Хайрт охин Жагзмаадаа зориулж бичивээ.

Охиндоо бичсэн шүлэг

Хосгүй их хайрын ундарга болж
Хонгор үр минь ээждээ ирсээн
Үртэй болсоноо мэдсэн тэр мөчид
Үгүйлшгүй хайр зүрх огшоож бялхсан

Хэлэхэд үг багадах ийм их хайр
Хэзээ ч мэдрээгүй тийм их хайр
Эд эсний ширхэг бүрээр лугшин
Эх үрийг хүйгээр холбон урссан
 
Аяар аяар гишгэн
Алхах тоолондоо хайрласан
Зөөлөн зөөлөн бүүвэй аялан
Зүүд нойрондоо ч хайрласан


Мөөм ивлэн сүү асгартал
Мөч бүхэн эвийлж хайрласан
Илбэн илбэн энхрийлсэн
Ээж нь байна гэж шивнэсэнсэн

Эх үрийн учрах нандин тэр агшин
Ээж л боломж амсах ариун тэр мөч
Энхрий үр минь уйлсаар ээждээ ирсэн
Энэрэл хайр сүү болон асгарсан

Хэл дэвсэн уургаа амлахад
Хоолой зангиран сэтгэл нялхарсан
Нялх үр минь үнэгчлэн нойрссон ч
Намуухан шөнийг бүүвэйн дуугаар уярааж хоносон
Шулагнах жаахан охин минь одоо ухаан сууж
Санаа алдан таныхаа ачийг яаж хариулнаа гэх
Нарт энэ хорвоод үр минь чи  сайн явбал
Насны турш баярлуулах их ачлал  тэр шүү



By  Happy_3   2010.06.09  Korea

profile