Өрөөлийг хайрлах хайрандаа өөрөө заримдаа шатаж
Өчүүхэн зүрхээ харамлан бусдыг бас шатааж
Дурлал хайрын талбарт далиа хумин уруудаж
Дуунд давтагдах дахилт шиг ахин дахин дурласаар...

Асгараад цутгана уу, дуслаад чиг орно уу яавал чиг яаг
Аясыг нь дагаад нороод байна
Аашлаад хөөнө үү, аргадаад сууна уу яавал чиг яаг
Амрагтаан би очихдоо л очно

Хөглөрөөд унана уу, хуйлраад хийснэ үү яавал чиг
Хөл дороон би гишгэхдээ л гишгэнэ навчсыг
Уйлаад гуйна уу, дуулаад л явна уу яавал чиг яаг
Учрахгүй байсан ч би зүүдэлж хононо амрагийг

Халираад одно уу, бусгаад орхино уу яавал чиг яаг
Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана хүлгийг
Харамлаад нууна уу хаширлаад гуйна уу яавал чиг яаг
Хүнийх байсан ч би дагуулахдаа л дагуулна амрагийг