Дэргэд ирж тэвэрхэд чамайг би боддог
Дээрээс нэгэн тонгойж үнсэхэд чамайг би боддог
Дэмий хүн дээ март чи гэсэн ч чамайг би боддог
Дэлхийд өөр хүнгүй юм шиг чамайг би боддог
Өдөр шөнөгүй өвөл зунгүй бодсоор л яваа болохоор
Өөрөө л лав сайн хүн байх даа найз минь