jasen
Бичлэгийн тоо 4,493

ИТГЭЛ ОРШИХУЙН ХҮЧ

Уншсан 5676 vote 0 2008.07.16 22:22:20
ИТГЭЛ ОРШИХУЙН ХҮЧ...



Аугаа их ард түмэн ирээдүй дэх итгэлээрээ  бахархаж, арга нь  барагдсан ард түмэн өнгөрсөн түүхээрээ баярхадаг хэмээн дэлхийд данстай нэг хүн хэлжээ.

Өргөн уудам тал нутагт малын хөлийн аясаар нүүдэллэн амьдардаг байсан бүлэг  монголчууд дэлхийн талыг эзэлсэн тухай түүх өнөөдөр монгол хүмүүсийн бардамнал, бахархал бараг л оршин байгаагийн утга учир мэтээр илэрхийлэгдэж харийн хүнд ойлгомжгүй, хэвийн хүнд ичмээр хий хөөрөл нийгмийн үнэт зүйл болоод байгаа нь эмгэнэлтэй.

Өнөөдөр.
Би адуураагүй  бол XXI зуун.

Манай тооллын эрин зуун өсөх дарааллаар тоолж байгаа болохоор яаж ч төсөөлсөн бид XIII зуунд очихгүй нь тодорхой.

Найман зууны тэртээх суут монголын баатар эрсийн наран ургахаас жаргах хүртэл дэлхийн дайдыг хэмжсэн тэр их байлдан дагууллын мөн чанарыг үнэлэлгүйгээр хүлэг баатруудын хүрэл дүр, намхан морьдыг л магтан дуулахаас сэтгэхүй минь хэтрэхгүй байна.

Саяар тоолох цэрэггүй монголын арми хэрхэн өөрөөсөө хэд дахин олон хүн амтай ази европын өргөн уудам нутгийг залхаан эзэлсэн бэ?

Монголын арми төмөр мэт сахилга бат, аянга мэт сүр хүч, орон торлог бүтэц бүхий зохион байгуулалт зэрэг нэрлэж баршгүй олон давуу талыг агуулж байж төгс амжилтад хүрсэн.

Харин энэ давуу талуудын шалтгаант үндэслэл нь
“ДАЛАЙ МЭТ ГҮН,
ҮНДЭС МЭТ БАТ ОРШСОН
ИТГЭЛ ҮНЭМШИЛ” байсан юм.

Талын Монгол аймгийн Боржигон овгийн жанжин Есүхэй өөрийн хүүд Тэмүүжин нэр хайрласан  нь хожим дэлхийн түүхэнд нэр нь үлдэх их хувьтай хүү болно хэмээн хэн ч таагаагүй. Тэмүүжин хүүгийн амьдрал торгонд ороосон өд шиг зөөлөн байгаагүй нь нэгэнт судар сургаальд өгүүлэгдэн үлдсэн түүх билээ.
Идэр цагтаа Тэмүүжин агуу их менежмент хэрэгжүүлж өөрийн ганц өмч болох “Хар булган дах”-ыг хаан Тоорилд өргөн барьж заяаны хань Бөртэг эгүүлэн авах тулаанд хүч дэмнэхийг хүсчээ. Энэ тулааны үр дүн Тэмүүжингийн суу алдарыг эр зориг, эрхэм язгуур талаас нь талын Монгол аймгууд дунд шар усны үер, намар цагийн түймэр адил түгээн дуурсгижээ.
Тэмүүжин өөрийн эхнэр Бөртэг өргөө гэртээ залан ирээд жаран жилийн жаргал, наян жил найр хийж хундага тавилгүй архи ууж хутга тавилгүй мах идсэнгүй. Түүнийг балчир насанд өнчрүүлж, идэр насанд нь дөнгөлөн айл хэсүүлсэн Татар аймаг, өврийг нь цөмлөж өрлөг Бөртэг нь булаан авсан тэр өдөр, өнгө гялгар загаснаас болж эцэг нэгт дүүгээ хөнөөсөн өлсгөлөн зэрэг нь түүнийг ийм амар тайван амьдрахыг зөвшөөрсөнгүй.
Тэмүүжин асар зуумхай, өс хонзон ч нэгэн байсан бөгөөд “Тангад улс мөхөөгүйг өглөө болгон сануулагтүн” хэмээн зарлигдаж байсан нь үүнийг гэрчилнэ.

Дэлхий ба хүн хоорондын харилцан шүтэлцээг нээн танихад эрмэлзэж “АМЬТАЙ БҮХЭН СҮНСТЭЙ, АМЬГҮЙ БҮХЭН ЭЗЭНТЭЙ” гэсэн философид тулгуурлан тэнгэр эцэг, газар эхийн арга аашийг хайлан аргаддаг хүн төрөлхтөний оюуны их өв, бүтээл, гайхамшиг бол Бөө мөргөлийн шүтлэг юм. Тэмүүжинг хаан Чингис болтол нь өргөсөн аугаа их хүчин бол бөө мөргөлд итгэгсдийн асар их сүр хүчин бүхий итгэл үнэмшил юм. Тэв тэнгэр Есүхэйн хүү Тэмүүжинг их хаан болох ор залган Чингис хэмээн нэрийдэхийг тэнгэрийн таалал хэмээн зарласан нь ард олон нийтээр даган сүсэглэж эр зориг, арга ухаан, авхаалж самбаа төгөлдөр Тэмүүжин дээд тэнгэрийн зарлигт Чингис хаан болсон юм.
Харамсалтай нь их хааны зэрэгт хүрэх заяаг золгуулсан Тэв тэнгэрийг хожмын өдөр гэсгээжээ. Ард иргэд Тэв тэнгэрийг гэсгээсний дараа Чингис хаанд итгэх  итгэл буурах нь бүү хэл тэнгэрийн элчийг гэсгээн номхотогох суут их баатар хэмээн улам хүндэлжээ.

Миний зүгээс эзэн богд Чингисийн түүхийн талаар өгүүлэхийг зориогүй болно. Гагцхүү талын монгол аймгуудын дундаас товойн гарсан Чингис хаан ард олны шүтээн итгэл үнэмшлийн суурь, харизматик лидер байсан тухай өгүүлэх гэсэн юм.
Дэлхийн түүхэнд төрсөн харезматик лидерүүд болох Чингис хаан, Напелеон бонопарт, Адольф Гитлер нарыг ард нийтээр эгэл нэгэн биш тэнгэрийн зайран хэмээн итгэн хүлээж байсны асар их хүч түүхэн домог болгон үлдээжээ. Тэр хэрээр ч эдгээр хүмүүс өөрийн улс ард түмэнээ дэлхийд дуурисгасан амьд түүх итгэл үнэмшлүүд юм.

Эзэн богд Чингисээс хойш дөрвөн зууны дараа буюу XYII  зуунд монгол оронд “Бурханы шашин” түгэн дэлгэрч Бөө мөргөлийн халааг авлаа. Тэнгэр, газар, эзэн, савдагаас илүүтэйгээр хувь хүн өөрийн оюун санааг бэхжүүлэн хөгжүүлэх нь  дээд төрөлт хүмүүн заяаны эрхэм чанар мөн хэмээн номлосон нь ард олонд илүү дөхөм хийгээд шинэлэг байлаа.
Заяагаар учирсан өмнөд их хөршийн гурван талд Энэтхэг, Япон, Монгол орнууд энэ шашинг дэлгэрүүлсэн нь асгасан будаа, цацсан гурил шиг Хятад улстай нийлэн нэгдэхгүй байх геополиткийн давуу талтай байлаа. Дээрхи гурван улс Хятад улстай шашин соёлоор нэгдэх аваас шуудай будаанд атга гурил хийхийн адил харахад бараагүй хайхад мөргүй болох нь тодорхой.
Бурханы шашин Монголд ирэхэд бүхий л талаараа алга ташин угтаж аваагүйг “Цогт тайж” киноноос бэлэхнээ харж болно.

Ямартай ч байсан тэмцэл өрнөл ялалт дагуулсан шарын шашин Монгол хүмүүст соён гэгээрэл, суурин амьдрал, судар түүхийг бичиж хадгалах зэрэг олон талт эерэг үр нөлөө, хүмүүжлийг үлдээсэн юм.

Өндөр гэгээн Занабазарын “Дар эх”-ийн бүтээлүүд “Нэгдсэн Үндэстний Байгууллага”-ын “Соёлын өв”-д бүртгэгдэж, Данзанравжаагийн “Саран Хөхөөний Намтар” дуулалт жүжиг одоо ч биднийг гайхашруулж, Эрдэнэзуу, Манзушир гээд долоон зуу гаруй сүм хийд босч энэ хэрээр шашны таван ухаан хөгжсөн нь шинжлэх ухааны байгууллагуудын үндэс суурь тавигдаж байжээ.

Хархорины бүтээн байгуулалт. Одоо хэр нь үгүй ч хорин нэгдүгээр зууны бид босгож чадахгүй бүтээл.

Энэ их эрх хүч, хөрөнгө мөнгө, зүтгэл юунаас үүсэн бүрэлдсэн бэ? Гэсэн асуултад цор ганц хариулт олдох нь “Бурханы шашин”-д итгэх хүч юм. Өргөл бүрийг буян хэмээн санаж, өглөг бүрийг хишиг хэмээн санаж суу билигт ухаан төгөлдөр мэргэдээ бясалгахаас өөр үйлд үл хамааруулан, эгэл ардын аахар шаахар бүхнээс ангид байлгасан нь монгол гүн ухааны сэтгэлгээг хөгжүүлж бөө мөргөл ба бурхны шашны нэгдлийн илрэл болох шинэлэг агаад монгол ахуйн шхшныг хөгжүүлсэн юм.

Энэ бүхний үндэс суурь нь миний олонтой дурьдаад байгаа ИТГЭЛ ОРШИХУЙН хүч билээ.

Өнөөдөр хорин нэгдүгээр зуун

Богд Чингисээс хойш дөрвөн зууны дараа Бурханы шашин дэлгэрч түүний хойно дөрвөн зууны дараах XXI зууны босгон дээр бид зогсож байна.
Түүх давтагддаг хэмээн бид үзсээр номлосоор ирсэн. Хэрэв энэ үнэн бол Монголын гурав дахь үсрэлтийн буюу шинэ эриний итгэл үнэмшил чухам юу байх ёстой вэ? Гэсэн асуулт бидний өмнө байна.

Далан жилийн алдааг ярилаа, халаглалаа, хармслаа . Одоо боллоо. Цаашид бид яах хэрэгтэйгээ ярьж сурцгаая. Хүмүүсээ

Дурын оюутны реферат, курсын ажил, дипломын ажлууд “Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжлж байгаа энэ хүнд үед…” гэж эхэлдэг болсон нийгмийн толь, өнгөрснөөс буруу хайх оролдлого юм. Энэ болхи хөгжилгүй, ирээдүйгүй, үр дүнгүй зуршлаасаа татгалзаж нийгмээрээ яасан болохоо биш яах тухайгаа ярилцъя.

Хорин нэгдүгээр зуун дэлхийн улс орнуудын хувьд бурхан шашин гэхээс илүүтэйгээр хүний эрх хөгжлийн баталгаа, нэг дэлхий нэг гэр бүл гэсэн ойголтыг үнэт зүйл болгон төлөвшүүлж байна.

Хүний нийгмийн үнэт зүйлийн үнэлэмж нь хувь хүний эрхийг төрөөс ханган баталгаажуулж байгаагаар илэрч “Хад сайтын үнэг баатар, Хадам сайтын хүргэн баатар” гэгчийн үлгэрээр сайн төр, хүчирхэг улсын иргэд хараа бардам алхаж байна.

Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар алхагч хар, шар, цагаан арьст харийн нөхөд эгээ л эзэн дээдийн дүрээр явж байгаа нь тэдний буруу биш бидний л буруу юм.  Тэд ямар Афган, Ирак, Лалын ертөнцөд байгаа юм шиг айж явах албатай юмуу? Тэд хүчирхэг төртэй орны иргэд гэдгээрээ л бахархаж яваа хүмүүс.

“Би Америк хүн” гэсэн бахархал, “Би Хан үндэстэн” гэж омгорхох солонгос иргэн, “Хорин нэгдүгээр зуун Хятадын зуун байх болно” нэмээн яригч Хятад иргэн, “Би цэвэр Ари үндэстэн” гэж бахархах Герман хүн эдгээр бүхий л хүмүүсийн цаанаа омгорхол бахархал хийморь сүлдийг нь өргөсөн Төр гэж бий.

Төрийн сүлдэндээ залбирдаг, төрийн сүлд өршөө хэмээн даатгадаг сүүл үеийн өвгөд буурлуудын гүн ухаанд биширмүү !!!

Төр түүний оршихын мөн чанар нь “Үндсэн хууль” билээ. Түүнд хуульчлагдан хамгаалагдсан сүлд, туг, далбаа, соёмбо, дуулал бүхэлдээ төрийг төлөөлөх бэлгэдэл билээ.

Хориннэгдүгээр зууны монголчууд бид нийтлэг итгэл үнэмшилийн үнэт зүйлээ олж чадаагүй дээ ийн уруу дорой амьдарч байна.

Төрийг шүтэн дээдлэхийн үндэс нь Төр цэвэр ариун байхаас үүдэлтэй юм. Хувь хүний болоод бүлгүүдийн ашиг сонирхол төрөөр тоглож байвал татгалздаг, шүүдэг, гэсгээдэг хүмүүжилтэй байцгаая.

Дөрвөн жил сураггүй байчихаад таны төлөө, тантай хамт гэж худал ярьж дурлахгүгээр үнсэлцье гэж гуйгсдыг үл ойшоож, сонголгүйгээр мартаж сурцгаая.
“Ц.Элбэгдоржийн засгийн газар муу ажиллаж байна. Хонины мах 2000 төгрөгт хүрлээ. Хүмүүс өлбөрлөө гэж ярьсаар гарч ирсэн М.Энхболдын засгийн газрын үед хонины мах хийл нь 3000 төгрөг хүрчихээд байгаа” энгийн жишээг мартдаг хайнга байдлаа орхиж сонор сэрэмж, санаж сэрэх сэргэг ухаантай амьдарцгаая..

Ийнхүү тоочоод байвал энэ цагийн олигархи, худалч, луйварчдын гэм булхайг Хэнтийн модоор үзэг хийж, Ононы усаар бэх хийж бичээд ч үл барагдана гээчийн үлгэр болоод байна.

Гэм буруу, худал үнэнийг ялган ойлгох нэгдмэл нэг хэмжээстэй байх нь эрүүл нийгмийн үндэс юм. Энэ ЭРҮҮЛ НИЙГЭМ бол иргэний хөдөлгөөнөөр эхэлж намд элсэж гэмт хэргийн байгууллагын төлөөлөгч болдог нөхдийн яриад байгаа “Эрүүл нийгэм” биш шүү.

Сонгодог утггаараа эрүүл нийгмийн үндсэн суурь, талхаар бол хөрөнгө нь иргэн ТА юм.

Таны үзэл бодолдоо шингээн авч, өөрийн итгэл үнэмшилд өөриймшүүлэх ёстой номлол бол “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ” байх учиртай.

Соёлт нийгмийн итгэл үнэмшил нь таны мэргэн ухаан түүний стандарт нь улс орны маань үндсэн хууль байх учиртай юм.

Нийгэмд итгэл үнэмшлийн үнэт зүйл тогтон бэхжих үйл явц нь үе дамжсан тасралтгүй ажиллагаа байдгийг санаж одооноос үрс хойчдоо “Үндсэн хууль”-аа цээжлүүлцгээе.

Америкийн үндсэн хуулийн 220 жилийн ой энэ онд болно. Энэ хууль нь хүн гайхмаар содон хууль байдаггүй, бараг манай “Үндсэн хууль”-аас ч ядмаг гээд хэлчихэд хилсдэхгүй. Харин энэ хуульд ард нийтээр итгэл оршоож хоёр зууны турш хүндлэн дээдэлж бичиг уншдаг болсон хүн бүрт нүдлүүлэн цээжлүүлсээр шүтээн болгосон юм.

ХҮНИЙ БОЛООД НИЙГМИЙН СҮР ХҮЧ НЬ ИТГЭЛ БОЛОЙ.

Хээрийн чулууг “Дар Эх” болтол шүтсэн эгэл нэгэн эхийн домгийг нэхэн санацгаая.

Хүний нийгмийн гурав дахь мянган, монголын минь шүтэн барилдлага итгэл үнэмшлийн  гурав дахь их үсрэлтийн он жилүүдэд бид амьдарч байна.

“Монгол Улсын Үндсэн Хууль”-аа одооноос цээжлэн хэрэглэж түүндээ итгэл оршоож түүнээс минь өөр үнэн энэ улсад байхгүй гэсэн хүмүүжлийг тогтооё.

Мэргэн уншигч та эхнээс нь дуустал “Монгол Улсын Үндсэн Хууль”-аа уншиж үзээрэй. Болж өгвөл цээжлээрэй. Хэрэгцээтэй үед наадам наргиан дунд ч гэсэн “Миний үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна” гэж хошигнож сураарай яг Америкчууд шиг.

