Амьд сэрүүн үед нь хэн нэгнийг
Анзаараггүй өнгөрдөгөө бид нар
Ад үзэж муулж доромжилж зүхэж
Аль эсвэл бүр ална шүү гэж занана

Сүүлгүй чөтгөр мэт түүнийг
Сүхэдчихсэн ч багадмаар санагдана
Сүүдэртэй явахад нь далдуур харааж
Сүнс нь зайлж далдраасай ч гэлцэнэ

Эгэл таньтай бас надтай ч адилхан
Энэ орчлонгын хүмүүн заяат тэрбээр
Эргэх хорвоогын жам ёсоор
Эрт орой хэзээ нэгэн цагт талийна

Мажийж магадгүй хэн нэгэнд
Малийж маасайхааргүй болоход
Аръяабал ум маани бад ми хум хэмээн
Амандаа сэмхэн залбиран бувтнана

Арга ч үгүй биз дээ хөөрхий
Амны зугаа болохоосоо өнгөрчихсөн
Авсанд орсон түүнийг муучилвал
Ахиад сүнс  босно гэж айж байгаа л даа

Ясыг нь өндөлзүүлж худлаа шогширч
Ямар сайн хүн байв аа л гэлцээд
Яадаг шүү юм билээ дээ одоо
Яаж цаашдаа амьдарнаа ч гэж халаглана
 
Адилхан заяат төрсөн хүмүүсээ
Амьддаа бие биенээ хайрлацгаая
Агсан Дашбалбараас иш татав

2007 12 20   13,58m  Khan