jasen
Бичлэгийн тоо 4,493

11 сарын 19 бол Дэлхийн “00”-ийн өдөр. Энэ өдөр бидний тэгтлээ их бодож, анхаарал хандуулаад байдаггүй бие засах газар гэгч хэчнээн чухал болохыг нийгэмд таниулж, үүнтэй холбоотой хэрэглэгчдийн эрхэд анхаарлаа хандуулах өдөр юм. Энэ өдрийг Сингапур улсад төвтэй Дэлхийн 00-ийн холбоо санаачилан 2001 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж ирсэн байна.

 

Дэлхийн 00-ийн холбоо нь ашгийн бус олон улсын байгууллага бөгөөд дэлхий даяар жорлон, ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг. Энэ байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэж хүн үүсгэн санаачилж, эдүгээ 56 орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

 

Олон орон 00-ийн асуудалд анхаарлаа хандуулж, энэ өдрийг янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий дээр 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байна. Энэ байдалд тусламж дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах арга хэмжээнүүдийг өндөр хөгжилтэй олонх орон тэмдэглэлт өдрөөр зохион байгуулдаг аж. Зарим нь энэ өдөр улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг байна. АНУ-д оны шилдэг жорлон шалгаруулах уралдаан хүртэл явуулдаг гэнэ.

 

Англид жил бүр энэ өдрүүдэд “Голден поо” нэртэй олон улсын уран бүтээлийн уралдаан зохиогддог. Сайхан бие засах газартай байхын ашиг тус, эрүүл ахуйн зөв дадлыг уран сайхны аргаар илэрхийлэн хүмүүст хүргэх зорилготой энэ уралдаан 2010 онд богино хэмжээний анимашн бүтээлийн чиглэлээр явагдсан бол энэ удаа хошин шог өгүүллэгээр өрсөлдүүлнэ. Уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгож, жорлонгүй үй олон хүнд туслах, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах үйлсэд олсон орлогыг зориулдаг.

 

Харин манай орны хувьд Дэлхийн “00”-ийн өдрийг анх удаа тэмдэглэх гэж байна. “Эй-Си-Эф Монгол” олон улсын байгууллага санаачлан Усны газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Улаанбаатар сангийн Сити тойлет төсөл, МУЗН, UNICEF, Таван богд ХХК зэрэг байгууллага хамтран байнга дэргэд мөртлөө ямагт орхигддог энэ асуудлын чухлыг танд сануулж, ач холбогдлыг нь өргөх ажлууд зохион байгуулж байна.

 

Бидний хувьд ариун цэврийн байгууламж хаана ч, хэнд ч хүртээмжтэй, цэвэрхэн, аюулгүй шийдвэрлэгдсэн бил үү? Эмнэлэгт, олон нийтийн газарт таны хэрэгцээ шаардлагыг хангадаг уу, үр хүүхэд тань сургууль дээрээ ямар 00 хэрэглэж байгаа вэ?

 

Монголын хүн амын 65% нь бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй болон сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд, нийслэлийн хүн амын 63% нь гэр хороололд амьдарч байна. Бие засах газрын асуудал харьцангуй шийдэгдсэн орон сууцны оршин суугч нэг иргэн өдөрт 250 хүртэл литр ус зарцуулдгийн 45%-ийг зөвхөн жорлонгийн ус татахдаа урсгадаг гэсэн судалгааг Усны газраас гаргасан. Ундны усны нөөц хомсдож байгаа өнөө үед усны хэмнэлттэй шинэ сантехникийн шийдлүүд нэвтрүүлэх шаардлагатайг энэ дүн сануулж байна.

 

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн 95% нь өөрийн гэсэн бие засах газартай боловч эдгээрийн дийлэнх буюу 97% нь энгийн нүхэн жорлон байна. Үүнээс үүдэлтэйгээр хөрс, ус, орчны бохирдол дээд цэгтээ хүрч, халдварт өвчний тархалт нэмэгдэж, амьдралын чанарыг асар ихээр дордуулж байна. Эдгээр асуудал нь айл өрх бүр жорлонгоо сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.

 

370 жилийн настай нийслэл маань нийтийн бие засах газрынхаа асуудлыг саяхныг болтол шийдвэрлээгүй байсан. Улаанбаатар хотод стандартын шаардлага хангасан нийтийн 10 гаруйхан бие засах газар байгаа ч ил задгай бие засах үзэгдэл их хотын соёлд харшилсаар байна.


Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сурч байгаа өсвөр үе, хүүхдүүдийн бие засах газрын асуудал бүр эгзэгтэй байна. Судалгаагаар хотын сургуулийн 1 угаалтуурт дунджаар 60-100 хүүхэд ногддог бол хөдөө орон нутагт гар угаах усан хангамж, угаалтуур байхгүй, энгийн модон жорлон төдийхнөөр хангагдаж байна.

 

Чухам иймд энэ асуудалд олны анхаарлыг хандуулж, шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Бие засах газар, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэн бүхэнд энэ санааг хүргэх зорилгоор "Дэлхийн “00”-ийн өдрийг Монголд тэмдэглэж байна

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5457249/8c7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102349
3953 үнэхээр хүчирхэг тайлбаргүй [1] deer23 2011-12-22 2908
3952 Ким Чен Ир 1942 – 2011 [1] deer23 2011-12-21 2016
3951 MC Collection - Тэр л охинд [14] deer23 2011-12-21 1950
3950 Gantulga - Hojimdson (It's Too Late) deer23 2011-12-21 2127
3949 Д. Медведева & Светлана Медведева & хүүхэн file [1] deer23 2011-12-21 2973
3948 Леди Гага----Lady Gaga [1] deer23 2011-12-21 6614
3947 араб Дижи [1] deer23 2011-12-20 2138
3946 Хойд солонгосын ерөнхийлөгч Ким Чен Ир 69 насандаа таалал төгслөө file [4] .Sarnai. 2011-12-19 2477
3945 zaaval orj uzeerei hu! [1] Maagiimc 2011-12-17 2306
3944 Computer дуудлагаар formatlana 01086850613. [2] бяцхан ХАКЕР 2011-12-17 1988
3943 puuz kristi.mvp 2011-12-15 2950
3942 ___БНСУ-ын виз хүсэхэд өөрчлөлт орууллаа___ [4] let's go 2011-12-14 4074
3941 Стриптиз [1] deer23 2011-12-14 3673
3940 서쪽하늘 - 이승철 [1] deer23 2011-12-14 3146
3939 김범수 & 박정현 --*** 사랑보다 깊은 상처 [2] deer23 2011-12-14 2573
3938 SISTAR (씨스타) - Hot Place [1] deer23 2011-12-14 1986
3937 다비치(Davichi) - 사랑 사랑아 + 안녕이라고 말하지마 [1] deer23 2011-12-13 2338
3936 Electroboyz ft.Hyorin - Ma Boy 2 deer23 2011-12-13 2191
3935 (SISTAR-How Dare You) 씨스타--니까짓게 deer23 2011-12-13 2247
3934 ******* Pitbull ----------Pitbull ******* deer23 2011-12-13 1902
3933 2011 Unicity Korea Festival [1] sergeg suns 2011-12-13 2113
3932 hulgaich hvvhenees bolgoomjil [4] mgl_zozi 2011-12-11 4028
3931 MISS INTERNATIONAL 2011 TUGSUU FINAL bichleg [1] step 2011-12-11 2297
3930 2012 БУСАН ХОТЫН ОЮУТНЫ ШИНЭ ЖИЛД ТАНЫГ УРЬЖ БАЙНА! file [1] Pedrostar 2011-12-09 2019
3929 Talking Ben Talking Tom ~~~*oGoGo*~~~ 2011-12-09 1834
3928 sain bod tootsoo hii ser555 2011-12-09 2080
3927 mongol amid hugjmiin hamtlag davka.line 2011-12-08 2607
3926 1 tonii mashinaar bainga uilchilne mungunuu 2011-12-08 1609
3925 setakid bngiin arbaitaar hun awna sard bagadaa 20 odor ajiltai utas01063608202 [1] ganbaa_8686 2011-12-07 1656
3924 Volleyball-н тэмцээн [1] doodog 2011-12-04 2055
3923 MISS INTERNATIONAL 2011 TUGSUU TEMTSEENII ZURAGNAAS file [1] step 2011-12-03 3378
3922 Sanjaadamba Soloongos undesnii buhuur barildaj bn [3] ~~~*oGoGo*~~~ 2011-12-02 3713
3921 "МӨНХИЙН ОРОНД ОЧООД ИРСЭН ХӨВГҮҮН" ДВТ 2011-11-30 2009
3920 bair haij bna [1] chonsa8989 2011-11-27 1605
3919 Шатарын тэмцээн [2] chess 2011-11-23 2060
3918 2011-11-19 ны өдөр Сүх жанжны талбайд 1000 шинэ цэрэг тангараг өргөжээ [3] let's go 2011-11-20 2106
» 11 сарын 19 бол Дэлхийн “00”-ийн өдөр let's go 2011-11-20 2040
3916 Байгалийн сонин хачин let's go 2011-11-20 2634
3915 Нээрэн бид эскимосчууд шиг болох вий дээ let's go 2011-11-20 2121
3914 Хөдөлгөөнтэй байвал зүрх томрохгүй let's go 2011-11-20 1814
3913 Та даралт ихтэй юу? [1] let's go 2011-11-20 2277
3912 Асуухаас зайлсхийв ч мэдэхийг хүсэж байна уу ? let's go 2011-11-20 1979
3911 Тамхи хаана үүссэн бэ? let's go 2011-11-20 3307
3910 ЕРӨНХИЙЛӨГЧ ХӨЛӨРТЛӨӨ АТГАСАН “ХӨЗӨР”-ӨӨ ШИДЭЖ, АТГ-ЫН ДАРГА НАРЫГ ТОМИЛЛОО let's go 2011-11-20 1925
3909 Сайн бод! let's go 2011-11-20 1985
배너신청
자생병원

배너신청