Тайландын Шо Лау хэмээх нэгэн хүн Африкийн ширэнгэн ойн могой тэжээгээд гурван жилийн нүүр үзжээ. Түүний энэхүү урт хорхойг “По” гэдэг бөгөөд сүүлийн үед их ууртай болж эзэнтэйгээ барьцан тамхи татдаг болсон аж. Тамхилж байх үед нь хажуунаас нь холддоггүй байсан могой аажимдаа эзнээсээ тамхи нэхэн уурлах болсон тухай Ш.Лау ярьжээ. Хүссэнийг нь өгөхгүй бол аварга биет могой нь их догшин болдог бөгөөд өдөр ирэх тусам архаг тамхичин болж байгаа гэнэ. Эзнийнх нь баталж байгаагаар “По” өдөрт хоёр ширхэг тамхи татдаг байна.