байх хятад пүүсийн хоолны газар орж ирсэн хоёр монгол эр захиалгаа өгөхдөө үйлчлэгч луухааныг түрэмгий гэгч нь дээрэлхүү өнгөөр дуудаад:

-Хүүе, луухаан! Хоёр таваг бууз! гэж захиалахад шаралхсан хөгшин луухаан ядам, дунд болон эрхий хуруугаа уулзуулан чигчий, долоовор хоёроо дотогш нь матийлган (Үхэр гэсэн дохио зангаа болно л) эвэр мэт гозойлгон :

-Хоёру тавагуу баа? хэмээн басамжилхад нөгөөх хоёр эр ер торсонгүй, хэлэлцсэн юм шиг чигчий, ядам болон эрхий хуруугаа уулзуулан долоовор болон дунд хуруугаа илжигний чих мэт солбиулан хөдөлгөж ( Илжигээ!... гэсэн дохио зангаа болно):

-Үгүй биш ээ, хоёр таваг бууз мэдэв үү! гэж айхтар мохоосон юм гэнэ билээ гээд муу аав минь ярьдагсан.

Үхэр шиг тэнэг, үхэр шиг лазан, хойрго гэсэн утгаар хэрэглэдэг нэг тийм хэлц үг байх. Гэхдээ би үхэр гээч адгуусыг тийм ч тэнэг, тийм ч лазан амьтан биш гэж бодох болсоор бас ч гэж багагүй хугацаа өнгөрчээ.

Яг одоо би телевизээр нэгэн нэвтрүүлэг, болсон явдлын бодит бичлэг үзээд сууж байна л даа. Тэнд африкт бололтой халуун оронд, нэгэн үхэр сүрэг рүү хэсэг арслан гэнэдүүлэн дайрч сүргээсээ захалж явсан нэгэн тугалыг ямартай ч сүргээс нь таслаадахсан ч голын усанд унагаачихаад, хоёул гурвуулаа уснаас гаргахаар ноцолдож байтал усан дотроос нэгэн матар нөгөө  тугалыг нь булаацалдаад, арслангууд арай гэж матраас холдуулан салгаж эрэг дээр гаргаад иртэл, харин нөгөө үхэр сүрэг бөөнөөрөө, сүргээрээ эргэн дайрч, салангад захдуу байсан ганц, хоёр арсланг мөргөн холдуулсандаа урамшив бололтой сүүлдээ улайран дайрсаар нөгөө тугалаа ямартай ч арслангуудаас салгаад авчихаж байх юм. Үхэр сүрэг хэдийвээр лазан, тэнэг боловч эвтэй бол хүчтэй гэдгийн үлгэр жишээг энд бодитоор үзүүлчихэв.<embed src="http://www.youtube.com/v/VGeN0wwC5To&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=en&feature=player_embedded&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed>

 

