Сүүн зам татуулаад замбуу тивдээ ирсэн
Сүм дуган бараадалгүй миний л гэрт ирсэн

Дандаа нададаа гэгээлэг туяагаа цацаруулж
Дари эх бурханыг гэрт харуулж баясуулж

Бурхадын оронд илүүдээгүй ч дутаагүй ирсэн
Буртан ихтэй  оронд минь шилж сонгоод ирсэн

Аав нь гэж хэлүүлэх зураг надад зурж, ирсэн
Андгай тангараг гэж би сүржингүй  явж, ирсэн

Сүүн замыг нь гашлагахгүйн төлөө
Сүсэг бишрэлч яамай даа, өршөө

Буруу санаа үгүй бөгөөд хийж байхад
Бурхад надад нэг нэгээрээ морьлоод

Даан ч сайхан өнөр бүл боллоо
Дари эх бурхан минь ивээ

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn