Төрсөн нутаг минь алсад байдаг
Төрөл садан минь тэнд суудаг
Сайхан нутаг минь алсад байдаг
Салхин зүгээс мэнд ирдэг
Чандмань уул нутагт минь байдаг
Ширхэг чулуу нь надад явдаг
Нутгаа би дандаа санадаг
Нуугаад явахад нулимс гардаг
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар