• Эрлийн цэнхэр хорвоод газар тамгалан босохдоо
    Эргэцэн эргэцэн унаж зүүгдэн зүүгдэн тэнцсэн
    Энгэр хормойт дээлээ эмжиж ээж нь сурсангүй
    Эрийн жавхаа өргөдөг эрхэмсэг монгол гоёл юм
    Элбэг уужуу дээл эмээгээрээ оёулаад өмсөөрэй
    Ирэх зуны наадмаар гайхуулс хийгээд гоёорой
    Урт замыг товчилохдоо хань болгон дагуулж
    Уужиран уужиран тайтгарч ухааран ухааран сонсодог
    Уртын сайхан дуугаа аялж ээж нь сурсангүй
    Ухааны чагтага бөхөлсөн уран нугалаат аялгуу юм
    Уужуу цээл хоолойгоор үр минь дуулж сураарай
    Унага тамгалах найрнаас дахиулж дуулаад буцаарай
    Уньт монгол гэрийнхээ буян хишгийг оршоож
    Утаа тоос хүргэлгүй дээдлэн дээдлэн залдаг
    Удам дамжиж ирсэн торгон баринтагт судраа
    Утга учрыг нь тайлж уншиж ээж нь чадсангүй
    Урагын хэлхээс зангидсан ухаант өвгийн минь өв юм
    Бичгийн гэгээн мэргэдэд үр минь шавилж сураарай
    Билгийн гэрэлт мэлмийгээр тайлж заавал уншаарай
profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар