чамд минь дурласан бүсгүйг би зэмлэж чадахгүй нь
чанга хатуухан үгээр цамнаж чадахгүй нь
Бодол давчуу учир
Бороо орсны дараа уйрч бас чадахгүй нь
БОгинохон ухаан гаргаж хардаж бас чадахгүй нь
Зүрх аргадсан хайрын үгийг чинь санаж
Зүс буруулан хажуугаар нь өнгөрч чадахгуй нь
Зүгээр ч үгүй бас зөрүүд харцаа илгээвч
Зэмлэл тайтгаралыг зэрэг эдлэж чадахгүй нь
Нэг л их хайрлаж дурласны чинь төлөө
Нэрийг чинь би мартаж чадахгүй нь
Зүсний сайхны нь олж харахгүй байна гээд
Зөрүүд араншингаа нууж чадахгуй нь
Зөн билэг ээ гэж.. тайтгарч чадахгүй нь
Зүүд байж гэмээнэ сэрж чадахгүй нь
шувуу байхаар санахад нисэж чадахгүй нь
шуудхан хэлэхэд би тэвчиж чадахгүй нь

profile

Хатуу ч гэсэн эх орон чинь чамд зөөлөн
Харц шиг амьдарч ядуу байлаа ч эх орон чинь чамд зөөлөн
Хагацал үзэж зовлон амслаа ч эх орон чинь чамд зөөлөн
Хальж одоод хэвлийд нь нойрсоход ч эх орон чинь чамд зөөлөн...

        ^^            .........               ^^              .....                 ^^