Аргын тооллын нэгэн мянга есөн зуун наян долоон оны хавар цагт, яг л өдийд юм даа. Хавар болгон л гарч байдаг ой, хээрийн түймэрт манай ангийн тусгай салбарын цэргүүд дайчлагддаг юм. Нөгөөх л зүүн гурван аймагт, Дорнодод шүү дээ. Эхний гурав хоног үнэхээр унтраачих санаатай гартаа барьсан хүрз, шуудайхнаар зэвсэглэн ёстой л нэг мах болтлоо түймэртэй зодолдсон ч сайндаа л цурманд нь оруулж л дөнгөж байлаа. Хүний хүч хүрэхгүй юм гэж байгалийн энэ нэгэн гамшиг яах аргагүй мөн ажгуу. Ганц хоноод л өөр хоорондоо хэн нь, хэн бэ гэдгийг ярьж байж л дуугаар нь таньдаг болсонсон. Хувцас хунар, царай зүс тас хар хөө, тортог, ерөөсөө л гялайхаас нүд, шүд хоёр. Хүссэн ч, эс хүссэн ч сүүлдээ дарга, цэрэггүй хоол эргүүлэхээс хэтрэхгүй болдог юм билээ. Онгоцны дуу гарахаар л хаагуур хоол хаях нь вэ гээд харуулдаад, АН-2 онгоцоор нам доогуур нисч, дээрээс унагаасан дөчийн бидонтой будаатай хуурга, цуйванг олж авахаараа нөгөө унтраах ёстой түймрийн галаа бараадан тойрч сууж байгаад нэг сайн гэдэс гарч авцгаагаад, котёлондоо нэг сайн дүүргэж авч, бүсэндээ зүүгээд ээлж, ээлжээр амран нэг хэсэг нь галаа цурамнаас нь алдчихгүй санаатай манаанд гарна. Үнэндээ долоо хоноход биеэ ч даахаа байдаг юм билээ. Бас сонирхолтой нь түймрийн зурваснаасаа холдож болохгүй, тийм арга ч байхгүй. Нэгдэж ирэхэд цэвэр агаарт гарлаа л бол угаартах нигууртай, хоёрдож ирэхэд түймрийн зурваснаас гарлаа л бол хавар цагийн тал хээрийн задгай хүйтэн салхинд осгочих магадлалтай.

Тэр үед энд, тэндгүй л хиншүү хярвас, шарагдсан махны түлэнхий үнэр үнэртүүлээд үхсэн хонь, ямаа хаа нэг адуу болон тэмээний түлэнхий сэг тааралдах.

Харин ганц ч ширхэг үхрийн сэг байгаагүй гээд бод доо. Тэр нутаг үхэргүй нутаг биш, үхэртэй. Харин үхэр гээч амьтан түймэр гарахад бусад мал шиг салхиа уруудан зугтааж, араасаа гүйцэгдэн шарагдаж шатаж үхдэггүй, шууд л салхиа сөрөн, түймрийн өөдөөс сөрж дайраад жаахан л үс нь хуйхлагдан, хярваслагдаад амьд гараад явчихдаг амьтан юм билээ. Үнэхээр тэгэхэд л би үхэр гээч амьтан хичнээн ухаалаг, зоригтой адгуус болохыг мэдэж, үнэнээсээ гайхсан шүү.

Үхрийг их лазан хойрго гэдэг ч ямартай ч шөнө үүрээр сүргээр нь хулгайлаад туувраар нь хөөгөөд алга болоход, араас нь бага үдийн үед аль сайн гэсэн морио унасан эрлийнхэн мордоод хоёр хоног цайлаад, буугаад мордсон утаатай буурин дээр нь бууж давхисаар барьж чадалгүй хүрээ рүү оруулаад алдчихсан түүх байдаг. Тэгэхээр үхэр гээч амьтан бас ч гэж тийм ч лазан, удаан амьтан биш ажгуу. Бас их амь нэгтэй гэж байгаа. Өвөл арван нэгэн сар гараад идэш хийгээд ирэх үеэр юу болдогийг малч удамтай монголчууд маань мэдэхгүй байна л гэж үгүй. Гаргаж, төхөөрсөн үхрийнхээ сэвсийг энд, тэнд асгачихаар сүргээрээ ирэн мөөрөн гашуудаж байхыг хараад сэтгэл нь өвддөггүй монгол хүн гэж лав үгүй. Харин бид нар хүмүүн мөртлөө маш их мартамхай зантай. Үзэл бодолоо, сонголтоо луйвардуулчихаад түүнийгээ илэрхийлэн жагсаж очоод буруу хүмүүсийн хатгаасаар үймээн болон хувирч, тавын таван эрдэнэт хүнийхээ амийг хөнөөлгөчихөөд одоо, жил ч болоогүй байхад таг мартчихаад л сууж байх жишээтэй.

Ингээд бодохоор Энэтхэгчүүд үхрийг дэмий ч нэг бурхан болгон тахиж шүтэж ирээгүй л байлгүй.

Одоо харин Монголчууд бидэнд маш хариуцлагатай цаг үе ирээд байна. Сүргээсээ захалсан тугалаа арсланд алдах уу, аль эсвэл матарт өгөх үү? гэдэг тийм л цаг үе өмнө минь ирээд байна даа. Бид эвтэй байхдаа хүчтэй гэж ярисаар ч ирсэн, тэр нь ч үнэн. Тийм болохоор эвтэй байж байгаад захалсан тугалаа (сонголтоо) өөрсөддөө авч үлдэцгээе!

Хорин жил бид ардчилсан нэртэй ч нидэр дээрээ коммунистуудыг орой дээрээ залсаар ирлээ. Одоо бол сонголт маань хоёргүй ганц, шинэ ардчилсан ерөнхийлөгчтэй болцгооё! Уг нь Үүл байсан бол ч гарцаагүй хуртай тэнгэр байх байлаа, гэвч...

 

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-04-14

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1572906/998/trackback

profile

Munkh-munkh

2009.04.15 14:32:27
*.185.30.183

Үгэн дотор үг, үхэр дотор гиваа
Үүнийг мэддэг хүн байдаггүй ээ
Үүнийг хэлсэнээрээ би гэдэг чинь
Үхэр Монгол биш болчихдог юм даа

Үхэр Монгол гэж хэлүүлэх дургүй л байх монгол...
Үхэр монгол биш чи гэж хэлүүлэх эвгүй юм аа
Үхэр монголоо батлаад үгүй би монгол гээд
Үхэр монголчуудын өөдөөс үхэр шиг зүтгэх дэмий

Үхэр Монгол улсад чинь үхэр дүүрэн байна шүү
Үхэр Монгол гэдгээ үхэр шиг баталдаг юм байна
Үхэр Монгол нь замын голоор бэлчдэг юм шүү
Үхэр Монголчууд чинь хуулиа хэвчдэг юм байна

Үхэр монголд сая саяар мал өсж идэх мах олддохгүй
Үхэр монголын ирээдүйг далан зургаан ямаа мэдэхгүй
Үхэр монголд үхэр бэлчих газар олдохгүй
Үхэр монголд үхэрчин хүү ховордоод олдохгүй

Ямаа овогт хэдэн улсаас үхэрчин бэлдэх юм гэнэ
Ямаа ямаандаа хайртай гэж үг бий билүү дээ
Хонь шиг номхон байж байгаад үхэрчин хүү үхэх бий дээ
Тэмээний нутгийн цаанаас хэн ч ирсэн адилхан даа

Морь унасан хүн нь адуучин заавал байдаг бол
Ямаа унасан хүн нь ямаачин завал байдаг бол
Тэмээ унасан хүн нь тэмээчин заавал байдаг бол
Үхэр унасан хүн нь үхэрчин заавал байдаг бол

Хүн унасан хүнийг тэгээд юу гэх вэ?
Хачин юм аа тийм зүйл байдаг юм уу?
Хуучин түүхээ сөхөө, өвөг нь тийм байсан юм
Хуучин хүрээнд байсан юм, үлдсэн л байхдаа зарим нь

Үг олдож үхэр холдлоо
Үүнийг эрх биш сонсоо байлгүй дээ, ямаа монголоо
Үхэр монгол гэдэг Үхэр гэсэн үг бишээ
Үхэр шиг занг хэлжээ
Омог бардам хийМорьлог ямаа омогт үхэрчин хүү минь

