Эрт дээр цагт ирээдүйгээр зорчоод ирсэн, эсвэл цаг хугацааны эргүүлэгт хамуулсан, эсэн бол оюун ухааны хүчээр ертөнцийн мэдээлэлийн сантай холбогдож чадсан нэг нөхөр байж л дээ. Тэр үедээ л ухаантаны тоонд багтдаг тэрбээр, барин тавин мэдэрсэнээ бусдад дамжуулжээ.
... Ээ бурхан минь, бидний үр хойч минь яасан ч цөвүүн цагт амьдрах тавилантай юмб ? Таны хүүхдийн хүүхдүүд аварга төмөр могой суналзаж, нүднээс нь гал улалзах төмөр хорхой хөлхөлдсөн, тэнгэрт ган хошуут аварга шувууд сүлжилдсэн ертөнцөд амьдрах нээ хэмээхэд сонссон хүмүүс халаглан шогширч, яасан цөвүүн цаг гээч нь вэ? хэмээн сандралдсан гэдэг.
Хэдэн жарны өмнөх айдсыг өнөөдрийн иргэншилд буулгавал, хос замаар уухилан зүтгэх галт тэрэг, хар лаакан жимээр сүнгэнэн урагшлах автомашин, уудам тэнгэрт элэн халих дуунаас хурдан онгоцууд буюу.