амраг минь чиний хүсэл минийхээс ондоо
ахиад л өөр цаг ирэхэд хэн нэгнийг тэвэрнэ
яруу уран үгтэйгээ хамт яг л шувуу мэт нисэж одноо
хөлийн доор тоос бужигнана
хүний амьдрал тоос шиг бужигнана
худлаа гэдгийг чинь мэдсээр байвч
хууртаж яваад л тоосонд төөрнөө
залуу минь чиний хүсэл минийхээс ондоо
замийн дундаас чи өөр нэгнийг хөтөлнө
янаг халуун үнсэлттэйгээ хамт яг л үнэр мэт сарниж одноо
хөлийн доор цас чихарна
хүний амьдрал цас шиг чихарна
худлаа гэдгийг чинь мэдсээр байвч
хууртаж яваад л мөс болно

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар