jasen
Бичлэгийн тоо 4,493

ИТГЭЛ ОРШИХУЙН ХҮЧ

Уншсан 5676 vote 0 2008.07.16 22:22:20
ИТГЭЛ ОРШИХУЙН ХҮЧ...



Аугаа их ард түмэн ирээдүй дэх итгэлээрээ  бахархаж, арга нь  барагдсан ард түмэн өнгөрсөн түүхээрээ баярхадаг хэмээн дэлхийд данстай нэг хүн хэлжээ.

Өргөн уудам тал нутагт малын хөлийн аясаар нүүдэллэн амьдардаг байсан бүлэг  монголчууд дэлхийн талыг эзэлсэн тухай түүх өнөөдөр монгол хүмүүсийн бардамнал, бахархал бараг л оршин байгаагийн утга учир мэтээр илэрхийлэгдэж харийн хүнд ойлгомжгүй, хэвийн хүнд ичмээр хий хөөрөл нийгмийн үнэт зүйл болоод байгаа нь эмгэнэлтэй.

Өнөөдөр.
Би адуураагүй  бол XXI зуун.

Манай тооллын эрин зуун өсөх дарааллаар тоолж байгаа болохоор яаж ч төсөөлсөн бид XIII зуунд очихгүй нь тодорхой.

Найман зууны тэртээх суут монголын баатар эрсийн наран ургахаас жаргах хүртэл дэлхийн дайдыг хэмжсэн тэр их байлдан дагууллын мөн чанарыг үнэлэлгүйгээр хүлэг баатруудын хүрэл дүр, намхан морьдыг л магтан дуулахаас сэтгэхүй минь хэтрэхгүй байна.

Саяар тоолох цэрэггүй монголын арми хэрхэн өөрөөсөө хэд дахин олон хүн амтай ази европын өргөн уудам нутгийг залхаан эзэлсэн бэ?

Монголын арми төмөр мэт сахилга бат, аянга мэт сүр хүч, орон торлог бүтэц бүхий зохион байгуулалт зэрэг нэрлэж баршгүй олон давуу талыг агуулж байж төгс амжилтад хүрсэн.

Харин энэ давуу талуудын шалтгаант үндэслэл нь
“ДАЛАЙ МЭТ ГҮН,
ҮНДЭС МЭТ БАТ ОРШСОН
ИТГЭЛ ҮНЭМШИЛ” байсан юм.

Талын Монгол аймгийн Боржигон овгийн жанжин Есүхэй өөрийн хүүд Тэмүүжин нэр хайрласан  нь хожим дэлхийн түүхэнд нэр нь үлдэх их хувьтай хүү болно хэмээн хэн ч таагаагүй. Тэмүүжин хүүгийн амьдрал торгонд ороосон өд шиг зөөлөн байгаагүй нь нэгэнт судар сургаальд өгүүлэгдэн үлдсэн түүх билээ.
Идэр цагтаа Тэмүүжин агуу их менежмент хэрэгжүүлж өөрийн ганц өмч болох “Хар булган дах”-ыг хаан Тоорилд өргөн барьж заяаны хань Бөртэг эгүүлэн авах тулаанд хүч дэмнэхийг хүсчээ. Энэ тулааны үр дүн Тэмүүжингийн суу алдарыг эр зориг, эрхэм язгуур талаас нь талын Монгол аймгууд дунд шар усны үер, намар цагийн түймэр адил түгээн дуурсгижээ.
Тэмүүжин өөрийн эхнэр Бөртэг өргөө гэртээ залан ирээд жаран жилийн жаргал, наян жил найр хийж хундага тавилгүй архи ууж хутга тавилгүй мах идсэнгүй. Түүнийг балчир насанд өнчрүүлж, идэр насанд нь дөнгөлөн айл хэсүүлсэн Татар аймаг, өврийг нь цөмлөж өрлөг Бөртэг нь булаан авсан тэр өдөр, өнгө гялгар загаснаас болж эцэг нэгт дүүгээ хөнөөсөн өлсгөлөн зэрэг нь түүнийг ийм амар тайван амьдрахыг зөвшөөрсөнгүй.
Тэмүүжин асар зуумхай, өс хонзон ч нэгэн байсан бөгөөд “Тангад улс мөхөөгүйг өглөө болгон сануулагтүн” хэмээн зарлигдаж байсан нь үүнийг гэрчилнэ.

Дэлхий ба хүн хоорондын харилцан шүтэлцээг нээн танихад эрмэлзэж “АМЬТАЙ БҮХЭН СҮНСТЭЙ, АМЬГҮЙ БҮХЭН ЭЗЭНТЭЙ” гэсэн философид тулгуурлан тэнгэр эцэг, газар эхийн арга аашийг хайлан аргаддаг хүн төрөлхтөний оюуны их өв, бүтээл, гайхамшиг бол Бөө мөргөлийн шүтлэг юм. Тэмүүжинг хаан Чингис болтол нь өргөсөн аугаа их хүчин бол бөө мөргөлд итгэгсдийн асар их сүр хүчин бүхий итгэл үнэмшил юм. Тэв тэнгэр Есүхэйн хүү Тэмүүжинг их хаан болох ор залган Чингис хэмээн нэрийдэхийг тэнгэрийн таалал хэмээн зарласан нь ард олон нийтээр даган сүсэглэж эр зориг, арга ухаан, авхаалж самбаа төгөлдөр Тэмүүжин дээд тэнгэрийн зарлигт Чингис хаан болсон юм.
Харамсалтай нь их хааны зэрэгт хүрэх заяаг золгуулсан Тэв тэнгэрийг хожмын өдөр гэсгээжээ. Ард иргэд Тэв тэнгэрийг гэсгээсний дараа Чингис хаанд итгэх  итгэл буурах нь бүү хэл тэнгэрийн элчийг гэсгээн номхотогох суут их баатар хэмээн улам хүндэлжээ.

Миний зүгээс эзэн богд Чингисийн түүхийн талаар өгүүлэхийг зориогүй болно. Гагцхүү талын монгол аймгуудын дундаас товойн гарсан Чингис хаан ард олны шүтээн итгэл үнэмшлийн суурь, харизматик лидер байсан тухай өгүүлэх гэсэн юм.
Дэлхийн түүхэнд төрсөн харезматик лидерүүд болох Чингис хаан, Напелеон бонопарт, Адольф Гитлер нарыг ард нийтээр эгэл нэгэн биш тэнгэрийн зайран хэмээн итгэн хүлээж байсны асар их хүч түүхэн домог болгон үлдээжээ. Тэр хэрээр ч эдгээр хүмүүс өөрийн улс ард түмэнээ дэлхийд дуурисгасан амьд түүх итгэл үнэмшлүүд юм.

Эзэн богд Чингисээс хойш дөрвөн зууны дараа буюу XYII  зуунд монгол оронд “Бурханы шашин” түгэн дэлгэрч Бөө мөргөлийн халааг авлаа. Тэнгэр, газар, эзэн, савдагаас илүүтэйгээр хувь хүн өөрийн оюун санааг бэхжүүлэн хөгжүүлэх нь  дээд төрөлт хүмүүн заяаны эрхэм чанар мөн хэмээн номлосон нь ард олонд илүү дөхөм хийгээд шинэлэг байлаа.
Заяагаар учирсан өмнөд их хөршийн гурван талд Энэтхэг, Япон, Монгол орнууд энэ шашинг дэлгэрүүлсэн нь асгасан будаа, цацсан гурил шиг Хятад улстай нийлэн нэгдэхгүй байх геополиткийн давуу талтай байлаа. Дээрхи гурван улс Хятад улстай шашин соёлоор нэгдэх аваас шуудай будаанд атга гурил хийхийн адил харахад бараагүй хайхад мөргүй болох нь тодорхой.
Бурханы шашин Монголд ирэхэд бүхий л талаараа алга ташин угтаж аваагүйг “Цогт тайж” киноноос бэлэхнээ харж болно.

Ямартай ч байсан тэмцэл өрнөл ялалт дагуулсан шарын шашин Монгол хүмүүст соён гэгээрэл, суурин амьдрал, судар түүхийг бичиж хадгалах зэрэг олон талт эерэг үр нөлөө, хүмүүжлийг үлдээсэн юм.

Өндөр гэгээн Занабазарын “Дар эх”-ийн бүтээлүүд “Нэгдсэн Үндэстний Байгууллага”-ын “Соёлын өв”-д бүртгэгдэж, Данзанравжаагийн “Саран Хөхөөний Намтар” дуулалт жүжиг одоо ч биднийг гайхашруулж, Эрдэнэзуу, Манзушир гээд долоон зуу гаруй сүм хийд босч энэ хэрээр шашны таван ухаан хөгжсөн нь шинжлэх ухааны байгууллагуудын үндэс суурь тавигдаж байжээ.

Хархорины бүтээн байгуулалт. Одоо хэр нь үгүй ч хорин нэгдүгээр зууны бид босгож чадахгүй бүтээл.

Энэ их эрх хүч, хөрөнгө мөнгө, зүтгэл юунаас үүсэн бүрэлдсэн бэ? Гэсэн асуултад цор ганц хариулт олдох нь “Бурханы шашин”-д итгэх хүч юм. Өргөл бүрийг буян хэмээн санаж, өглөг бүрийг хишиг хэмээн санаж суу билигт ухаан төгөлдөр мэргэдээ бясалгахаас өөр үйлд үл хамааруулан, эгэл ардын аахар шаахар бүхнээс ангид байлгасан нь монгол гүн ухааны сэтгэлгээг хөгжүүлж бөө мөргөл ба бурхны шашны нэгдлийн илрэл болох шинэлэг агаад монгол ахуйн шхшныг хөгжүүлсэн юм.

Энэ бүхний үндэс суурь нь миний олонтой дурьдаад байгаа ИТГЭЛ ОРШИХУЙН хүч билээ.

Өнөөдөр хорин нэгдүгээр зуун

Богд Чингисээс хойш дөрвөн зууны дараа Бурханы шашин дэлгэрч түүний хойно дөрвөн зууны дараах XXI зууны босгон дээр бид зогсож байна.
Түүх давтагддаг хэмээн бид үзсээр номлосоор ирсэн. Хэрэв энэ үнэн бол Монголын гурав дахь үсрэлтийн буюу шинэ эриний итгэл үнэмшил чухам юу байх ёстой вэ? Гэсэн асуулт бидний өмнө байна.

Далан жилийн алдааг ярилаа, халаглалаа, хармслаа . Одоо боллоо. Цаашид бид яах хэрэгтэйгээ ярьж сурцгаая. Хүмүүсээ

Дурын оюутны реферат, курсын ажил, дипломын ажлууд “Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжлж байгаа энэ хүнд үед…” гэж эхэлдэг болсон нийгмийн толь, өнгөрснөөс буруу хайх оролдлого юм. Энэ болхи хөгжилгүй, ирээдүйгүй, үр дүнгүй зуршлаасаа татгалзаж нийгмээрээ яасан болохоо биш яах тухайгаа ярилцъя.

Хорин нэгдүгээр зуун дэлхийн улс орнуудын хувьд бурхан шашин гэхээс илүүтэйгээр хүний эрх хөгжлийн баталгаа, нэг дэлхий нэг гэр бүл гэсэн ойголтыг үнэт зүйл болгон төлөвшүүлж байна.

Хүний нийгмийн үнэт зүйлийн үнэлэмж нь хувь хүний эрхийг төрөөс ханган баталгаажуулж байгаагаар илэрч “Хад сайтын үнэг баатар, Хадам сайтын хүргэн баатар” гэгчийн үлгэрээр сайн төр, хүчирхэг улсын иргэд хараа бардам алхаж байна.

Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар алхагч хар, шар, цагаан арьст харийн нөхөд эгээ л эзэн дээдийн дүрээр явж байгаа нь тэдний буруу биш бидний л буруу юм.  Тэд ямар Афган, Ирак, Лалын ертөнцөд байгаа юм шиг айж явах албатай юмуу? Тэд хүчирхэг төртэй орны иргэд гэдгээрээ л бахархаж яваа хүмүүс.

“Би Америк хүн” гэсэн бахархал, “Би Хан үндэстэн” гэж омгорхох солонгос иргэн, “Хорин нэгдүгээр зуун Хятадын зуун байх болно” нэмээн яригч Хятад иргэн, “Би цэвэр Ари үндэстэн” гэж бахархах Герман хүн эдгээр бүхий л хүмүүсийн цаанаа омгорхол бахархал хийморь сүлдийг нь өргөсөн Төр гэж бий.

Төрийн сүлдэндээ залбирдаг, төрийн сүлд өршөө хэмээн даатгадаг сүүл үеийн өвгөд буурлуудын гүн ухаанд биширмүү !!!

Төр түүний оршихын мөн чанар нь “Үндсэн хууль” билээ. Түүнд хуульчлагдан хамгаалагдсан сүлд, туг, далбаа, соёмбо, дуулал бүхэлдээ төрийг төлөөлөх бэлгэдэл билээ.

Хориннэгдүгээр зууны монголчууд бид нийтлэг итгэл үнэмшилийн үнэт зүйлээ олж чадаагүй дээ ийн уруу дорой амьдарч байна.

Төрийг шүтэн дээдлэхийн үндэс нь Төр цэвэр ариун байхаас үүдэлтэй юм. Хувь хүний болоод бүлгүүдийн ашиг сонирхол төрөөр тоглож байвал татгалздаг, шүүдэг, гэсгээдэг хүмүүжилтэй байцгаая.

Дөрвөн жил сураггүй байчихаад таны төлөө, тантай хамт гэж худал ярьж дурлахгүгээр үнсэлцье гэж гуйгсдыг үл ойшоож, сонголгүйгээр мартаж сурцгаая.
“Ц.Элбэгдоржийн засгийн газар муу ажиллаж байна. Хонины мах 2000 төгрөгт хүрлээ. Хүмүүс өлбөрлөө гэж ярьсаар гарч ирсэн М.Энхболдын засгийн газрын үед хонины мах хийл нь 3000 төгрөг хүрчихээд байгаа” энгийн жишээг мартдаг хайнга байдлаа орхиж сонор сэрэмж, санаж сэрэх сэргэг ухаантай амьдарцгаая..

Ийнхүү тоочоод байвал энэ цагийн олигархи, худалч, луйварчдын гэм булхайг Хэнтийн модоор үзэг хийж, Ононы усаар бэх хийж бичээд ч үл барагдана гээчийн үлгэр болоод байна.

Гэм буруу, худал үнэнийг ялган ойлгох нэгдмэл нэг хэмжээстэй байх нь эрүүл нийгмийн үндэс юм. Энэ ЭРҮҮЛ НИЙГЭМ бол иргэний хөдөлгөөнөөр эхэлж намд элсэж гэмт хэргийн байгууллагын төлөөлөгч болдог нөхдийн яриад байгаа “Эрүүл нийгэм” биш шүү.

Сонгодог утггаараа эрүүл нийгмийн үндсэн суурь, талхаар бол хөрөнгө нь иргэн ТА юм.

Таны үзэл бодолдоо шингээн авч, өөрийн итгэл үнэмшилд өөриймшүүлэх ёстой номлол бол “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ” байх учиртай.

Соёлт нийгмийн итгэл үнэмшил нь таны мэргэн ухаан түүний стандарт нь улс орны маань үндсэн хууль байх учиртай юм.

Нийгэмд итгэл үнэмшлийн үнэт зүйл тогтон бэхжих үйл явц нь үе дамжсан тасралтгүй ажиллагаа байдгийг санаж одооноос үрс хойчдоо “Үндсэн хууль”-аа цээжлүүлцгээе.

Америкийн үндсэн хуулийн 220 жилийн ой энэ онд болно. Энэ хууль нь хүн гайхмаар содон хууль байдаггүй, бараг манай “Үндсэн хууль”-аас ч ядмаг гээд хэлчихэд хилсдэхгүй. Харин энэ хуульд ард нийтээр итгэл оршоож хоёр зууны турш хүндлэн дээдэлж бичиг уншдаг болсон хүн бүрт нүдлүүлэн цээжлүүлсээр шүтээн болгосон юм.

ХҮНИЙ БОЛООД НИЙГМИЙН СҮР ХҮЧ НЬ ИТГЭЛ БОЛОЙ.

Хээрийн чулууг “Дар Эх” болтол шүтсэн эгэл нэгэн эхийн домгийг нэхэн санацгаая.

Хүний нийгмийн гурав дахь мянган, монголын минь шүтэн барилдлага итгэл үнэмшлийн  гурав дахь их үсрэлтийн он жилүүдэд бид амьдарч байна.

“Монгол Улсын Үндсэн Хууль”-аа одооноос цээжлэн хэрэглэж түүндээ итгэл оршоож түүнээс минь өөр үнэн энэ улсад байхгүй гэсэн хүмүүжлийг тогтооё.

Мэргэн уншигч та эхнээс нь дуустал “Монгол Улсын Үндсэн Хууль”-аа уншиж үзээрэй. Болж өгвөл цээжлээрэй. Хэрэгцээтэй үед наадам наргиан дунд ч гэсэн “Миний үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна” гэж хошигнож сураарай яг Америкчууд шиг.

Бурхны номыг цээжлэх тусам утгын гүн нь танигддагийн адилаар “Үндсэн хууль”-ийг цээжлэх тусам бидний энэ цагийн шүтээн болно.

