Бичлэгийн тоо 4,493
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдаас эхний ээлжинд гавьяат тамирчин Х.Цагаанбаатар /66 кг/, ОУХМ Ч.Болдбаатар нар Францын Парис хотноо болох “Их дуулга” дэлхийн супер цомын тэмцээнд өрсөлдөхөөр болжээ.
Манай шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд багтдаг тамирчид Европын цуврал тэмцээнүүдэд оролцох бэлтгэл сургуулилтаа эх орондоо базааж байна. “Их дуулга” тэмцээн энэ сарын 7-8-ны өдөр болно. Хүчээ сорих манай тамирчид ирэх пүрэв гарагт эх орноосоо мордох юм. Жүдочдын өрсөлдөх дараагийн тэмцээн Германд болно. Хамбург хотноо болох “Дэлхийн супер цом” -д Монголын жүдо бөхийнхөн нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөжээ.
Монголын жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдсан залуу тамирчид БНХАУ-ын Өвөрмонголд хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.