Өөртөө зориулсан үгс
Жижиг жижиг сэтгэлүүдийг
Зүйж наахаар жинхэнэ юм шиг болно …

Сэтгэл минь яст мэлхий шиг
Хуяган дотроо …

Үр хөндүүлсний дараах шиг
Зовиуртай, хоосон, тайван байна
- Сэтгэл минь сэрээрэй!
Төөрч будилсан мөргөлчин минь
Дахин амьдарч эхэл
Дасал болсон ачаагаа үүр
Сэтгэл минь сэрээрэй!
Цөхөрч болно, гомдож болно
Үхэж л болохгүй …