Бороо цонх даган урсаад л

Бодол сэтгэл сэмлэн урсаад л

Ханын цаг чаг чаг цохилоод л

Хайлган зүрх түг түг цохилоод л

                                             Хүлээлт

Хаврын чимээг ханзрах цаснаас сонсоод л

Хөөр баярыг хүүхдийн цангинах дуунаас сонсоод л

Хөх номин тэнгэрт хундан үүлс зөрөлдөөд л

Хотын гудамжинд би танихгүй хүмүүстэй зөрөөд л

         ***                         ***                    ***              

Нуурандаа шувууд биесээ даган урсаад л

Нүүрэнд минь гэнэтийн баясал тодроод л

Анир чимээгүйд  горхи хоржигнон урсаад л

Амьдралын далайд  би дэрвэлзэн урсаад л

         ***                    ***                      ***

Харанхуй ойд өнчин болжмор төөрөөд л

Хүрэх замаа олохгүй бяцхан хүү төөрөөд л

Хэн нэгний тал зүрх ижлээ эрж төөрөөд л

Хорвоогийн түмэн хуурамч дунд үнэн төөрөөд л

                                                           Төөрөгдөл

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог