jasen
Бичлэгийн тоо 4,493

Донтох өвчинүүд

Уншсан 2385 vote 0 2012.09.24 22:51:53
Ерөнхий

Алкоголь буюу этилийн спиртийг агуулсан согтууруулах ундааг хамгийн их тархсан мансууруулах бодис гэж үздэг. Хvн тєрєлхтєний vе vеийн тvvхэнд олон улс, үндэстэнүүд архи, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой өөрийн соёл уламжлалтай болсон байдаг.
Тэр соёл, уламжлал нь уух үе, хэмжээ зэргийг тогтоодог бєгєєд архи нь уг чанартаа хvний соёлын нэг хэсэг болсон байна.

Архи нь хvний сэтгэл санааны байдлыг єєрчилж, тайвшрах, тавирах, тохь тухтай мэдрэмжийг бий болгож, биеэ барих хяналтыг алга болгох чадвартай байдаг. Судлаачдын vзэж буйгаар алкоголь агуулсан ундааг, єндєр хєгжсєн улс орнуудын насанд хvрсэн хvн амын 90% нь хэрэглэдэг бєгєєд хэтрvvлэн хэрэглэгчид мэдэгдэхvйц бага 20-40 %, архинд донтох євчтэй хvмvvс дунджаар 4-5% – ийг эзэлж байна.

Үйлчилгээ

Согтууруулах ундаанд агуулагддаг алкоголь ходоодонд орсноос хойш хоёр минутын дараа цусанд орж эхэлдэг. Улмаар цусаар дамжин бие махбодийн бvх эсvvдэд тарна. Хамгийн эхлээд тархины том тал бємбєрцєгийн эсvvд алкоголийн үйлчилгээнд өртөнө. Үр дүнд нь хөдөлгөөний зохицол болон єєрийгєє удирдах чадвараа алдагдана. Ийм учраас этилийн спирт агуулсан ундааг тун бага тунгаар хэрэглэсэн байлаа ч жолоо барих гэх мэтийн өөрийн болон өрөөл бусдын амь нас эрүүл мэндтэй холбоотой өндөр хариуцлагатай ажил хийхийг хориглодог.

Алкоголь тархины магнай хэсгийн эсvvдэд нэвтэрснээр хэт хөөрлийн байдал үүсч, шалтгаангүйгээр хөөрч баярлах, инээх, үндэсгүй дvгнэлт гаргах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Аажмаар тархины доод хэсгийн хяналт алга болдог. Хvн биеэ барих чадвараа алдаж, ичихээ больж, эрvvл vедээ хэзээ ч хэлж хийхгvй байсан зvйлvvдээ ярьж бас хийдэг. Өөрөөр хэлбэл агсам тавьж эхэлнэ. Спиртийн шинэ тун орж ирэх болгонд дээд мэдрэлийн тєв улам бvр мэдээгvй болно. Улмаар хєдєлгєєний зохицуулалт алдагдданг юмс хоёр харагдах, гуйвж явах зэрэг шинж илэрнэ.

Мэдрэлийн системийн ажиллагааны хямрал нь хvний цусан дахь алкоголийн нягтралтай шууд холбоотой. Алкоголийн хэмжээ цусанд 0.04-0.05% болсон vед тархины гадар унтарч, хvн єєрийгєє хянах чадвараа алдаж, эрvvлээр сэтгэх чадваргүй болно. Цусан дахь алкоголийн нягтрал 0.1% болсон vед хєдєлгєєнийг удирддаг тархины гvний хэсгvvд дарангуйлагддаг. Хvний хєдєлгєєн итгэлгvй болж, шалтгаангvй баярлаж, хєгжиж хєєрч , тэвдvv болно. Гэхдээ хvмvvсийн 15хувьд алкоголийн үйлчиллээр хөөрөхийн оронд сэтгэлээр унаж, нойр нь хүрдэг. Цусан дахь алкоголийн хэмжээ ихсэх тусам хvний сонсох болон харах мэдрэмж суларч хєдєлгєєний реакц байхгvй болдог.

Алкоголийн 0.2% -ийн нягтрал нь хvний сэтгэл хєєрлийг удирддаг тархины хэсэгт нєлєєлдєг. Энэ vед болчимгүй тэнэг санаа төрж, гэнэтийн уур уцаар бий болдог. Алкоголийн хэмжээ 0.3% -д хvрэхэд хvн ухаан мэдрэлтэй байх боловч сонсож харж буй зvйлээ ойлгохгvй болчихсон байдаг. Энэ байдлыг бас алкоголийн дvйрэнгэ гэж нэрлэдэг. Цусан дахь алкоголийн 0.4 % нь ухаан мэдрэл алдагдахад хvргэнэ. Хvн унтдаг ч амьсгал нь жигд бус болж єєрийн мэдэлгvй шээс алдаж болдог. Цусан дахь алкоголийн хэмжээ 0.6-0.7% болсон vед vхэлд хvргэх нь цєєнгvй.

Архичин хvний тvгээмэл шинж нь бидний шартах, шарталт гэж ярьдаг хам шинж юм. Дотор засалт нь аажмаар оройн согтууралт болж энэ нь олон хоногийн туршид үргэлжилсэн архидалт болж хувирдаг. Хурц шартал буюу архины байнгын дутагдалын байдлаас зєвхєн мэргэжилтний тусламжтайгаар гаргах нь цєєнгvй байдаг. Мэргэжилтэнгvvд шар тайлахын оронд эмч дуудахыг зєвлєдөг.

Алкоголиос хамааралтай болох нь хэдэн жилийн туршид аажмаар бий болдог үйл явц юм. Иймд хүн дийлэнх тохиолдолд өөрөө ч анзаараагүй байдаг. Архинд донтох євчтэй хvмvvс оношоо зєвхєн эхний vед ч биш євчний бvх явцын турш тvvний гунигт тєгсгєл хvртэл ухаарч ойлгодоггvй. Ийм ч болохоор архичин гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ донтой холбоотой бүх таагүй зүйлсийг хүлээн зөвшөөрөх нь архинаас гарах эмчилгээний 50 хувь нь гэсэн дам яриа гарсан биз.

Мансуурах дон


Ерөнхий

Хар тамхи буюу , хар тамхи, наркотик /грек хэлэнд нойрсуулагч гэсэн утгатай/ гэдэг ойлголтын дор угтаан намуу цэцгээс гаргаж авдаг опий нэртэй бодисын бүлэгт хамаардаг морфин, кодеин, героин, метадон зэргийг хамааруулж үздэг. Гэвч энд зөвхөн хар тамхинд мансуурах донгийн тухайд бус мансуурах донгий талаар авч үзэж байгаа юм.

Иймд хэрэглэсний дараа сэтгэл зvйн хамаарал vvсгэдэг бодисуудыг ерөнхийд нь мансууруулагч бодис гэж нэрлэлээ. Улмаар мансууруулах бодис гэдэг нэр томьёоны дор сэтгэл хєєргєх, нойрсуулах, євчин намдаах болон єдєєх vйлчилгээ vзvvлдэг бодисууд багтаж байгаа юм.

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн тодорхойлолтын дагуу мансуурах дон гэдэг нь хүн идэх, уух, сурах, ажиллах зэрэг бусад хэлбэрийн vйл ажиллагаагаа орхигдуулан тодорхой бодисуудыг хортой үр дагавартайг нь үл тоон хэрэглэх, хэрэглэхийг маш хүчтэй хүсдэг сэтгэцийн эмгэг юм.

Үйлчилгээ

XX–р зуунын 70- аад онд эрдэмтэд мансуурах бодисын vйлчилгээний механизмыг маш нарийвчлан судалсан юм. Ингэхэд мансууруулах бодис нь химийн бvтцээрээ эндорфин гэж нэрлэгддэг хүний бие махбодийн ялгаруулдаг євчин намдаах, таашаал төрүүлэх нөлөө үзүүлдэг даавартай тєстэй байдаг нь тогтоогджээ. Гэвч хүний бие махбодийн өөрийнх нь ялгаруулдаг таашаал төрүүлэгч бодисууд нь үйлчилгээ султай, хор нєлєє vзvvлдэггvй бол гаднаас хүчээр оруулж ирж байгаа мансууруулах бодис нь бие махбодид маш их хор хєнєєлтэй учруулдаг.

Химич, эм зvйч нар опийгаас илүү хүчтэй шинэ бодисуудыг ялгаруулж сурснаар єєрсдєє ч мэдэлгvй мансуурах дон тархахад багагүй хувь нэмэр оруулсан гэж болно. Жишээлэхэд, 1803 онд Германд опиумын намуу цэцэгнээс “морфин” гаргаж авсан нь опиумаас 10 дахин илvv хvчтэй байжээ. XIX- р зууны эцсээр германы эмч Генрих Дрезер морфины суурин дээр шинэ “кодеиныг” нэртэй шинэ бодисыг нийлэгжvvлэн гаргаж авчээ.

Эхэндээ vvнийг эмч нар баяртайгаар хvлээж авч, євчин намдаах болон ханиалганд хэрэглэж байв. Гэтэл кодеин нь морфиноос сул боловч бие махбодийн дуршил үүсгэдэг нь тодорхой болжээ.
Морфиноос гаргаж авсан өөр нэг хүчтэй бодис героин юм. Хэрэглэсний дараа маш их таашаал төрүүлж, аз жаргалтай, айж эмээх зүйлгүй болсон мэт мэдрэмж төрүүлнэ.

Гэвч энэ бэлдмэлийг хэрэглэхэд 10 хүний 9-д нь 3 долоо хоног, түүнээс ч бага хугацаанд маш хүчтэй хамаарал буюу хэрэглэх дон үүснэ. Улмаар героин нь тархи болон мэдрэлийн системийг асар хурдан гэмтээх тул хүн бараг харсаар байтал доройтон, арчаагаа алдаж эхэлдэг. Ингээд ч зогсохгүй героинд донтогсод нь хэрэглэсэн vеэс хойш жил, жил хагасын дараа гэхэд л тунг нь хэтрүүлэх, эрүүл мэнд нь доройтох шалтгаанаар нас бардаг.
Мансууруулах бодисыг анх хэрэглэх үед хvний бие махбодь эндорфин (vvнийг бас баяр баяслын даавар ч гэж нэрлэдэг) их хэмжээгээр ялгардаг.

Улмаар сэтгэл зvйн тааламжтай мэдрэмж тєрж, бvх зvйлийг баяр баяслын байдалтайгаар хvлээж авч, сайхан мєрєєдєлд умбадаг. Үүний дараа дахин ийм таашаал амсах хүсэл төрж, хамаараал үүснэ.
Гэвч дараа дараагийн удаа хар тамхи хэрэглэх үед байдал өөрчлөгдөж эхэлнэ. Дээр өгүүлсэнчлэн мансууруулах бодис нь бүтцийн хувьд хүний таашаалын даавартай төстэй болохоор цусан дахь хэмжээ нь өсөх үед хүний дотоод шүүрлийн систем өөрийгөө хэт их даавар ялгаруулжээ гэж үзээд дахин таашаалын дааврын ялгаруулалтыг багасгах тушаалыг булчирхайнуудад өгнө.
Ингээд мансууруулах бодисыг тогтмол хэрэглэж эхлэх үед хүний таашаалын даавар эндорфины боловсруулалт дарангуйлагдан эрс багасна.

Өөрөөр хэлбэл дааврыг ялгаруулдаг булчирхай нь бараг ажиллахгүй болно гэсэн үг. Цаашдаа vйл ажиллагаагаа бараг явуулахгүй байгаа булчирхай нь аажимдаа хатингаршиж эндорфин боловсруулах чадваргvй болно. Энэ үеэс хүн бие махбодийн түвшинд мансууруулах бодисноос хамааралтай болж донтоно. Товчхон хэлэхэд мансууруулах бодисыг дахин хэрэглэлгүйгээр байж сурах аргагүй болдог.

Эндорфин нь бага хэмжээгээр хүний цусанд үргэлж байж байдаг болохоор бид өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун, өөдрөг явж чаддаг. Гэтэл эхлээд ялгаруулалтыг нь хар тамхи хэрэглэж багасгаад, дараа нь огт ялгарахгүй болгочихоор байнга цусанд байж байх ёстой нөгөө бага хэмжээний эндорфин үгүйлэгдэн гүнзгий сэтгэл гутрал үүсдэг.

Эмчилгээ

Мансуурах донгоос эмчлэгдэхийн тулд хамгийн тvрvvнд хvн єєрєє маш ихээр хvсэх шаардлагатай байдаг. Сэтгэл зvйн хамаарлыг арилгахад бие мах бодийнхоос илvv хvнд байх нь цєєнгvй. Vvнээс ангижирахад одоо vед нэлээд олон аргууд байдаг болсон бєгєєд жишээ нь детоксикацын арга. Энэ нь героиныг єєр бодисоор орлуулахад vндэслэгдсэн байна.
Мансуурах донгоос эмчлэгдэхээр шийдсэн хvнд ойр дотны хvмvvсийнх нь дэмжлэг болон ойлголт маш их хэрэгтэй байдаг. Гэхдээ мансуурах донтонг єєрийн бvрэн халамжинд авч болохгvй. Энэ тvvний шийдвэр бєгєєд тэр эдгэрэх замыг бvхэлд нь єєрєє бие дааж туулах ёстой.

10. Шопинг





Дэлхийн хөгжингүй орнуудын иргэдийн дунд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа энэхүү шинэ төрлийн сэтгэхүйн "өвчин" нь хүйс харгалзахгүйгээр улам бүр залуужиж байгаа гэнэ. Ихэнхи өвчтөнүүд эцэстээ ямар нэгэн зорилгогүйгээр дэлгүүр хэсэж ямар ч хэрэгцээгүй бараагаа худалдан авдаг болдог байна. Ингэж хийсэн худалдааны дараа тэд сэтгэл санаагаар илүү их унаж, санхүүгийн хувьд ч уналтанд ордог.

Орчин үед мэдээллийн хэрэгслээр минут тутамд цацагдах бараа материалын хэрэгтэй хэрэггүй зар сурталчилгаа хүмүүсийн сэтгэл зүйд маш их нөлөөлж байна хэмээн ихэнхи өртөгсөд үздэг хэдий ч үнэн чанартаа гэр бүлийн хямрал, ажил дээрхи ачаалал, нийгмийн байдал гээд хүчин зүйлс тэдний энэхүү үйлдлийн шалтгаан болж байгааг эрдэмтэд хэлж байна. Сэтгэл судлаачид энэхүү өвчлөлийн эсрэг янз бүрийн аргыг туршиж байна. Үр дүнтэй аргын нэг нь гипотенузын арга гэнэ.

9. ТВ





Зурагтын өмнө өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг эрхмүүд хорвоод амьдрах өдөр хоногоо сайн дураар богиносгож буйг эрдэмтэд тогтоожээ. Хэрвээ өдөртөө телевизийн цуврал кино бүрийг алгасалгүй үзэхийн хамт элдэв ток шоу, мэдээ гэхчилэн гарсан нэвтрүүлэг бүрт нь дор хаяж зургаан цагаа зардаг бол нөгөө ертөнцийг зорих хугацаагаа таван жилээр наашлуулж байна гэсэн үг гэнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар телевизид донтохыг тамхины хор хөнөөл болон илүүдэл жингийн эсрэг хийж буй тэмцэлтэй адил анхаарах цаг болсон аж. “Телевиз үзэхэд өдрийн ихэнх хугацааг зарцуулах нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг учраас хоногт хоёроос илүү цаг телевиз үзэхээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдэд нэн хортой үйлдэл” хэмээн эрдэмтэд анхааруулжээ.

8. Тоглоомонд донтох




Хүмүүс өдөр юу хийдэг билээ? Усанд орж, ажилдаа явж, хоол идэж байдаг. Тэгвэл өнөө үед дэлхий дээр сая сая хүмүүс тоглоом тоглож өдрийг өнгөрөөж байна. Тэд хийсвэр ертөнцөд автаж, бодит ертөнцөөс улам хөндийрсөөр. Хоол, гэрэл, цахилгаан, тоглоом - тоглоомонд донтсон хүний хэрэгцээ. Тэд ажил хийхийг хүсэхгүй болж, аав ээжийнхээ хажууд тоглоод л амьдрах хүсэлтэй болдог гэнэ. Энэ бол зүгээр аймшиг!

7. Алдартнуудын талаар цуурах





Бүхий л хүмүүс бүхий л цаг хугацаанд алдартай, үзэсгэлэнтэй хүмүүсийг сонирхож ирсэн билээ. Тэдний тухай бүхий л хар шар мэдээллүүдийг шимтэн уншиж, бие биедээ ярьж цуурч байдаг нь хүмүүсийн бас нэг дон болжээ. Кино, жүжиг дээрх баатарынхан хувийн амьдрал нь хүмүүсийг донтуулдаг гэдэг та итгэх үү?

6. Түргэн хоол





Гамбургер, чизбургер зэрэг тvргэн хоол нь америкчуудын нэрийн брэнд болсон гэхэд болно. Амттай, єег болоод маш тvргэн бэлтгэгдэнэ. Гэвч хоолны энэхvv тєрєл нь дэлхийн цаг уурын дулаарал, терроризм, ДОХ зэрэг євчинтэй энэ зэрэгцэхvйц хvн тєрєлхтєнд хор хєнєєлтэй томоохон асуудал хэмээн эмч мэргэжилтнvvд анхааруулсаар байна. Эрvvл мэндэд хортой гэдгийг нь мэдсэн ч тvргэн хоолонд дурлагсад єдєр ирэх тусам нэмэгдсээр л, эдгээр бvтээгдхvvнийг vйлдвэрлэгчид олширсоор л …. Тvргэн хоол идсэнээр илvvдэл жинтэй болохоос гадна инсулины хамааралтай шижинтэй болдгийг Шведийн эрдэмтэд судалгааны илтгэлдээ бичжээ.

Судалгаанаас vзэхэд тvргэн хоол иддэг, хєдєлгєєн багатай хvмvvс нэг сарын дотор дунджаар 6,35 килограммаар жин нэмдэг болох нь тогтоогджээ. Олон улсын эрдэмтэд, шинжээчид єнєєдрийг хvртэл тv ргэн хоолны орцод багтах хvнсний бvтээгдхvvн дэх ямар бодис хvмvvсийг донтуулахад хvргэж буйг судалсаар байна. Учир нь зарим хvмvvс мансууруулах, донтуулах бодис хоолны орцонд хольсон байж болзошгvй хэмээх таамаглалыг ихээр дэвшvvлэх болсон юм. Тємс, мах зэргийг шарахад ашигладаг тосны найрлагад хvний тархины vйл ажиллагааг тодорхой хэмжээгээр єєрчлєлтєд оруулах бодис агуулагдсан болохыг тогтоожээ. Ингэснээр тамхи, согтууруулах тєрлийн ундаа шиг єнєєх хоолыг дахин дахин хэрэглэхэд хvргэдэг дvгнэлтийг гаргасан байна.

5. Мөрийтэй тоглоомонд донтох





Хэдийгээр мөрийтэй тоглоомын зарим нэгэн хэлбэр спортын томоохон хэлбэр болтлоо хөгжиж, залуусын чөлөөтэй цагаа өнгөрөөх арга болон тархсан хэдий ч сэтгэцийн эмгэг (addiction gambling) дон өвчин хүртэлх аюул дагуулдаг гэдгийг төдийлөн мэддэггүй. Энэ донтолт нь нийгэм болон гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг, амьдралын үнэ цэнийг мартан мөрийтэй тоглоомыг амьдралын зорилго болгон автуулдаг эмгэг өвчин юм.

Мөрийтэй тоглоомд автагч нь жинхэнэ мэдрэмжээсээ зугтан, хуурмаг мэдрэмжээр амьдрах хүслийг үүсгэдэг. Хэдийгээр тухайн мэдрэмжээс тодорхой таашаал кайф авдаг ч энэ байдал хэдий чинээ удаан үргэлжлэнэ тэр хэмжээгээр физиологи ба сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Аливаа зүйлд автан донтох нь өөрийгөө үгүйсгэдэг ба нуун далдалж байдаг. Өөрийн хүсэл өөрийн хяналтаар тухайн авталтаас гарч чадна хэмээн итгэж байдаг.

4. Порнографд донтох: Порнод татагдах




Порног үзсэн хүн бүр донтдоггүй. Зарим хүмүүс нь эмэгтэйчүүд, секс, гэрлэлт болон хүүхдүүдийн талаар таагүй бодолтой болдог бол харин зарим нь гүнзгий сэтгэл хөдлөлд автаж, донтолтод өөрийгөө тавьж өгдөг. Таны порнод донтож байгаа эсэх нь тэдгээрийг үйлдвэрлэгч компаниудад огтхон ч хамаагүй хэрэг төдийгүй харин ч энэ байдал тань тэдний хувьд бизнесийн том амжилт юм. Доктор Виктор Клайн донтох үзэгдлийг донтолт, архаг донтолт, мэдрэмжээ алдах, үйлдэл болгох гэсэн үе шатуудад хувааж үзсэн байна. Үүнээс гадна порнод донтоход өөр нэгэн үе шат байдаг нь донтолтын эхэн үе юм. Эдгээр үе шатуудыг дэлгэрүүлэн авч үзье:

ЭХЭН ҮЕ


Порнод донтсон залуучууд порног ихэвчлэн бага наснаасаа үзэж эхэлсэн байдаг байна.

ДОНТОЛТ


Дахин дахин порно үзэх нь таны амьдралын жирийн үзэгдэл болж үүнд аль хэдийн автагдаж, өөрийгөө хазаарлаж чадахаа больдог.

АРХАГ ДОНТОЛТ


Илүү хүчтэй дүрслэлтэй порно үзэж эхлэх ба өмнө нь жигшиж байсан киноноосоо таашаал авч эхэлнэ.

ДАСАЛ БОЛОХ


Үзэж байгаа дүрснүүд байтугай хамгийн хүчтэй дүрслэлтэй порнонууд хүртэл танд нөлөө үзүүлэхээ больж, тэдгээрт дасал болно. Урьдынх шигээ сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг хүсэж байвч, түүнийгээ олж мэдэрч чадахгүй болно.

ҮЙЛДЭЛ БОЛГОХ


Энэ шатанд эрчүүд үзэж байсан зүйлсээ бодит хүмүүс дээр янз бүрийн муу аргаар хэрэгжүүлж эхэлнэ.

3. Архинд донтох




Архидан согтуурах, архинд донтох євчин єнєєгийн нийгмийн хамгийн сєрєг vзэгдэл байсаар байна. Донтох эмгэг сvvлийн vед нэмэгдэж байгаа. Дэлхийд дээр 500-гаад мянган тєрлийн донтох эмгэгийн эм бэлдмэл байдаг гэж vздэг. Донтох євчний шалтгаан олон янз. Архи болон согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэж улмаар хүний бие махбодь, оюун санаа, сэтгэл зүйн байдал өөрчлөгдөн итгэл үнэмшил, дотоод мэдрэмж алдахыг архинд донтох өвчин гэнэ. Архинд донтох өвчин нь эмнэл зүйн гурван үе шатаар дамжин явагддаг. Архинд донтохыг зарим нь сэтгэлийн тэнхээгүйн шинж, үнэхээр хүсэх юм бол дуртай үедээ хаяж болно гэдэг.

Зарим нь архинд донтохыг хүнд хэлбэрийн эмгэг болохоор мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нарын туслацаатайгаар эмчлэх ёстой, хүн өөрөө гарна гэж бараг байдаггүй гэдэг. Гэхдээ архинд орох, архинд донтох, архичин болох, “алкаш” болох г.м. яаж ч нэрлэлээ гэсэн ийм асуудал байгаа нь гарцаагүй үнэн. Мөн асуудалд яаж хандахаас үл хамаараад архинаас гарна гэдэг тун амаргүй зүйл гэдгийг энэ асуудалтай тулгарч байсан, тулгараад байгаа хүмүүс, тэдний ар гэр мэдэхийн сайнаар мэднэ.

2. Тамхинд донтох





Хvн тамхийг маш эрт дээр vеэс татдаг байжээ. Зарим түүхчдийн нотолж байгаагаар хүн төрөлхтөн гурван мянган жилийн тэртээгээс тамхи тамхи татах болсон байна. Энэхvv амтат ургамалтай зєвхєн єнгєрсєн зуунаас л улс орны түвшинд идэвхитэй тэмцэж эхэлсэн ч одоохондоо эрvvл амьдралын хэв маяг баталглаатай ялалт байгуулсан гэх тодорхой нотолгоо алга л байна. Никотинд бие махбодь дасдаг бєгєєд дундаж тамхи татдаг хvний хэрэглэдэг никотины хэмжээ нь дасаагvй хvнийг хордуулдгийг олон тооны туршлагаар нотолсон байдаг. Никотин нь єєрийн хорт нєлєєгєєрєє синилийн хvчлээс дутахааргvй байдаг. Нас биед хүрсэн хүнийг үхэлд хүргэх синилийн хүчил ба никотины тун яг адил юм.

Тамхичин хvний сэтгэл зvйн болон биеийн байдал, тvvнчлэн тамхи таталт явагддаг нєхцєл байдал нь тайвшрах, сэргэх мэдрэмж тєрvvлдэг. Сэтгэлийн дарамттай нєхцєл байдалд тамхи нь тайвшруулах нєлєє vзvvлж, харин суларсан нєхцєлд яг сэдээгч мэт нєлєєлдєг. Бие махбодь нь цусан дахь тодорхой хэмжээний никотинд дасаад ирэхээр тэр хэмжээнд нь хадгалахыг хичээх тул дахин тамхинд татах хүсэл төрнө. Никотин нь єєрийн vйлчлэлээр бол амьсгалын сэдээгч юм. Мєн никотин нь буцах хам шинж хэмээх зvйлийг vvсгэх чанарыг агуулдаг. Удаан хугацаанд хэрэглэх vед энэ нь тамхичин хvнд явагдахдаа никотин амьсгалыг сэдээхээ больж харин хэрэглэхээ болиход тvvнийг дарагдахад хvргэдэг байна. Хvн тамхи татахаас татгалзах vед мэдэрдэг тухгvй байдал нь vvнтэй холоотой юм.

2. Эмэнд донтох






Эмийг хэрэглэх, олгох байдлаар нь жоргvй олгох эм, жороор олгох эм, эмнэлгийн нєхцєлд хэрэглэх эм гэж ялган vзэж болно. Эмийн сангаас та бvхэн жоргvй олгож болох эмийг єєрсдєє эмийн санд очиж эмийн санчаас зевлєгєє авч хэрэглэж болох ба жороор олгох эмийг эмчид vзvvлэн жор бичvvлж эмийн сангаас авч болно. Харин эмнэлгийн нєхцелд хэрэглэх эмийг зєвхєн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ. Манай ард иргэд эмнэлэгт хэвтсэн бол заавал олон тариа хийлгэх, дусал байнга хийлгvvлэх гэсэн буруу ойлголттой байдаг. Шаардлагагvй олон эм тариа, дусал танд заримдаа хор болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мэдээллээр гачигдах дон




Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөө цагт "мэдээллээр гачигдахын дон" гэгч шинэ төрлийн сэтгэлгээний өвчин гаараад байна.

Хүн бүр гар утастай, блогтой, твитертэй, емэйлтэй, фэйсбүүктэй, ютүбтэй бас чааттай. Дээр нь найзынхаа болон бусдын мессэж, блог, твитер, емэйл, фэйсбүүк уншиж ютүбийг нь харна. Мөн өдөр тутам орж уншдаг хэд хэдэн веб сайттай. Бараг ном ч унших завгүй мөртлөө өч төчнөөн мэдээлэл бидний эргэн тойронд эргэлдэнэ.

Энэ бүх мэдээллүүд өдөр бүр шинэчлэгдэх ёстой мэт санана. Шинэчлэгдэхгүй болохоор хуучирсан гэж үзнэ. Уйдна. Гиюүрнэ. Тэгээд элдэв мэдээ, нийтлэлийн дор "сэтгэгдэл" хэсэгт дотроо байгаагаа хамаагүй уудлан бичнэ. Гэлээ гээд тайвшрахгүй. Дахин шинэ мэдээлэл 5 минутын дараа гарч ирэхгүй бол хорвоогоос тасарчихсан мэт санагдана. Хүнд тоогдохоо байчихсан мэт гомдоно.

Сэтгэлзүйн хувьд эрүүл бус, энэ үзэгдлийг "мэдээллээр гачигдах дон" гэж нэрлэж байна. Үүнээс гарах хамгийн шилдэг арга бол "OFF" гэсэн товч. Бүх цахилгаан хэрэгслээ унтраагаад гадагшаа салхинд гараарай. Толгойгоо сэргээ. Техникээс хамааралгүй эрх чөлөөтэй амьдрах тийм л газрыг сонго. Тэгээд дээр нь хүмүүстэй ямар нэг техникээр дамжуулж бус харин нүүр нүүрээрээ харж байгаад уулзах бодит харилцааг бий болгоорой.

Бидэнд дутагдаж байгаа зүйл бол үнэндээ мэдээлэл биш харин мэдрэмж юм. Амьд мэдрэмж. Хүн хоорондын амьд мэдрэмж. Дээр нь нэмж хэлэхэд зорилготой амьдарч түүнийхээ төлөө сурч, ажиллах, мэргэжил чадвараа дээшлүүлэхэд алтан цагаа зориулаарай. Харин чөлөөтэй цагтаа л тэр блог, твитер, фэйсбүүк, ютүбээрээ орж байна биз ээ.

Бидэнд бүх юм чөлөөтэй ч, юугаар ч эзэмдүүлэхгүй чөлөөтэй амьдрахад суралцъя.


Интернэтээр халхавчилсан РС тоглоомын газрууд





Архинд мансуурч, толгойд нь шилтэй цэнхэрээс өөр юм бодогдохоо больсон нэгэн тэнэмэл эр гудамжаар хийх юмгүй гиюүрч, архи уухын тулд юу ч хийхээс сийхгүй хөлхөнө.

Уух юмсан гэсэн ганцхан хүсэл л түүнд бий. Таньдаг мэддэг хүн зөрөөд өнгөрөх вий гэхээс “сүнс нь зайлах” дөхнө. Харагдвал нэрэлхэж, түгдрэх юмгүйгээр шууд л мөнгө нэхнэ. Хулгайч нэг нь халаас “зүүдлэн” хэн нэгний хувцас хунар руу нүд унагана. Тэгж байгаад ч болсон ганц хоёр төгрөг олчихвол тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Байгаа бүхнээ архинаас өгөөд дуусгасан болохоор ингэх нь зүй. Ертөнцийн гэрэл гэгээ, хүмүүний амьдралын сайн сайхан бүхнийг анзаарахыг, мэдрэхийг үл хүснэ. Ганцхан архинд амь амьдралаа даатгана. Донтох өвчин хүнийг нийгмээс тасалж, хүн бус адгуус болгож дөнгөдөг аж. Яг үүнтэй адил компьютер тоглоомонд донтсон хүүхэд галзуурах дөхнө.



Бяцхан тархи нь дүйнгэ болж, эцэг, эхийнхээ хэлж ярьж, учирлаж зөвлөж байгааг үл азаарна. Ганцхан тоглох адын хүсэл дотроос нь хатгана. Бушуухан өглөө болж хичээл ороосой хэмээн сэрвэлзэнэ. Хичээл гэдэг түүний хувьд авралын орон. Гэрийнхэн нь ажилдаа явж, хараа хяналт сулардаг учраас тэр. Гэхдээ түүнд нэг зовлон бий. Өглөө гарахдаа яаж ийж гуйж гувшиж, уйлж унжиж, хуурч мэхэлж байгаад ч болов халаасны мөнгөтэй болох. Үдийн цайны цагаар бор ходоодоо борлуулах мөнгөн дээр хэдэн төгрөг илүү авчихвал бөөн баяр. Өнөөх нь “РС game” хэмээх хаяг бүхий орц, хонгилын булан, орон сууцны нэг давхрын хэдхэн ам метр талбайг эзэлсэн тоглоомын газарт “очино”. Өөрсдийнхөө гэрэлт ирээдүйд хорын үрийг тарихаар тэд ийн зүтгэнэ.

Дунд ангийнхан донтож байна

РС тоглоомыг нэг цаг тоглоход 400 төгрөг төлнө. Цайны мөнгө, дээр нь “авьяасаараа” олж авсан хэдэн “бор” нийлээд дор хаяж дөрвөөс таван цаг тоглох боломж бүрдэнэ. Энэ хугацаанд хүүхдийн мэдрэлийн систем сааталд орж, орчноос тасардаг аж. Гэтэл насанд хүрсэн хүн найман цагаас илүү компьютер тоглоом тоглох ёсгүй гэдэг. Нэгэнт тоглоомонд донтож, тоглож эхэлсэн жаалууд найм бүү хэл хэдэн цагаар ч хамаагүй хөдөлгөөнгүй сууна. Энэ хооронд тархины цусан хангамж муудаж, зүрхний үйл ажиллагаа сулардаг аж. Тоглож эхэлсэн хүүхэд хэдхэн хоноод больчихно гэвэл эндүүрэл. Маргааш дахиад л тоглох дон хөдлөнө. Ингэхдээ түрүүчийн өдрөөс арай илүү цагаар тоглохсон хэмээн гүрийнэ. Мэдээж ахиу мөнгө төлөх хэрэгтэй болохоор илүү заль зохиох шаардлагатай болно.

“Манай ангийн хүүхдийн бие муудсан. Эмнэлэгт хэвтсэн. Эргэнэ 500 төгрөг”, “Номны мөнгө төлөх хэрэгтэй 3000 төгрөг”, “Ангийн хуримтлал 2000 төгрөг”, “Зугаалганд явна 1000 төгрөг” гэх зэргээр өдрөөс өдөрт нь худлаа ярьж сурна. Сүүлдээ аав, ээжийнхээ хэтэвч рүү шагайдаг болно. Тэр бүр хүүхдээ дагаад сургууль дээр нь очоод байх завтай эцэг эх байдаггүй. Тэгээд ч РС тоглоомыг ихэвчлэн дунд ангийн сурагчид тоглодог болохоор байнга тэднийг дагаж явна гэдэг үнэнээс хол. Өдөр бүр эцэг, эхээсээ худал үнэн хэлж мөнгө авна гэдэг хүүхдүүдийн хувьд бүтэхгүй болохоор өөр арга сүвэгчилж эхлэх нь тодорхой. Хулгай дээрэм хийж, гэмт хэрэгтэн болохыг үгүйсгэхгүй.
Гэтэл дунд сургуулийн сурагчид ид оюун ухаан нь задарч, суурь мэдлэг олж авах нас нь. Хувь хүн болж төлөвших эхлэл. Физик, хими, биологи, математик судалж, тэдгээрийн гаргалгааг бодох учиртай. Ингэж суухын оронд ирээдүйн эзэд маань бөөн бөөнөөрөө донтож эхэлнэ гэдэг яах аргагүй Монголын эмгэнэл.

Нэг сургуулийн ор÷имд хо¸роос дээш “РС game” бий

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг РС тоглоомын газруудын дийлэнх нь дунд сургууль бараадан байрлана. Зөвхөн нэг сургуулийн ойр орчимд гэхэд дор хаяж хоёр тоглоомын газар бий. Нийслэлийн Баянгол дүүрэг III хороолол өөрөөр хэлбэл, троллейбусны эцсийн буудлаас “Макс” хүнсний зах хүртэл 20 орчим тоглоомын газар байдаг аж. Замын хойд талаар байрлах байшингуудын нэг давхар, орц хонгилд байрлах тоглоомын газруудыг тоолоход ийм байсан. Үйлчлүүлэгч цөөнтэй, хашгиралдаж, орилолдсон хүүхдүүд байхгүй нэг ч газар үгүй. Тоглож байгаа тоглоом нь байлдаантай, алаан хядаантай. Хүнд гэмт хэрэгтний золиос болсон хөөрхий эмэгтэй тарчилж, барьцаалагч нь харин бахархалтай нь аргагүй инээх юм.

Хаах шийдвэр хаана Явна

БНХАУ-ын тоглоомын газарт РС тоглож байсан залуу саяхан нас баржээ. Бүтэн гурван өдөр компьютерийн ард сууснаас зүрх нь хаагдсан аж. Энэ хүн арван тав, зургаа орчим насны хүүхэд, хорьтой залуу биш. Гуч гарч, нас тогтсон нэгэн. Ийнхүү тоглоомонд донтож хорвоог орхижээ. Гэтэл БНХАУ-д хориотой, ямар нэгэн террорист үйл ажиллагааг сурталчилсан, буруу үлгэр дууриал үзүүлэхүйц тоглоом тоглуулахыг хатуу хориглодог.

Гэтэл манайд ямар ч хараа хяналт алга. Өнгөрсөн зун бараг хавраар шахуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас РС тоглоомын газруудыг хаах шийдвэр гарсан. Гэтэл НИТХ-аас эдгээр газруудыг шалгаж, шаардлага хангасан нэгийг нь үлдээж хангаагүйг нь хаах тухай зарлиг буулгасан. Бүтэн зун, намар өнгөрч одоо өвөл болох гэж буй. Энэ тухай тодруулах гэвэл “Соёл, боловсрол хариуцсан хэдхэн хүн Улаанбаатарт ажилладаг тоглоомын газруудыг тоолж барахгүй байна. Туйлшруулж хаана гэвэл бүтэхгүй. Шаардлага хангасан нэгийг нь үлдээнэ” хэмээн хариулах вий. Нэг хорооллын хэсэг газрыг явган яваад тоолоход хоёрхон цаг л зарцуулсан юм даг. Зунжингаа, намаржингаа тоолоод дуусаагүй бол нийслэл РС тоглоомын газарт хэрүүлсэн нь ойлгомжтой бус уу.

РС тоглоомын газрууд ЗҮсээ хувиргажээ

Гадаад орнуудад үйл ажиллгаа явуулдаг тоглоомын газар нь тусгай байртай, тохилог. Хамгийн гол нь хүүхдүүд сэтгэхүйдээ тохирсон гаж нөлөөгүй тоглоомоор наадна. Гэтэл манайд хамгийн болж бүтэхгүй, алж хядсан тоглоом тоглох юм. Ийм төрлийн бизнес эрхлэгчид хүүхдийн сэтгэхүйд нөлөөлөхгүй, донтуулахгүй тоглоом оруулж ирэх ёстойгоо ч мэддэггүй бололтой. Хариуцлага, хууль дүрэм гэж үгүй болохоор тэр биз.

Тоглоомын газрын стандартаар бол нэг ам метр орчим талбайд нэг л компьютер байх ёстой аж. Хоёроос яав ч илүү гарах учиргүй гэнэ. Гэтэл өнөөгийн тоглоомын газрууд гурав, дөрөв, зарим нь бүр таван компьютер зэрэгцүүлэн тавьсан байх. Орчны тохижилт, агааржуулалт, гэрэл гэгээний талаар яриад ч хэрэггүй. Бараг цонхоо даавуугаар хааж, будгаар будчихсан суух нь энүүхэнд.

Зориулалтын байртай, боломжийн нэгнийг нь бизнесээ үргэлжүүлэх боломжоор хангана. Орц, хонгилоор байрласан хэсгийг нь хаана гэсээр суутал өнөөх тоглоомын газрууд зүсээ хувиргаж амжсан бололтой. РС тоглоомын газруудын дийлэнх нь гаднаа интернэт гэсэн хаяг зүүжээ. Харин тэрүүхэн өнцөгт нь РС хэмээн бичсэн байх юм. Нэгэнт хүүхдүүд ороод сурчихсан болохоор зарим нь тэгж бичих шаардлагагүй ч байдаг бололтой.
Ямар нэгэн юманд донтож, шүлэнгэтсэн хүн нэгийг эргэцүүлж, хоёрыг бодох чаваргүй болдог. Тоглоомонд донтож, сэтгэцийн өөрлөлттэй болж буй бяцхан үрсийг аврах цаг нь болжээ.

Хэнийг ч голкуу доош нь чихэх ДОН





Үнэхээр цаг гарган байж Монголынхоо хэдэн мэдээллийн портал сайтаар хэслээ. Ингэхдээ би ер нь хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлийг орхилгүй унших хоббитой хүн л дээ. Тэгж уншихаар бүр савж унатлаа инээдгийн. Манайхан хүн муулахын курс, бүр их сургууль төгсцийм шиг л майр инээдтэйгээр муулж бичиж, хоорондоо хэрэлдэнэ. Хайран цаг байдаггүйн байхдаа хэхэ. Тэгээд гол нь тэртээх холливудын оддыг ч голкуу аймааааар муулахыг нь яаанаа. Тэд нь мэдээж уншихгүйг мэдсээр байж шүү дээ.

Жишээ нь саак.мн дээр "Наомигийн зэрлэг төрх" гээд зураг тавигджээ. Уг нь гэрэл зурагчны чадвар шаардсан, Наомиг ч шинээр нээсэн, эсвэл имижийг нь илүү тодотгосон гэрэл зургууд байх аж.

Гэтэл дор нь нэг хүн:

-"балиар гичий" гэсэн байгаан.

За цаашаа үзээд байлаа. "Анжелина, Брэд хоёр Иракаас дүрвэгсдийг эргэжээ" гэсэн мэдээлэл байна. Мөнгөндөө эрдсэн баячуудыг бодвол харин ч гайхмаар зөв хосууд. Чин сэтгэлээсээ эргэж очсон байна уу, худлаа дүр эсгэсэн байна уу гэдэг уг нь гол биш шд. Очиж байгаа нь их юм байхкуу юу, хаа байсан тэр газрыг зориод. Өөр бусад ямар жүжигчин, ямбатай хүүхэн ингээд явцийн, тийм биз дээ. Тэгээд сэтгэл зүйн хувьд хэцүүхэн хүмүүс дээр очиж байгаагаа мэдрээд Анжелина Жоли хувцаслалт дээрээ ч анхаарсан байгаан. Зүгээр л даруухан цагаан даашинзархуу юм өмсөөд, үсээ ардаа бооцон. Ингэхкүүгээр брэндийн палаажаа намируулаад, алмааз зүүгээд очвол өнөө туслахжаагаа хүмүүсээ доромжилсон хэрэг болно биз дээ. Зүүе, өмсөе гэвэл өмсөж, зүүхээс л их юм байдгүй байж таараа шд, Жолид.
Тэгсэн чинь манайхан дор нь:

-"энэ анжелина шал тэнэг болцон байна шд",

-"ээ энэ Брэд Питт одоо сахал самбаагаа ургуулаад, зохихгүй байхад чинь тэнэг сда вэ",

-"шал ядцан 2",

-"энэ хоёр тохироогүй шдээ, тэнэг юм шиг жижкэн толгойтой Брэд Питт"

-"энэ 2 одоо Есүс юм уу хаашааийн, нөхөр нь сахлаа Есүс шиг ургуулаад, эхнэр нь Есүс шиг юм өмсцөн"
гэсэн байх жишээний.
Мөн нэлээд эртний мэдээлэл боловч "дуучин Рианна найз залуудаа зодуулжээ" гэсэн мэдээлэл байгаан. Харахаас л нүд хальтирмаар болтлоо зодуулсан хөөрхий бүсгүйн зураг ч байна. Улаан эрээн болтол нь зодчиж. Адилхан урлагийн хүмүүс байж Крис Браун арай ч дээ гэмээр. Гүүээ Рианна буруутай байлаа ч найз залуугийн эрх мэдэл бол арай ч ингэтлээ зодоход хүрэлцэхгүй биз дээ ай. Ядаж аваад сууцан нөхөр нь биш. Тэгээд хэчнээн хардаж зодлоо ч ингэж болкуул байсан шд энэ одоо гээл доорх сэтгэгдлүүдийг нь уншлаа. Тэгтэл,

-"Гоё зодуулжээ хахахаха"

гэчжээ. Ёооо өөрийнх нь эгч, ээжийг ингэцэн байвуул яаахуу гэж бодож болдгүүн байх даа тээ.

Зиак цаашаа Сара Жессика Паркер гээд жүжигчин хүүхэн бий дээ. Нас нь хэдийнэ 40 гарцан. Түүнийг хэт туранхай болсон талаар мэдээ байна. Хүн тураа л биз. Турж таргалах л ёстой бие организм шүү дээ. Тэгээд туранхай гарсан хэдэн зургийг нь тавьжээ. Туранхай ч гэж дээ нас ахиад ирэхээр эмэгтэй хүний биеийн мах сулардаг шд. Тэрийгээ чангалах гэж Жессика Паркер фитнесс, аэробикээр хичээллэж байгаа бололтой юм. Аймаар туранхай зураг бол алга.

Харин дор нь манайхан:

-"угийн муухай биетэй шд, дээрээс нь морь шиг царайтай хэхэххэ"

-"хаха морь шиг царайтай гэж гоё хэлсэн..."

-"аягүй аймшгийн муухай биетэй хүүхэн л дээ"

-"хар тамхи хэрэглэдгийн байна"

гэх зэрэг.

Дахиал цаашаа уншлаа. Дэлхийн хөгжмийн урсгалд яалт ч үгүй шинэчлэлт хийжаагаа Лэйди Гага-гийн олны танил болохоос өмнөх зургуудыг нь тавьсан байна. Хүн л юм чинь мэдээж өөрчлөгдөж л таараа шд, он цагийн уртад. Тэгээд ч ваав би бас өөрийгөө шинээр мэдэрмээр санагдчихлаа гэмээр сэтгэгдэл төрлөө. Зарим хүүхдүүдэд бол урам, итгэл өгмөөр л зургууд байна. Жишээ нь би лав арван жилийн төгсөлтийн зургаа одоо харахад шаал мангарийн гэмээр л харагддаг шд, нээх доожоогүй. Үүнтэй л адилхан. Ер нь олны танил болсон хүн өөртөө анхаарч өнгө зүс орох нь зөв биз дээ, урьд нь ямар ч байсан. Гэлээ ч хамгийн гол нь түүний уран бүтээл л биз дээ, өөрөө юу өмсөхөөс нь илүү.

Тэгсэн чинь манайхан дор нь:

-"энэ урьд нь янхан байсан юм уу, за зайлаааааа"

-"садар завхай царайлсан, өмсдөг юм нь зөвхөн дотуур хувцас юм уу хаашааийн"

-"хатагтай бандааш гуай чинь манин гэсэн шдээ"

-"за зайлаа сэжгийн гомо амьтан" /эмэгтэй ижил хүйстнийг лесби гэдгийг ч мэдкүү/

-"шал эргүү хүүхэн, бөгсөө харуулахаас цаашгүй"

гэжээ. Жишээ хэлэхэд иймэрхүү. Жижигхэн монголоосоо зайлаа гэж мянга орилоод яахав дээ. Энэ хүмүүс "од"-оороо, харин сэтгэгдэл үлдээж доромжилж байгаачуул нь "оч"-оороо л үлдэнэ шд.

Хүн муулах ДОН гэмээр санагдлаа, энэ бүхнийг. ДОН гэдэг чинь ӨВЧИН. Хүмүүс ийм их завтай болциймуу, эсвэл зүгээр л интернэтийн мэдээ уншиж, хаана ч хамаагүй, хэнийг ч хамаагүй муулдаг цалинтай ажил гарциймуу. ёстой ойлгосонгүй. Хаа холын хэл ус нэвтрэлцэхгүй, за заримтай нь бол мөрөөдөөд ч уулзаж чадкуу хүмүүсийгээ ингээл муулж суугаад бас кайф авчаагаа бол ДОН мөн биз дээ. Монголын хэдэн дуучин, жүжигчин, бүр доошилвол мань мэтийгээ газар дор ортол, амаа олкуу муулдаг нь аргагүйн байна хэхэхэ.
profile

Амьдрал гэдэг богинохоон яарах хэрэгтэй
Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал, энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгэээн бүхнийг дуулан үлдээх хэрэгтэй
Амьдрал мөнхийн биш гэдгийг учирлан дуулах хэрэгтэй
Амжиж бүхнийг хайрлаад тэр хайр надад түшиг болох учиртай


Монголчууд бидний эвлэлдэн нэгдэж чаддаггүйн нэгэн шалтгаан нь атаархал, хорсол мөн. Өдгөө бид энэ муу үйлээ тэвчиж "Бидний цөөхөн монголчуудын нэг нь ч гэсэн сайн сайхан яваа нь яамай даа" хэмээн баярлан талархаж, дэмжиж, сэтгэл зүрхэндээ ерөөж сурах сандаа. Үүний муу гэж үгүй. Сайн сэтгэлийн ерөөл нэгэн цагт танд бас ирж болох шүү дээ. Бусдад сайн санаж явбаас өөрт сайн нь нэгэн цагт ирнээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Намхан ч бай голын ус руу чулуу битгий шидээрэй!
Нарыг зүүдлэн түмэн жил зовох ч юм бил үү хөөрхий
Номхон ч бай хүний үр рүү үгээ бодож хэлээрэй!
Насаа нэмтэл мартахгүй гомдох ч юм билүү хөөрхий
Бусдын оронд өөрийгөө орлуулж дандаа бодоорой!
Буурал орчлон бүхлээрээ хайранд умбаж амьдраасай!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6605496/d07/trackback

ragchaaaa

2012.12.02 21:25:42
*.229.112.13

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102348
4403 өөрийгөө хайралдаг бүсгүй танъд.... goyo bolii 2015-01-22 803
4402 СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛЬ 1 -10 ДУГААР АНГИДАА СУРАГЧ ЭЛСҮҮЛНЭ file zaaryaa 2015-01-11 904
4401 ANHAAR MONGOLCHUUDAA! "WONJIN" goo saihnii emnelegt HUN NAS BARJEE!!! shiinii 2014-12-31 849
4400 МОНГОЛ, СОЛОНГОС, АНГЛИ ХЭЛ ЗААЖ БАЙНА. Kazeem 2014-12-31 782
4399 SAYHAN "WONJIN' GOO SAIHNII EMNELEGT HAGALGAA HIILGESEN HUN MES ZASLIIN DAARAA NAS BARSAN BAINA. shiinii 2014-12-29 762
4398 Гар бөмбөгийн тэмцээн ganbat_batnyam 2014-12-18 797
4397 VOLEIBOLIIN TEMTSEEN file [1] erka_xx 2014-12-14 2501
4396 Urlagiin bag hamt olon migug 2014-12-01 747
4395 Гранд гоо сайхны эмнэлгийн Эрүү нүүрний хэлбэр засах мэс заслын тухай grand.ps 2014-11-21 773
4394 Шатрын Тэмцээн МУ ЭСЯ-ны байранд 2014.11.23 нд Sky+ 2014-11-15 793
4393 дээр үеийн хүмүүс байна уу? [2] boloroo 2014-11-14 1026
4392 MUGJ-Burnee bayar solongos ulsad togloh gej bna file bayraa0320 2014-11-11 778
4391 solongos yaraltai garguulna tm_e 2014-11-04 770
4390 SHIREENII TENNISNII BOOTSOOT TEMTSEEN HAJON 2014-09-03 930
4389 We’re looking for distributor of cosmetic(from Dran Co.,Ltd. in Korea) [6] dran cosmetic 2014-07-17 1305
4388 Korea Migrants’ Song Festival [6] emeraldsh 2014-04-18 1261
4387 АХМАД ПИЛЛИПС (МОНГОЛ ХЭЛЭЭР)2013 [8] Гэрэлтзуун 2014-03-12 1416
4386 Монголын үнэртэй салхи [17] Гэрэлтзуун 2014-02-27 1418
4385 'Эх хэлээрээ дуулъя' монгол дууны уралдаан file [6] migug 2014-01-21 2910
4384 SAGSAN BUMBUGIIN TEMTSEEND URIJ BN. file [10] mbamba11 2014-01-12 1481
4383 "Гурван бүдүүн" хамтлагийн шинэ уран бүтээл "Бид нэг ангийнхан" [32] Levi`s 2013-10-03 2062
4382 Тэр чинь би хошин жүжиг / Мөрөөдлийн театр / [16] mrsmile325 2013-09-10 2299
4381 Шинэ үе - Ер бусын амьдрал хошин шоу тоглолт бүтэн [27] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2013-07-15 2948
4380 dagaad duulaarai [27] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2013-07-13 2469
4379 elevator [17] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2013-07-13 1886
4378 funny [8] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2013-07-13 1853
4377 MC Collection - Etssiin udaa ter l ohiniig huleene [11] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2013-07-10 1917
4376 OPOZIT SUULIIN UDAA [9] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2013-07-10 1985
4375 Монгол элэглэл [5] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2013-07-10 2564
4374 Шинэ үе - Оюутан анги (2013 шинэ хошин шог) [9] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2013-07-10 2342
4373 Chihevtei utas shine hoshin shog 2013 [15] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2013-07-10 2394
4372 shine ue [5] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2013-07-10 1871
4371 SBS TV-ээр "Оддын хаан" нэвтрүүлэгт С.Гантогоо хэмээх Монгол залуу оролцжээ [31] mubzh 2013-05-29 2710
4370 Дууны тэмцээнд оролцохыг хүсэгчдэд [10] emeraldsh 2013-05-21 1923
4369 ..Энэ залуу их зөв ярьж байна [17] Жaмууx 2013-04-25 2075
4368 Hulegee Hagatsah gej hairlaagui Lyrics [10] ~~~*oGoGo*~~~ 2013-04-24 3000
4367 Буцах тасалбар шинэ дуу [42] Levi`s 2013-04-03 2149
4366 Мөнх-амьдрал Эгчмид бүсгүй шинэ уран бүтээл [10] Levi`s 2013-03-05 2581
4365 Cолонгосыг шуугиулж буй бяцхан ”PSY” Levi`s 2013-03-03 2148
4364 2012 KBS 연기대상 <2부> [21] .Sarnai. 2013-01-02 2404
4363 2012 KBS 연기대상 <1부> [22] .Sarnai. 2013-01-02 2057
4362 12 сарын 21-нд "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр, "Буян"-гийн Б.Жаргалсайхан нар хотоос гарч, гэр барьжээ [20] .Sarnai. 2012-12-30 2594
4361 Michael Jackson - Heal the World [10] .Sarnai. 2012-12-21 2442
4360 Нөхрүүд яагаад хүүхэн хардаг вэ лекц [11] ***12-р***сар 2012-12-20 2643
4359 Тэгвэл болихгүй юу [22] ***12-р***сар 2012-12-20 2049
배너신청
자생병원

배너신청