С.Бямбацогт гишүүн Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр “Тавантолгойн ордоос болж эскимосчууд шиг устаж үгүй болов оо” хэмээн анхааруулав. Учир нь эскимосчууд “Бид баялгийн эзэд” хэмээн ажил ч хийхгүй бэлэнчлэх сэтгэлгээрээр амьдарсан нь тэднийг устаж үгүй болоход нөлөөлсөн гэдэг. Тиймээс бэлэн мөнгө тарааж үнэгүй хувьцаа өгдгөө болих хэрэгтэй гэсэн юм. Нээрэн гишүүний хэлдэг оргүй үг биш шүү.