Бичлэгийн тоо 5,522
Хүн болж төрсөн л юм чинь
Хайрын жаргалыг ханатал эдлэхсэн
Ханамгүй тэр жаргалыг надад хайрлах
Хүслийн тэнгэр ханхүү минь чи хаана байна
*** *** ***
Асгаран буух борооны дуслууд
Амраглал хайрыг зөгнөн орход
Амтат учралын тамгаа чи
Атгахан зүрхэнд минь дарж амжжээ
*** *** ***
Залуу минь болгоомжил
Зориглон хэлье би хулгайч
Зовох хэрэггүй ээ гэхдээ
Зүйл ангигүй зүрхний хулгайч
*** *** ***
Яана даа хонгорхон бүсгүй минь
Яг одоо та залуургүй завиар
Мөсөн уулын зүг жаргалтайгаар
Маш хурдтайгаар хөвж явна