Бурхны номыг цээжлэх тусам утгын гүн нь танигддагийн адилаар “Үндсэн хууль”-ийг цээжлэх тусам бидний энэ цагийн шүтээн болно.

Хууль дээдэлж шүтэж хүндэтгэн амьдардаг нийгэм ойрын мянганд лав хэвээр байх тул одооноос шүтээнээ тахин хүндэтгэж аравнайлан сэтгэлдээ цогцлооцгооё…

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/526218/b40/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102349
83 ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН [1] Мичидмаа 2008-08-07 3643
82 test file [1] sysop7 2008-08-04 2369
81 huuhed file [3] tsundak 2008-08-03 2626
80 sumo file [2] tsundak 2008-08-03 2420
79 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] skin_salon 2008-08-03 2992
78 ЭРДЭМТ ХҮН ДАРУУ Мичидмаа 2008-08-03 4134
77 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар [2] haih 2008-08-01 3442
76 yaraltai [1] har_irves6 2008-07-31 2488
75 Mongolchuudaa tsaani chin olimpiin horoo mongoloo hudaldchihaj [1] orgil2009 2008-07-30 5217
74 Хутагт Нагаржуна. [2] 96843226 2008-07-30 4852
73 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар file [1] sana3ds 2008-07-29 3969
72 САХИУСАН ТЭНГЭР [1] Мичидмаа 2008-07-28 3503
71 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-27 3614
70 medeh hun baiwal helj ugch tuslaach [1] mgld 2008-07-26 1930
69 female rappers so hoT~ [1] StyLish_S 2008-07-24 2648
68 nad shig bna shdee [1] StyLish_S 2008-07-24 2646
67 Sony VAIO (notebook) зарна [1] 몽골 2008-07-24 8233
66 Санаж байна уу Mонголчуудаа [1] hosluul 2008-07-24 3148
65 18Nas [1] hosluul 2008-07-24 3227
64 moto gej iim l baigaam shdee [1] hosluul 2008-07-24 2904
63 Turaah ,targaluulah,ondor bolgoh bvh torliin bvteegdehvvneer yilchilne. [1] hulan turaah tov 2008-07-22 3809
62 СОЛОНГОСТ ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДЛЫГ ХӨНДӨВ [3] 몽골 2008-07-21 4716
61 mongol hoolnii gazar zarna [1] bolor1991 2008-07-21 2722
60 ТАЛАРХАЖ АМЬДАРЦГААЯ [1] Мичидмаа 2008-07-20 3948
59 Urilga batlan daalt naidvartai hiine. hil deer tosno. viz gargahad tuslana [1] xu nam 2008-07-20 2185
58 ВX-н Солонгост болсон тоглолтын үер авсан гэрэл зургуудыг шалгаруулах [1] 96843226 2008-07-19 3301
57 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-19 4179
56 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ [1] 96843226 2008-07-18 3977
55 AAB [1] 96843226 2008-07-18 2811
54 Amerikiin uurag [1] skin_salon 2008-07-18 6492
53 19-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа [1] 96843226 2008-07-18 4338
52 hi [1] oyunaa_1060 2008-07-18 2632
51 Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна 96843226 2008-07-17 4270
50 zovolgoo ogooch [1] mazi 2008-07-17 3012
» ИТГЭЛ ОРШИХУЙН ХҮЧ Мичидмаа 2008-07-16 5676
48 Хаадын хаан Канишка Шагжамүнийн сургаалиар ном хаялцдаг байжээ 96843226 2008-07-16 4630
47 uvur mongolia hip hop xaxa [1] hosluul 2008-07-15 4218
46 Ondor bolgodog vitamin ... hulan turaah tov 2008-07-15 3116
45 dajgui site bn orood uzeerei [1] TopNaraa 2008-07-14 3489
44 yamar hayagaar orwol naadam shuud uzej boloh we [3] appleapple 2008-07-11 4045
43 http://kr.youtube.com/watch?v=QpTCTPr64hc&NR=1 [2] 96843226 2008-07-10 4127
42 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAMD HURELTSEN IRNE UU file [3] pitty1 2008-07-10 3914
41 hoshin shoguud [1] pitty1 2008-07-09 6706
40 karma oroo holsluulne [2] stainless 2008-07-08 3644
39 Buildozer&buudlaga [2] selenge_good 2008-07-07 3528
배너신청
자생병원

배너신청