Нарны цацраг

Нүдний туяатай огтлолцоход

Оддын гэрэл

Нулимсны дусалтай сүлэлдэхэд

Бороон шиврээ

Бодлын  гүнд уусахад

Цасан ширхэг

Хархан үсэнд  хайлахад

Хөнгөн гуниг

Харцтай чинь зөрөлдөхөд

Хайр  эхэлдэг !!!

Хаа хүрэх нь

Хамаагүй ээ

Хайр эндээс л эхэлдэг

             ***

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог