Байнгын хороон дээр “УИХ-ын гишүүдийн ёс зүй, хэм хэмжээ” гэсэн хуулийн талаар гишүүд мэтгэлцэж байна.
Хуулийг санаачлагч гишүүн:
- УИХ-ын гишүүн нь дараах ёс зүй, хэм хэмжээг баримтална:
1. УИХ-ын гишүүн нь казинод орж, бооцоот тоглоом тоглохыг хориглоно ...
Гэтэл нэг гишүүн яриаг таслан:
<Та юу яриад байна аа? Казинод ороод оо? Тэгээд казинод орж, зүгээр юм харж
болохгүй гэсэн үг үү?
Цаанаас нь өөр нэг гишүүн:
<Чи ямар хэрэгт дуртай юм бэ? Орж болохгүй бол болохгүй... Найз нөхөд хоорондоо муушиг ч тоглож болохгүй, за.
Хуулийг санаачлагч гишүүн цааш ингэж уншив:
2. УИХ-ын гишүүн нь өөрийн цалингаас илүү хэмжээний бэлэг сэлт авч болохгүй.
Жишээлбэл, адуу тэмээ (Бүх гишүүд зөвшөөрч, толгой дохив)
3. УИХ-ын гишүүн нь өөрийн нэрийн өмнөөс бөх барилдуулах, морь уралдуулах, сур харвуулахыг хориглоно.
Гэтэл хашир туршлагатай Нямдорж гишүүн:
<Байз байз. Наад хууль чинь болохгүй байна. Тэгээд дархан аварга Бат-Эрдэнэ