Хүлээгээрэй
Төрийнхөө сүлдэнд үрийнхээ заяаг даатган залбирч
Түмнийхээ дунд хүн шиг яваад нь үрээрээ бахархсан
Хүний хорвоогийн сүүтэй бурхан ээж таньдаа
Хүр ч явнаа, хүү намайгаа хүлээгээрэй 
                    
Энгэрийх нь сүү зулайд нь гэрэлтсэн ижий таньдаа
                     Энхрий үр нь очиж явнаа хүлээгээрэй

Мөнгөн онгоцоор жигүүр хийн халин дүүлж
Мөдхөн хүү нь нисээд очноо аав таньдаа
Үнсүүлээгүй үлдсэн хацраа таньдаа үнсүүлэх гэж
Үр чинь таньдаа яарч л явнаа хүлээгээрэй
                      Хайрынх нь илч харцнаас нь гэрэлтсэн аав таньдаа                             
                     
Хайртай үр нь харьж явнаа хүлээгээрэй

Алтан нараараа зулайг минь зөөлөн үнэрлэж
Ариун салхиараа хацрыг минь хайрлан илбэж
Мөнгөн бороогоороо чимээгүйхэн уйлж үдсэн
Монголдоо хүү нь очиж явнаа  хүлээгээрэй
                      Өвгөдийн минь цус хөрсөнд нь шингэсэн нутаг таньдаа
                      Өөдөсхөн үр нь яарч л явнаа хүлээгээрэй   

                             LA-2008 Ch.Davaadorj

profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