Туйлын үнэн худал бус
Тэгш хэмийн дүрслэл
Тэнгэрт оршин буй бус
Тархи зүрхэний тольтной буй биз ээ

Амьдрал үхлийн шалтгаан
Ахуй амьдрал үйлийн үр
Алмас эрдэнэс мэтэд буй бус
Ачит хүмүүн багшийн минь сургаальд буй биз ээ

Зовлон жаргалын учиг
Заавал хүндээ байдаг бололтой доо
Заалгаж сонссон олон дотроос нь
Зөв сургаал, ном энэ юм буй зээ

Ухаж тайлах учрал
Урьд урьдын үйлдэлийн үр дүнгээ
Удаан сууж бодоод ч үл ойлгох хүмүүнд
Ухаарч ойлгох ерөөлийн зулыг өргөе.


 

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn