jasen
Бичлэгийн тоо 4,493

ГЭГЭЭЛЭГ ТАЛААС НЬ ХАР

2012-04-12 09:58:16

 
 

Нэрт сэтгүүлч Аюушийн Авирмэд өөртөө тохиолдсон нэгэн сургамжтай зүйлийг надад ярьсан нь санаанд тод үлджээ. Тэрбээр ярьж байгаа зүйлээ сонсож байгаа хүнийхээ сэтгэлд хоногштол хүргэж чаддаг ховорхон авьяастны нэг. “Би янз бүрийн нэвтрүүлэг хийдэг байлаа. Нийгмийн муу муухай, бузар булайг зад шүүмжилж шүүрдэн цэвэрлэе гэсэн дэвэргэн санаа төрж, нэвтрүүлэг бэлтгэн, өөрөө хөтөллөө. Бурууд нүд хурц гэгчээр таагүй, тааламжгүй тааралдсан болгоноо баруун солгойгүй шүүмжиллээ. Гэхдээ оргүй хоосон юм уу гүтгэж гүжирдсэн шүүмжлэл хэлээгүй. Бүгд баримттай, нягталж шалгасан, олны нүдэн дээр ил, олон түмэн хавтгайдаа ярьж байгаа тэр л сэдэв.

Нэвтрүүлгийн олз омгоо муу муухай, болохгүй бүтэхгүй дундаас цуглуулдаг болохоор сүүлдээ бүх зүйлийг дан сөрөг талаас нь харж, сайн юм таарлаа ч нэг л итгэж өгөхгүй, эргэлзэх байдалтай болоод ирсэн. Бүхнийг дан болохгүй, бүр бүтэхгүй хар бараан талаас нь харж, зад шүүмжлэн яриад байхаар тодорхой хугацааны дараа түүндээ бүр автаж, донтоно гэдэг нь болж байгаа юм байлгүй, гэрэл гэгээтэй зүйл олж харахаа больж, урам магтаалын буюу аядуу зөөлөн үг хэлье гэхээр ам хэл эвлэж өгөхгүй болчих гээд байсан. Тэгэсхийгээд тэр нэвтрүүлгээ зогсоож, санаа амрав аа, хөөрхий. Юмыг ер нь гэгээлэг талаас нь харж байх хэрэгтэй юм байна лээ шүү” гэж Авираа маань нөгөөх хөгжилтэй инээдээрээ инээн хуучилж билээ. Ухаантай хүний сургамжтай үг яриа ангасан хүнд ус, өвдсөн хүнд эм дөхүүлж өгөх мэт тус болно гэдэг юутай үнэн. Амьдралын алхам бүрт тохиолдож байгаа үйл явдлууд бүгдээрээ сургамж. Хожим чамд тус болох туршлага юм.

Адаг муугийн дотор ч ачит сайны үр үндэс оршино. Дотор нь сайны өчүүхэн ч болов өөдөс үгүй муу гэж байдаггүй. Адгийн муу дотроос ачит сайны эд эсийг олж харах билгийн мэлмий хүн бүрт заяасан. Ертөнцийн түмэн өнгийн зүйлсийг гэгээлэг талаас нь, сайн чигээс нь, өөдрөг өнцгөөс нь олж харахыг хичээдэг хүнийг дотроос нь зүрх сэтгэлийн гэрэлт наран үргэлж гэрэлтүүлэн гийгүүлнэ. Тийм хүмүүс сэтгэлийн амар амгалан, аз жаргалаар бялхаж амьдарна. Орч лонгийн буман зүйлийг гэгээлэг талаас нь олж харагсад дээд зэргийн эерэг бодолтой, ёс журмыг чандлан сахигч журамт хүмүүс. Сайн, саарын дунд холилдон амьдарч яваа хүн л юм болохоор гэгээлэг бодолтны ухаан санаанд нь муухай бодол, муу совин орж гарч байвч мууг нь сэтгэлдээ хадгалан үлдээхгүй үлдэн хөөж, санаагаа амраана. Тэр ч бүү хэл, муухай юм бодсондоо өөрийгөө ад үзнэ. Тэр бодлоосоо дотор муухайртал шаналан, ихэд ичингүйрнэ.

Хүний гүн бодсон, чин зүрхний бодол бодит биеллээ зайлшгүй олно гэж ярьцгаадаг. Сайныг хүсэж, сайхныг бодсон гэгээлэг бодол эзэн хүндээ тэнгэрийн хишиг хайрлах мэт тусыг тээн авчирна. Өөртөө сайныг хүсэж, сайхныг дуудах нь хүний мөн чанар. Зөв бодолтой хүний үйлс заяа нь үргэлж өөдөө. Бодож мөрөөдсөн гэгээлэг бодол нь биелж сэтгэл амар, заяа тэгш яваа хүн аз жаргалтай. Хүн өөрийн аз жаргалын тухай бодохын зэрэгцээ бусдын зол жаргалын төлөө бодлоо чилээж, сэтгэл тавих учиртай. Эргэн тойронд чинь зовлон гуниг дүүрэн байгаа бол хар толгойгоо бодсон чиний аз жаргал бат бөх, урт удаан оршин үргэлжлэхгүй. Хүний төлөө сайныг бодсон гэгээлэг бодол, ач санаж тус хүргэсэн өгөөмөр зан, сайхан сэтгэл чамд өөрт чинь амжилт ололт, аз жаргалыг дуудна. Өөрөө аз жаргалтай байх тухайгаа бодохын хамт бусдыг аз жаргалтай болгохын төлөө санаа тавих нь чиний хүн болсны үүрэг. Аз жаргалтай хүмүүсийн дунд л чи аз жаргалтай амьдарна. Доён ганцаар жаргана гэж санахын ч хэрэггүй. Өөрийгөө зовлон гунигийн ёроолд орхичихоод бусдын аз жаргалын төлөө санаа тавина гэж юу байх вэ? “Бусдыг аз жаргалтай болгодог хүн өөрөө аз жаргалгүй байж болохгүй”. Юмс үзэгдлийг гэгээлэг талаас нь харж, гэгээлэг талаас нь бодож сурвал уйтгар гунигаас холын хол, баяр хөөрийн дунд баясна. Баяр хөөр бол бурхны хишиг.

Муугийн дотроос сайныг, харанхуй дундаас гэгээг олж харах нь бүү хэл, нүднийхээ өмнө байнга шахам хар хөшиг татаастай явдаг хүмүүс олон байдаг нь харамсмаар. Эд нарын зүрх сэтгэл нь одгүй, саргүй шөнө мэт бүүдгэр харанхуй. Бодол санаа нь аль эрт булингартсан тэднээс сэтгэлийн жаргал алсран холдсон байна. Бодол санаа нь булингартан бохирдсон хүмүүс өөрт нь сайн санаж, тус болох гэсэн сайхан сэтгэлтний өөдөөс нь ад мөрийн муухай авирлах нь мэл гайхмаар. Өөрөөс нь илүү санагдсан бүгдийн гэгээн үйлс, гавьяат ололтод хорсож атаархсан атаархалдаа цухалдан шатаж, хор шараар зүрхнийхээ бах тавыг хангах нь жигшмээр. Хүний үйлдэл хөдлөлийг бодол санаа нь залж хөтөлж явдаг болохоор буруу бодолтны үйл хэрэг нь бүтэмжгүй, үйлс заяа нь дорой. Хувь заяа зөвхөн зөв хүнд л өгөөмөр байдаг билээ. Гэгээн өдөр гэгээлэг бус бодолдоо тэлчилж, харанхуй шөнө хар дарсан зүүдэндээ тарчилсан буруу бодолтон сэтгэлдээ цадах ёроолгүй муухай хорслыг бий болгон, нүгэлт өдөөл, хорлонт санааг сэдэн бодно.

Хорлонт бодолтой хүмүүсийн үйл хэрэг, үйлс заяа нь могой хорондоо шарлаж үхнэ гэдгийн адил юм болох биз. Гэгээлэг бус бодолтнууд бусдыг өөр шигээ санаж, өөрийнх нь төлөө хэлж байгаа сэтгэлийн үг, хийж байгаа буянт үйлийг ч үл итгэсэн, хардаж болгоомжилсон аясаар дургүйд хүчгүй хүлээж авна. Амар заяа үздэггүй бодол сэтгэлд нь хардлагын өт байнга язганаж байдаг нь буруу бодолтнуудын хувь тавилан гэмээр. Ад тачаалдаа арай дэндүү дөрлүүлсэн буруу бодолтнууд зөвийн эсрэг бурууг, үнэний эсрэг худлыг сөргүүлэн тавьж, буруу замаар будаа тээж өдөр хоногийг өнгөрөөнө. Зам нь буруу бол замнал нь буруудна. Дээд тэнгэрээс айхаа больж, дэргэдэхээсээ ичихээ больсон тэд тэнгэрийн гэсгээлийг энэ биеэрээ төдийгүй ирээдүйтэйгээ цуг хүртдэг гэдгийг хоцорч хожимдоогүй дээрээ ухаарч, бодлоо өөрчлөн биеэ татаж авах нь энэ яваа насандаа хийх ёстой алхам, хэрэгжүүлэх учиртай ажил нь мөн.

Ухаан санаандаа гэгээлэг бодол тээж яваа хүний амнаас гэрэл гэгээтэй, эелдэг зөөлөн үг гарна. Эелдэг дөлгөөн үг өргөсөн сэлмийг буулгана гэх эртний үг бий. Зөв бодолтой хүн үнэнийг ярьдаг. Чи зөвхөн үнэнийг ярь. Дараа нь тэнгэр нурж, газар цөмөрсөн ч яах вэ. Үнэн үг л олон түмний зүрх сэтгэлийг эзэмддэг билээ. Зүрх сэтгэлээс гарсан үг л зүрх сэтгэлд хүрнэ. Адгийн муухай юу вэ? Худал хэлэх. “Гагцхүү өөдгүй амьтас л худал хэлдэг”. Худал хэлж, өөдгүй муухайгаараа цоллуулж явах шаардлага бий гэж үү? Үгээр хүнийг алж ч болно, аварч ч чадна гэдэг. “Цорын ганц үгээр өөртөө болон бусдад ямар их хохирол учруулж чадахаа бид дутуу төсөөлдөг. Энэ хорыг бараг хэзээ ч саармагжуулж болшгүй”. Үгийг сайн бодож байж хэл. Ухаантай хүн хэлэхээсээ урьд боддог. Ухаан муутан хэлсэн хойно юу хэлчихэв ээ гэж уулга алддаг. Алдаа мадагтай үг хэлчихсэн бол наанадаж ичиж, цаанадаж гэмшинэ. Өвдсөний өвчинг, зовсны зовлонг нимгэлэх сэтгэлийн бүлээн дулаан үг хэлж бай. Таагүй дурсамжууд шарх сэдрээн, сэтгэл зовооно.

Сэтгэл зовоож, шарх сэдрээх таагүй тааламжгүй үг чулуудах ямар ч шаардлагагүй. Сайн санаж, сайхныг хүсэж хэлсэн ерөөлийн үгс нь гэгээн бодлоо илэрхийлж байгаа сэтгэлийн өглөг юм. Сэтгэлийн өглөг бүхнээс илүү үнэ цэнэтэй. Бодлогогүй хэлсэн болчимгүй үг сэтгэлд түймэр дэгдээн утаа олгойдуулж, аюул тарина. Сэтгэлд гал гарч түймэр газар авахаас өмнө утаанд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн ухаантай хүний үг бий. Сэтгэлд дэгдсэн түймрийг сэтгэл зассан, хайр шингэсэн шидэт үгээр унтраахаас хорсол шингэсэн усан үгээр унтраана гэж саналтгүй. Мөсөн дээр ус цацах тусам мөс зузаардгийн адил, сэтгэлийн мөсөн дээр усан үг цацах тусам сэтгэлийн мөс зузаарна. Сэтгэлд хурсан мөсийг хайрын гал халуун үг л зөвхөн хайлуулах шидтэй. Зүрхэнд хүрэх зөрөг замыг зөв үг заадаг гэдгийг мэдтүгэй. Ухаантай хүн хэлэх үг, ярих яриагаа гэгээлэг үгээр чимдэг юм. Орчлон ертөнцийг гэгээлэг талаас нь харж, гэгээлэг талаас нь бодож, харсан, бодсоноо гэгээлэг үгээр чимж байгаарай. Хорвоо чамд баярлана.

profile

Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай


Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6353143/84c/trackback

Global dentel clinic

2012.07.17 16:55:02
*.209.198.216

zow ym helj bna

profile

notorious

2013.08.24 12:16:47
*.144.45.87

 bgjjjjjjjjjjjjjjjj

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102348
4313 Tom and Angela - You Get Me (from Talking Friends) [2] zaya2011 2012-09-09 1600
4312 Солонгост оршин сууж буй гадаад иргэдийн дууны тэмцээн 2010 (2010 전국 이주민 가요제) ~Haliunaa~ 2012-09-07 2196
4311 Хужаагийн эрлийзийг таних нь [1] ~Haliunaa~ 2012-09-05 2943
4310 Хаянаа & НоминㅡБодол .Sarnai. 2012-09-04 1301
4309 ХаянааㅡХэнийх ч биш зөвхөн минийх байгаасай .Sarnai. 2012-09-04 1345
4308 Хаянаа & ГантогооㅡАз жаргалын дуу .Sarnai. 2012-09-04 1369
4307 Maroon 5 - One More Night deer23 2012-09-03 1301
4306 Linkin Park - BURN IT DOWN deer23 2012-09-03 1564
4305 Gilme(길미) _ Like a Fool(내가 먼저) deer23 2012-09-03 1486
4304 Агаа нь ганган стайль deer23 2012-09-03 1626
4303 PHANTOM(팬텀) _ Burning deer23 2012-09-03 1545
4302 Хөлбөмбөг сонирхогч залуусаа... file [1] betel 2012-08-31 1398
4301 Gantogoo - Hotiin gudamj (Madness) live [1] qazwsx123 2012-08-31 1393
4300 Gantogoo - Hagatsal huseegui hair (Salkhi hamtlag) live qazwsx123 2012-08-29 1228
4299 M club Summer Sale zarlaj bna.mar Taxgui file mo mo 2012-08-24 1398
4298 Цэлмүүн хужаатай хуримаа хийлээ [3] ~Haliunaa~ 2012-08-24 4316
4297 Tugstsogt mungun medal hurtlee hyun 2012-08-12 1501
4296 Munkh-Erdene boxing 64kg Hurel medal hurtle file hyun 2012-08-11 1938
4295 Battsetseg hurel medal hurtlee hyun 2012-08-09 3367
4294 Tuvshinbayar judo 100kg mungun medal [13] hyun 2012-08-04 3673
4293 Nyam-Ochir judo 73kg hurel medal hyun 2012-08-01 2055
4292 LONDON 2012 monh-monk 2012-07-29 2227
4291 "Gantsaaraa" [Original Version] deer23 2012-07-20 1612
4290 Шинэ үе /Наадам - Шинэ хошин шог deer23 2012-07-20 2835
4289 Alanis Morissette - Ironic [1] deer23 2012-07-18 1718
4288 PSY - GANGNAM STYLE (강남스타일) [1] deer23 2012-07-16 1904
» ГЭГЭЭЛЭГ ТАЛААС НЬ ХАР. Н. Багабанди [2] .Sarnai. 2012-07-15 1963
4286 Бусдыг муу хэлдэг хүн өөрөө өөдгүй. Н. Багабанди [2] .Sarnai. 2012-07-15 2303
4285 HAIRTAI AH [1] 유상철 2012-07-14 2080
4284 ALT 유상철 2012-07-14 1640
4283 TA SHUU 유상철 2012-07-14 1406
4282 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үг /видео/ .Sarnai. 2012-07-12 1882
4281 Minii Mongol Naadam [1] deer23 2012-07-10 1961
4280 Хурд & Домог - Даатгал хээр deer23 2012-07-10 1817
4279 Үүр цайтал | Шинэ клип,HD deer23 2012-07-10 1692
4278 2BiC&Davichi(투빅&다비치) _ 오늘같은 밤이면 [1] deer23 2012-07-04 2075
4277 SISTAR 씨스타_Loving U deer23 2012-07-04 1882
4276 Right By My Side [6] deer23 2012-07-04 1426
4275 Маск ft. Элбэгдорж - Монголд үйлдвэрлэв [3] .Sarnai. 2012-06-23 2448
4274 Идэржавхлан - Дорнын бүсгүй / 2012 HD / deer23 2012-06-21 2378
4273 Bob Sinclar - Love Generation deer23 2012-06-21 1773
4272 Linkin Park - Numb deer23 2012-06-21 1881
4271 BOB SINCLAR - Rock The Boat Feat. Pitbull, Dragonfly & Fatman Scoop deer23 2012-06-21 1649
4270 마야 - 가질수 없는너 (Live) [1] deer23 2012-06-20 2314
4269 ♩2000년] 파파야 Papaya - 사랑만들기 (Making Love),내 얘길 들어봐 (Listen to me) deer23 2012-06-19 1982
배너신청
자생병원

배너신청