XXI зууны алдарт хөлбөмбөгчин
Алдарт хөлбөмбөгчин Зинедин Язид Зидан 1972 оны энэ өдөр Францын Марсель хотод Алжир улсын дүрвэгчдийн гэр бүлд төржээ.
Тэрбээр Францын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан, Итали, Испанийн аварга, лигийн аваргуудын ялагч, 1998 оны "Алтан цом"-ын эзэн 1998 оны дэлхийн, 2000 оны Европын аварга, гурван удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байсан. Бага наснаасаа хөлбөмбөгөөр хичээллэн "Канн", "Бордо", "Ювентус", "Реал" багт тоглон алдар нэрээ мандуулсан юм. Түүнийг 2001 онд Мадридын багийнхан 66 сая еврогоор худалдан авч байсан нь тухайн үедээ дээд амжилт байсан. Түүний сүүлчийн тоглолт 2006 оны дэлхийн аваргын шөвгийн дөрвийн тэмцээнд Марко Матераццийн доромжлолыг үл тэвчин толгойгоороо цээж рүү нь мөргөж, хасагдсанаар өндөрлөсөн. Тэрбээр эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. 2006 онд түүний тухай "Зидан XXI зууны хөрөг" нэртэй баримтат кино гарчээ. Зидан одоо өсвөр үеийн хөлбөмбөгчдийг бэлтгэх, өвчтэй хүүхдүүдэд туслах хандивын ажил зохион