Бичлэгийн тоо 5,522
Дээдлэе, эх орон таныгаа дээдлэеДэлгэрч бас хагдарч түмэн намтраа үлдээхдээДээр орших гэгээн, хурмастын дайтай дээдлэе би Дэврэн хуйлрах амьдралын шуурганд аргахад миньДэргэдээс тэтгэх хайрын рашаанаас ундаалжДуулж уйлан таньдаа зоргоор эрхэлсэний учирДэндүү уужим эх орноо эцэг шигээ дээдлэе би Энхрийлье, эх орон чамайгаа энхрийльеЭвлэрч бас эвдэрч мянган түүхээ шивнэхдээЭнэрэлийн их далай ижий шигээ энхрийлье би Эгшиг дуутай хослох гэгээн дурлалд учруулжЭгэл нэгэн насныхаа хамаг нууцыг хуваалцажЭнэлэл баяслын алинаас нь ч ухаарал өвлөсний учирЭнгүй хайрын ундраа амраг шигээ энхрийлье би Аргадъя, эх орон чамайгаа аргадаяАлдаж бас онож өвөр дээр чинь танхил өсөхдөөАндуу гишгэлсэн цэцэгсийн тоогоор аргадъя би Амьтан бүхэн чам дээр дураараа туучижАмьгүй нь хүртэл элгэнд чинь нойрсожАрван мянганы хатуу бэрхэд зүдэрсэний чинь учирАлив эх орон минь чамайгаа эрх хүүхэд шиг аргадъя би Сөгдөе эх орон танаа мэхийн сөхөрьеСөрж бас уруудаж буман зовлонгоо тоочихдооСүр хүчит эх орон танаа сүслэн мөргөе би Санаан зоргоор бүтээгүй өчнөөн юманд гоморхожСайн муугийн шалгуурт нь тэнцэж ядан дэнжигнэж Сар нарны алинд ч өлмийд тань оршихын учирСайхан эх орон танаа бишрэн сөгдөе би
Эд хөрөнгө найз нөхөр биш
Харин найз нөхөр эд хөрөнгө
Харин найз нөхөр эд хөрөнгө
миний эх орон