Хууль дээдэлж шүтэж хүндэтгэн амьдардаг нийгэм ойрын мянганд лав хэвээр байх тул одооноос шүтээнээ тахин хүндэтгэж аравнайлан сэтгэлдээ цогцлооцгооё…

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/526218/3b9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102349
83 ‘2015 MNTV 이주민가요제’ emeraldsh 2015-04-23 721
82 Шинэ Зеланд улсад очиж сурангаа ажил хийх боломж Танд байна Та яараарай file [1] khaliun0715 2016-11-02 720
81 Машинаар үйчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-02-15 718
80 ** [2] vlmedehmaA 2009-03-27 716
79 ysni turleg2 file [1] CH.Batbold 2011-02-23 713
78 Авъаслаг гитарчин хүү (3) يمكنك مشاهدة 2010-12-15 713
77 SAMSUNG DAATGAL MONGOLD TAARDAG SAMSUNG ZIPEL HORGOGCH SAMSUNG NOTEBOOK 2011-01-13 710
76 bx promise maralmaa&MARALMAA 2010-11-18 709
75 Haoma богино кино oogoo2011 2011-02-21 704
74 (Rainbow) - TO ME(내게로..) file deer23 2011-04-26 698
73 INEED ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-02-28 696
72 KBL ALL STAR bilet danko 2016-01-10 691
71 G.NA - 'Black & White' [1] deer23 2011-02-22 689
70 Гэрээний ажилчдын анхааралд emeraldsh 2016-08-05 687
69 Харсарнай хамтлаг*----- Аз жаргал хүсье тоглолт Sukheebold 2016-05-07 684
68 Монголд буй хайрт хүмүүстээ МЭНДЧИЛГЭЭ хүргүүлээрэй. Eрдөө 20,000₮ kgbmall 2016-04-28 684
67 Монгол дууны уралдаанд та бүхнийг урьж байна. file migug 2015-04-03 681
66 [4] MUZZ 2009-07-05 679
65 Солонгос улсаас Монгол улс руу мөнгөн шилжүүлэг хийх PayEasy үйлчилгээ payeasy 2015-04-21 677
64 ysni turleg2 [1] CH.Batbold 2011-02-23 676
63 Barilagiin chuluu [2] boing888 2015-05-25 673
62 KBL ALL STAR bilet danko 2016-01-10 669
61 GGE ANGLI HELNI SURGALTIN TOV ZUNI SURGALTAND BURTGEJ BAINA [2] gggg5 2016-06-06 666
60 "MОНГОЛ=НАНДИН-ЭРДЭНЭ" Хамтдаа дэмжицгээе. file AHHolboo 2015-04-29 666
59 АНГЛИ БОЛОН СОЛОНГОСООР ЯРЬДАГ ҮЗЭГ ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР file Education2010 2015-04-16 661
58 Солонгос ая дууны наадамд та бүхнийг урьж байна. [2] emeraldsh 2015-05-07 656
57 ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА file Education2010 2015-03-17 651
56 Цэвэрлэгээний компани нь тусламж Wanted Captain 2015-09-20 650
55 SMART UTAS UNEGUI OLGOJ BAINA guide caseshop 2015-03-28 643
54 1 em ajil haij baina Sunnny 2016-08-07 633
53 zuslangiin gazar haymd zarna. gebe 2015-04-04 633
52 барьцаагүй байр [1] uuugiiiii 2017-08-15 629
51 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-07-04 628
50 Golfiin tsohiur SB123 2016-06-27 627
49 "2015 Korea Migrants Song Festival”д оролцох иргэдийг бүртгэж байна. emeraldsh 2015-04-21 627
48 Харш, Айзам, Хар Тас хамтлагуудын тоглолтонд урьж байна. file [1] 현아 2015-08-25 609
47 buh torliin gazriin achaa duudlagaar abna.. hot dotor hurgelt unegui bilguun0920 2016-09-03 608
46 Монгол хошин шог file Mongolhumuun 2015-11-10 605
45 нүдний давтан мэс засал file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-12-12 602
44 SOLONGOSRUU NAIDVARTAI GARGANA 5 SAY BARITSAA TABIHGVI!! UTAS:91182044 shuugiinaa 2015-09-11 602
43 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-08-09 592
42 Интерьер заслын газар ажилтан сургаж авнаа Ertontsiin hyzgaar 2015-12-31 591
41 Хөлбөмбөг FUTSAL 2015-05-14 588
40 АЖЛЫН БАЙРНЫ САНАЛУУД БАЙНА. Ertontsiin hyzgaar 2016-01-04 587
39 БАРИЛГЫН ТААЗ ЗАСАХ АЖИЛД АЖИЛТАН АВНА. Ertontsiin hyzgaar 2016-01-07 581
배너신청
자생병원

배너신청