би чиний өмнө тайчъя

сарнаас өөр дэнлүүгүй энэ шөнө

салхинаас өөр хөгжимгүй мөчид

сайхан биеэ нуулгүй

ай би чиний өмнө тайчъя

шүүдрээс өөр дарсгүй

шүхэрнээс өөр нөмөргүй

шүр сувд адил онгон биеэр

үүрийн цолмоноос нуугдан байж

ай би чиний өмнө тайчъя

борооноос өөр хувцасгүй

борхон биеэ гунхалзуулан

бэр заяагаа таяагдан хаяж

эм хүний сэтгэлийг умартан

энэ шөнө би чиний өмнө тайчъя

ээмэгнээс өөр ханьгүй

эмзэгхэн сэтгэлт охин биеэр

эр хүн чиний өмнө

бүхнийг март ая

уруулна-ас өөр дуучингүй

улаа бутарсан хацартай

хайртай чиний өмнө энэ шөнө тайчъя

магад маргааш өглөө чиний дэргэд үгүй

мартах гэх эм уугаад

маргааш би чамаас холдоно

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог