Үсэг цуглуулж үе
Үе холбон үг
Үг нийлүүлж мөр
Дөрвөн мөртүү ингээд...
      

Учир бодогдуулсан мөртүүд
Утга агуулсан үгнүүд
Ухаантаны зохиосон үсэгнүүд
Ердөө л гучин таван үсэг

Долоохон нотыг хольж хутгаад
Дүлий хүний зохиосныг
Дэлхий өнөөдөр чихээрээ ч сэтгэлээрээ ч сонсоод
Нүдний гэм, өдрийн од оо гэж

Үндсэн өнгө ч бүр цөөхөн л дөө
Үнэндээ хорвоод байж боломгүй өнгөөр будсан цаас
Үнэт цааснаас ч үнэтэй болохыг хэн мэдлээ
Тас хар, цав цагаан байдаггүй шиг үнэн гэж үү

Мөлхөөд, алхаад, гүйгээд, үсэрээд, унаад,
Магадгүй хэн ч чадна л даа гэж бодох ч чадахгүй
Маш тансаг хэмнэлийг харж амжихгүй, түг түг түг
Бидний амьдрал давтагдашгүйгээрээ гайхамшиг...

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn