jasen
Бичлэгийн тоо 4,493

 Нэг. АМЬТНЫГ ХҮРТЭЛ УЯРААХ АЯ ДУУНЫ ЧАДАЛ

    Ардын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг гэж манай нэгэн зохиолч бичсэн нь бий. Ардын дуу, тэр дундаас монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл яахын аргагүй мөнөөс мөн гэлтэй. Үнэхээр ч монгол ардын уртын дууны уг хэн нэгэн зохиогчийн дангаар сэтгэсэн шүлэг бус агаад монгол түмний оюун тархинд зуун зуунаар бил¿үдсэн билэг оюуны их хур билээ. Тэрхүү үгийг нутаг нутагт өөр өөр ая дантай дуулсаар бас л шигшмэл сайхан, сэтгэл тэнийлгэм ая нь шалгаран үлдэж, Баян бараат, Боржгин ая гэх мэтчилэн тэр нутгаараа овоглон нэршиж эрин зууны турш дуурссаар ирсэн билээ.
    Найраг сайхан аялгуу, шинээр сурах гэж буй тухайн хэлний аялга, дуудлага хоёрыгхослуулан сонсгох арга зүйг гадаад хэл сурах эрчимтэй аргын нэгэнд зүй ёсоор оруулан тооцдог ёс байдаг. Үнэхээр ч аялгуу төгс симфони найрал хөгжмийг гадаад хэл дээр цэвэр сайхан дуудлагаар ярьсан яриатай зэрэгцүүлэн бичсэн хуурцгийг сонсгоход суралцагчдын сонор нь эхлээд хөгжимд өөрийн эрхгүй татагдаж байснаа аажимдаа уг гадаад хэлний аялгуу, дуудлагад ээнэгшин дасдаг. Ингэснээр судалж байгаа хэлнийхээ үг хэллэгийг цэвэр зөв дуудаж сураад зогсохгүй тэр хэлний гоё сайхныг мэдрэн биширч эхэлдэг. Энэ нээлтийг онол болгон туурвиж эрдмийн зэрэг хамгаалсан хүн бол Английн сурган хумүүжүүлэгч Арткинсон юм. Харин ая, үгний хослолоор хунийг байтугай мал, амьтныг уярааж чаддаг арга билигтэн бол гагцхүү монголчууд бид билээ.
  Малчин ардууд хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, тэр бүүхэл ботгоо голсон ингийгхүртэл ая дуугаараа уяраан дуулан хуурдан байж гологдсон төлийг авахуулаад эх үрийг амьдын хагацлаас аварч ирсэн олон жилийн уламжлалтайг өдгөө "Ая-ээж" баримтат киногоор маань дэлхий мэддэг болсон. Тэмээ хэмээх асар том амьтан хүний гарт орж, туүнд дасаад удсан ч гэлээ хуний хэлийг эс мэднэ. Гэтэл түүнийг уйлтал уяруулж, голсон үрээ танин ээнэгштэл "сэтгэлийг" нь эргүүлж чаддаг шидтэн манай Монголд л байдаг. Төлөө голсон эх малын "сэтгэл" ая дуу сонсоод бөмбөлзтөл уяран "ухаардаг" атал төрийн хуультай, түүнээс дутуугүй ёс заншил, ая дуутай монгол "ээж" нялх нялзрай үрээ хөхөө өвлийн цагт байшин барилгын хүйтэн хонгилд, зуны аагим халуунд зам талбайд, хээр гадаа хаячихдагтохиолдол нэг бус удаа гарсан баримт бий.
   Хүмүүний ёсыгуландаа гишгэж, адгууснаасдолоондор болчихсон зарим нь үр хүүхдээ халуун усанд зумалж, галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээ чих дэлсэх боллоо. Монгол хүний ариун ёс, нинжин сэтгэлийг эмтчин сэвтүүлсэн тиймэрхүү булай хэргийг таслан зогсоохын тулд хуулиа чангатгая, хууль ёсыг дээдлэх үзлийг хүн арддаа сайтар таниулъя, хүүхнүүд, охидыг хүчирхийллээс хамгаалах газар байгуулъя гэж ярих нь олонтаа. Энэ бүхэн хэрэгтэй нь хэрэгтэй л байх.
Хүний, тэр тусмаа монгол хүний оюун ухаанд хуулиас дутуугүй үйлчилж чадах, хуультай хослуулан хэрэглэвэл бүр ч илүү үр дүнд хүрч болох өөр нэгэн зүйл бол уртын дууны ухааруулахуйн их увдис мөн билээ.

Хоёр. УЯРЛААС УХААРАЛ

   Монгол ардын уртын дууны ухааруулах их хүч увдисыг хүмүүн төрөлхийтний оюуны өв сангийн бусад төрөл зүйлтэй жишихийн аргагүй агуу их юм шиг санагддаг.
Харийн хэлээр, мөн л өрөөл бусдын ая дангаар уншсан бурханы ном, маани мэгзэм, маш уран илтгэл хүртэл сэтгэлд уртын дууны дайтай шингэж чаддаггүй. Энэ бол миний бодоход хилсдүүлэг биш, олон зуунаар батлагдсан амьдралын үнэн. Туйлын үнэн гэж байдаг л юм бол түүнд хамгийн ойрхон үнэн энэ байх.
Уртын дууны ухааруулах тэр -их увдис юунд байна вэ? Энэ талаар олны яриа, домог, дурдатгал, судалгаанаас үзэхэд дараах хэдэн дүгнэлтэд хүрч байна. Юуны урьд уртын дуу хумүүс бидний оюун сэтгэхүйн бүтэц, тогтоцтой нягт уялдаатай байдагт түүний
ухааруулах их хүч оршдог.
     Эрдэмтэд хүмүүнийг мэдрэхүйн таван үндсэн эрхтэнтэй гэдэг. Тиймийн учир хүн аливаа зүйлийг энэ таван эрхтэнээрээ буюу үзэж, сонсож, амталж, үнэрлэж, бас гараараа барьж тавьжхүртэх замаар мэдэрч ухаардаг. Би өерийн амьдралд тохиолдсон нэгэн жишээгээр энэ дүгнэлтээ батлахыг оролдъё. Намайг жаахан, арван хэдтэй, сургуулийн хүүхэд байхад төвөөс манай суманд Улсын ардын дуу, бүжгийн чуулгын урлагийн бригад ирж, тоглолт хийж, Улсын гавьяат жүжигчин Ламжав гуай Даригангын "Жаахан шарга"-аа дуулсан юм. Тэгэхэд Хонгорын ширээт гэж дөрөө зурсан өндөр өвстэй, намхан ухаа зооны ар дээгүүр хос морьтой Цэрэнноров эсгий тоорцог хагас хулгавчилж хазгайдуухан тавьчихаад, хангинатал дуулаад хатируулж яваа дүр сэтгэлд бууж байж билээ. Сумынхаа нутгийн дээсийг алхаж үзээгүй хүүхэд ахуй цагийн тэр төсөөлөл хожим нь эр өсч, эсгий сунаад ажил албаны аян дагаж Дариганга нутгаар очиход яг л тэр аяараа нүдэнд бууж байсан.
    Янз бүрийн насны хэсэг хүмүүст урьд нь огт мэдэхгүй урт, богино хоёр дууг тус бүр ижил тоогоор сонсгосны дараа үгийнх нь утга санааг ойлгож тогтоосон байдлыг шалгаж үзэхэд уртын дууны үг, утгыг ойлгож цээжилсэн түвшин богино дууныхаас 10-25 дахин илүү байна. Яагаад энэ билээ гэдгийн учрыг тунгааж үзэхэд, нэгдугээрт: уртындуутогтуун дөлгөөн, аажуухан, аятухтай сонсогддогийнх. Хоёрдугаарт: үг нь ардынхаа ухаанаар олон жилийн турш, дахин дахин боловсрогдож ардын гүн ухааны зэрэгт хүрсэн байдаг тул хүмүүсийн ой тогтоолтод нэн амархан хоногшдог. Харин богино дууны аяыг уртын дууныхаас илүү хурдан тогтоодог болох нь дээрх судалгаанаас харагдсан. Үүнд бас хоёр төрлийн тайлбар хэлж болно.
    Нэгд, сүүлийн үед хүлээн авагч, зурагтаар нэвтрүүлж, чуулга, хамтлагууд тоглож хүмүүсийн сонорт дуулгаж байгаа дууны ихэнх нь богино дуу байдаг болохоор үзэгч сонсогчид уртын дууны аялгуунаас төсөөрч, харин богино дууны ая эгшигтэй ойр дөт байгаатай холбоотой.
    Хоёрт, уртын дууны ая бол богино дууны аятай жишихэд нэн өргөн цараатай, зөвхөн нэг үг нь гэхэд богино дууныхаас хэддахин олонөнгө, ая эгшигдамжиндуулагддагторшино.
   Энэ бол уртын дууны ая нь үгийнхээ утга санааг улам улам тодотгож, дуулж буй дуучны намба төрх, тухайн нутаг усны байгаль, хүн ардын зан заншилд нийцэн олон хувилбараар хөгжиж ирсэнтэй уялдаатай. Хүний ой тогтоолтын онцлогийг судалдаг эрдэмтэд удаан тогтоосон зүйлийг удаан мартдаг гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өөрөер хэлбэл, хэдийчнээ их хөдөлмөр зарцуулж ойлгож авсан ухагдахууныг төдийчнээ удаанаар ой ухаандаа хадгалж чадна гэсэн үг. Үүнээс улбаалан дүгнэхэд, уртын дууны ая тогтоож авахад амаргүй байдаг шигээ нэг тогтоосон хойно мартагдах нь бараг үгүй байдаг. Ажиглалтаас үзэхэд, урьд мэддэг, дуулдаг байсан боловч цагийн эрхээр бүдгэрч төсөөрсөн уртын дууныхаа аяыг аялж байж мартсагдсан үг, бадгийг сэргээн санаж дуулах нь олонтаа. Гэтэл богино дууг үг, шүлгээр нь хөөж аяыг нь сэргээн санаж буй байдал гол төлөв ажиглагддаг.

Гурав. УРТЫН САЙХАН ДУУНААС НАМРЫН АЙРАГ ХАНХАЛНА

   Уртын дуу хүний үнэрлэх, амтлахуйд бас нөлөөлөх чадалтай. Тэсгим өвлийн хүйтэн, тарчигхаврын цагт радио, телевизээр ч юм уу, театр, чуулгын тайзнаас уртын дуу сонсч, үзэж суухад хур бороо орж, хөх ногоо дэлгэрч, адуу мал багширсан тэнүүн их талд агг сайн морио унаад давхиж явах шиг санагдаж, эрүүл цэнгэг салхины үнэр хамар цочроох мэт болж, айраг, сүүний амт арааны шүлс асгаруулдаг гэж ярьдаг хүн олон л тааралддаг юм. Үүнийг бичигч бээр ийм яриа сонсоод гайхах бус харии ч олзуурхан санал нийлдэг, мон л ялгаагүй уртын дууны амт, унэрийг мэдэрч өвөл хаврын цагт уртын дуу сонсоод жараахай олон унага жирийтэл уясан гүүн зэл, хөхүүртээ багтаж ядан оргиж давхисан саамтай айргаа еөрийн эрхгүй санадаг нэгэн бөлгөө. Өчүүхэн жаахан хүүхдүүд хүртэл хагас бүтэн сайн өдөр "Хүсэлтийн хариу"-гаар ганц нэг уртын дуу нэвтрүүлэхээр наадам, цагаан cap болж байгаа юм уу гэж шулганан асуудгийн учир гэвэл уртын дуу тэдний аманд амтагдаж, хамарт ханхалж байгаагийнх тэр билээ.
   



 Ингээд нэг ая барий.. хэхэ Норовбанзад гуайн "Уяхан замбуу тивийн наран"... сонсоод газраас хөндийрөх шиг болдог дуу даа...
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1896230/1cf/trackback

profile

эди хугда

2012.11.28 12:43:19
*.199.135.47

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102348
4493 일자리 있음 생명수 2023-07-18 69
4492 баталгаат орчуулга урилга бичнэ~ file MKVISA 2023-06-21 72
4491 Bair hooltoi guianznii ajil bn. tumoroo 2023-09-10 74
4490 Сөүлд Монгол хоолны тогооч ажилд авна. paperboi 2021-05-20 283
4489 1em buudald arbait bn 10-11.30 jinhong22 2021-04-14 312
4488 БНСУ-дахь монгол элчинд бичиг баримтны захиалга, итгэмжлэл, баталгаат орчуулганы үйлчилгээ MKVISA 2020-07-27 325
4487 Дотоод заслын баг ажилд авна (Өнөөдөр) mglorgil 2019-11-29 330
4486 БНСУ~ дахь Монгол элчинд мэдүүлэх бүх төрлийн бичиг баримтыг таны цаг хугацааг хэмнэн түргэн шуурхай мэдүүлэг хийж өгнө!010-7651-1616 MKVISA 2020-05-10 330
4485 Компьютер дуудлагаар форматлана Утас: 01024299263 file TEMKArg 2019-12-01 332
4484 Дотоод заслын баг ажилд авна (Өнөөдөр) mglorgil 2019-11-29 343
4483 F2 оршин суух визний мэдүүлэг ,сунгалтанд өөрчлөлт орж байгаа тул эртхэн манайхтай холбогдоорой.010-7651-1616 file MK비자VISAoffice 2019-10-31 344
4482 Оюутнуудын ээж аав эхнэр нөхрийн дагалдан визний мэдүүлэгийг хийж өгнө.010-7651-1616 MK비자VISAoffice 2019-11-19 347
4481 1 em, 8-5, 1700000, bair hooltoi Ganhu112 2020-08-05 348
4480 모텔청소.부부1팀구함 일자리정보 2020-05-26 349
4479 Солонгос хэл/Авиа зүй/Хичээл№4 qkrgkdms 2020-02-04 359
4478 Цагаачлалын албаны зөвшөөрөлтэй мэргэжилийн өмгөөлөгч танд туслахад бэлэн байна. ☎010-7651-1616 file MK비자VISAoffice 2018-09-16 365
4477 Эрүүл мэндийн бүтэн биеийн шинжилгээ 10-р сарын хямдрал tsoojooguai 2018-10-19 367
4476 Urchlee arilgah botoks Benemont benemont 2019-06-30 372
4475 Хаалтгүй, эр эм ажил байна Emmmaa 2020-03-18 379
4474 Өршөөлийн хууль хүлээж байсан хүмүүсээ~ MK비자VISAoffice 2019-12-11 383
4473 모텔 청소 여 1명 모집 soo mt 2019-02-21 403
4472 Ажил бна [1] davaasurendd 2020-08-12 421
4471 shigdan buudal bn 01097913435 vji 2018-05-03 444
4470 모탤청소여1명 be nice 2018-03-10 464
4469 ЭР, ЭМ Гоо Сайхны боох 2,000,000 won sobangcha 2018-05-11 479
4468  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2016-01-05 493
4467 ★★ Өндөр ургац Альба ★★ nnnm9 2015-11-24 500
4466 sport say bebe 2015-12-16 507
4465 Интерьер заслын газар ажилтан сургаж авнаа Ertontsiin hyzgaar 2015-12-31 507
4464 Мөсөн гулгуурын талбайн нээлтийн үйл ажиллагаанд та бүхнийг урьж байна emeraldsh 2015-12-15 517
4463 Солонгос хэлний орчуулга маш хямд түргэн шуурхай найдвартай. 한-몽, 몽-한 전문번역 입찰 서류, 계약서, 계획서, 논문, 진단서 oomoohom 2015-12-12 522
4462  Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГА OBM 2016-01-05 531
4461 YAARALTAI SOLONGOSRUU 100% NAIDVARTAI GARGANA UTAS:91182044 shuugiinaa 2015-09-11 537
4460 Солонгост ажиллаж амьдарч буй иргэдийн анхааралд file emeraldsh 2015-12-08 547
4459 Кпоп дууны тэмцээнд оролцох иргэд яаралтай бүртгүүлнэ үү. emeraldsh 2015-10-06 552
4458 ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. file Education2010 2015-07-21 555
4457 mongold mashinaar uilchelnee so heltei [2] odko12 2015-08-26 573
4456 ПАЖУ-Д ХҮЛЭМЖ БАРИХ АЖИЛД 2 ЭР ХҮН АВНА. Ertontsiin hyzgaar 2016-01-07 574
4455 БАРИЛГЫН ТААЗ ЗАСАХ АЖИЛД АЖИЛТАН АВНА. Ertontsiin hyzgaar 2016-01-07 581
4454 АЖЛЫН БАЙРНЫ САНАЛУУД БАЙНА. Ertontsiin hyzgaar 2016-01-04 587
4453 Хөлбөмбөг FUTSAL 2015-05-14 588
4452 Интерьер заслын газар ажилтан сургаж авнаа Ertontsiin hyzgaar 2015-12-31 591
4451 Odoo ajillaj baigaa mongol hoolni gazar zarna gebe 2015-08-09 592
4450 SOLONGOSRUU NAIDVARTAI GARGANA 5 SAY BARITSAA TABIHGVI!! UTAS:91182044 shuugiinaa 2015-09-11 602
4449 нүдний давтан мэс засал file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-12-12 602
배너신청
자생병원

배너신청