profile

chonsaa

2009.04.15 17:41:58
*.176.121.160

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102349
848 **** нүд баясаж, сэтгэл сэрнэ **** -цомог [1] soragsan 2009-04-29 2064
847 Bold МУГЖ болох уу MUZZ 2009-04-28 2413
846 Hero [1] anar_0305 2009-04-28 1693
845 ЗОРИГТ АНЧИН БҮСГҮЙ (Өгүүллэг) [1] soragsan 2009-04-27 3171
844 Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадамд Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэв :::БӨХ::: 2009-04-26 2655
843 ZURXAI [1] anaraa87 2009-04-26 1196
842 ********** ОНИГОО ********* [1] soragsan 2009-04-26 1956
841 Mike_Tyson [1] 나이키 2009-04-26 1284
840 Барса-Челси агуу тулааны өмнө [1] soragsan 2009-04-26 2834
839 ♣♣..**Үгүйлэн санана **..♣♣ Монголоо [2] daruuhan01 2009-04-25 2229
838 Бүсгүйчүүдийн нудрага зөрүүлэх клуб [3] chups 2009-04-25 4603
837 ~~~WAX- шилдэг 36 дуу~~~ file [3] .Sarnai. 2009-04-23 2861
836 ~~~WAX-오빠~~~ file [2] .Sarnai. 2009-04-23 2091
835 Magtaaliin Internet radio [1] wowccm 2009-04-23 2497
834 한여름날의 꿈 [1] anar_0305 2009-04-23 1372
833 Ихэл уйтгартай юмдаа [1] Хүмүүн 2009-04-22 1719
832 Х-Түц (Авилгал) [1] Itgelxvv 2009-04-22 11747
831 Хурган Ишгэн [ Шинэ Хошин Шог ] [1] Itgelxvv 2009-04-22 12716
830 BILGUUN HUUD AMIDRAL HAIRLAYA MGL-CHUUDAA [1] batsol061121 2009-04-21 2153
829 АЗИЙН ӨДӨРЛӨГТ УРИЖ БАЙНА(INCHEON ASIAN FESTIVAL2009 [1] 김혜린 2009-04-21 2341
828 ♫ ♫ ☆NIRVANA UNPLUGGED☆♫ ♫ [1] w0w0w 2009-04-21 1547
827 나 이젠 (v.o.s) [1] anar_0305 2009-04-20 1774
826 이승기 - 내여자라니까 [3] anar_0305 2009-04-20 1448
825 Челси ФА цомын шигшээд шалгарлаа [1] soragsan 2009-04-19 1710
824 kkkkk [1] ...999999999 ... 2009-04-19 1736
823 Түүнийг дурсан санах нь бид ардчилалаас ухраагүй гэсэн үг болно [1] har baraan 2009-04-19 2797
822 이승기 - 내여자라니까 [3] daruuhan01 2009-04-19 1796
821 ene clipiig olj uguuch? [4] jecho 2009-04-19 1208
820 Onigoo [4] MUZZ 2009-04-18 1762
819 Baek Ji Young - Like Being Hit By A Bullet Romanized & Eng Sub [1] vlmedehmaA 2009-04-18 2250
818 Onigoo [3] MUZZ 2009-04-17 1599
817 Шийдвэр Гаргагчидаа Сонсоцгоо Баримтат Нэвтрүүлэг [1] daruuhan01 2009-04-17 1594
816 МОНГОЛ-МАКАО 3:1 ХОЖСОН Ч ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЧ ЧАДСАНГҮЙ [1] soragsan 2009-04-16 1566
815 Эмэгтэй боксчид олимпт оролцох уу [2] soragsan 2009-04-16 1521
814 Спортын ертөнцөөр хамтдаа аялцгаая! [1] lhas 2009-04-16 1525
813 hodoogiin 3 hoshin shog [3] Itgelxvv 2009-04-16 13449
812 hoshin shog goy shvv [1] Snifeboy 2009-04-16 11895
811 hoshin shog zoogiin gazar [2] Snifeboy 2009-04-16 11313
810 Mongond durgui hen baihaw [2] Snifeboy 2009-04-16 11284
809 Axa Temtseen hoshin shogiihan [1] Snifeboy 2009-04-16 14279
808 hoshin shog oddyn erelt [1] Snifeboy 2009-04-16 11386
807 Shalguulsan ni goy shvv [1] Snifeboy 2009-04-16 11195
806 Bn uu hoshin shog [1] Snifeboy 2009-04-16 11513
805 Morin huur [1] Snifeboy 2009-04-16 14491
» Үхэр Монгол [2] bsdl88 2009-04-15 3029
배너신청
자생병원

배너신청