Дундуур бүхнийхээ төлөө гэгээн дурсамжинд очдог
Дурласан зүрхнийхээ төлөө гэнэн мөрөөдөлд автдаг
Асгарсан хайран дээр минь нар илүүдсэн жилүүд
Амрагийн зууднээс намайг цагаан гунигтай сэрээдэг ээ
Ургадаггүй цэцэгсийг би зүрхэндээ тарих дуртай
Уруулын балтай хөрсөнд согтуу ургах дуртай
Энгэрийн цагаан товчин дээр тэнгэрийн сарыг өүөөдүүлж
Эрхлэж хоносон шөнүүдийг цагаанаар бодох дуртай..
Дурлалын цагаан сүмд минь эхнэртэй залуу л ирдэг
Дугараг цагаан сарыг дундуур н дуулж ирдэг
Хайранд минь тэр дандаа халамцуу голдуу ирдэг
Хачин гунигтай дурлалаа зүрхэндээ нууж ирдэг ээ...
Бурхан зураагуй замаар ганцаар гүйчихсэн хойноо
Буруу нь илүүдсэн хорвоод чамаараа би дэндүү дутлаа
Ийм бардамхан хайран дээр нүгэл бууж чаддагүй ум билээ
Ийм богинохон жаргал дээр ухаан хэзээ ч суудаггүй ым билээ
profile

Хатуу ч гэсэн эх орон чинь чамд зөөлөн
Харц шиг амьдарч ядуу байлаа ч эх орон чинь чамд зөөлөн
Хагацал үзэж зовлон амслаа ч эх орон чинь чамд зөөлөн
Хальж одоод хэвлийд нь нойрсоход ч эх орон чинь чамд зөөлөн...

        ^^            .........               ^^              .....                 ^^