Бичлэгийн тоо 5,522

 

 www.nominsan.webs.com Жюль Верн (Франц хэл: Jules Verne, 1828 оны 2 сарын 8 - 1905 оны 3 сарын 24) нь Францын зохиолч, улс төрч. Херберт Жорж Уэллстэй хамтдаа зөгнөлт зохиолыг үндэслэгчид гэж нэрлэгддэг.
 Намтар
Францын баруун хэсгийн Нант хотод өмгөөлөгчийн гэр бүлд төржээ. Аавыгаа залгамжлахаар Парисын хуулийн сургуульд суралцсан бөгөөд дундаж сурлагатай хүүхэд байжээ. Тэнд эцэг, хүү Александр Дюматай танилцаж, утга зохиол сонирхож эхэлсэн байна.
Верн байгалийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг байсан бөгөөд энэ нь түүний дуртай зохиолч Эдгар Алан По шинжлэх ухааны баримтуудыг зохиолдоо оруулан, үйл явдлаа үнэмшилтэй болгодог байснаас үүдэлтэй аж.
Найз Феликс Надаль нь агаарын бөмбөрцөг бүтээсэн бөгөөд түүнд сууж үзсэн Верн 1863 онд "Агаарын бөмбөрцгөөр 5 долоо хоног" зохиолоо бичсэн нь ихэд алдаршжээ. Түүний зохиолууд одоог хүртэл ялангуяа хүүхэд залуусын амтархан унших дуртай зохиолууд байсаар ирсэн билээ.
Тэрээр 1883 онд Амьен хотын хурлын гишүүнээр сонгогдон, насан эцэс болтлоо ажиллажээ.
1978 онд түүний мэндэлсний 150 жилийн ойгоор төрсөн нутаг Нантад Жюль Верний музей нээгдсэн байна.
Бүтээлүүд
• "Агаарын бөмбөрцгөөр 5 долоо хоног", 1863
• "20-р зууны Парис", 1863
• "Дэлхийн гүн рүү аялсан нь", 1864
• "Сар луу хийсэн аялал", 1865, 1870
• "Усан доогуур 20000 бээр аялсан нь", 1869
• "Хөвдөг хот", 1871
• "Дэлхийг тойрсон 80 хоног", 1873
• "Нууцат арал", 1875
• "Хар алмааз", 1877
• "15 наст ахмад", 1888





Дэлхийн тєв рїї аялсан нь

www.nominsan.webs.com           e-book   -c :
 татан авч амтархан уншаарай, миний дүү нар

 

1863 оны тавдугаар сарын 24-ний ням гаригт миний нагац ах профессор Лиденброк Ханбург хотын Конигстрасс гудамжин дахь 19 номерын бяцхан байшиндаа яаран буцаж ирэв.

            Єдрийн хоёр цаг  болоогїй учир їдийн хоол ч бэлдэж амжаагїй байлаа.

            Зарц эмэгтэй Мартэ хоолны тасалгааны їїд нээж:

-Ноён Лиденброк, ирчих нь энэ її! гэж дуу алдав. Їїнийг сонсоод “Нагац лав ууртай  ирэв бололтой” гэж намайг бодох зуур Мартэ:

            -Ороод ирлээ. Би явалгїй горьгїй нь. Ноён Аксель та, тїїнийг тайвшруулж їзээрэй гээд гарч одов.

            Би ганцаар їлдсэн боловч профессорын хэл амыг татлах зїрх хїрсэнгїй. Гэрийн эзэн гаднаас ирээд ажлынхаа тасалгаа уруу шууд гїйж орох їед би єєрийн жижиг єрєєг янзалсан болж байлаа. Нагац таягаа тасалгааны булан руу шидэж малгайгаа ширээн дээр хаямагц:

            -Аксель нааш ир! гэж дуудав.

            Намайг хєдєлж ядсаар байтал профессор бїр тэсэж ядан

            -Хїїеэ! чи чинь байна уу, їгїй юу? гэж дахин хашгирав. Би ч нагацын єрєє уруу ухасхийв.

            Отто Лиденброк тєрєлхийн хатуу, этгээд зантай боловч хїнээр муугїй бєлгєє. Тэр, эрдэс судлалын ухааны хичээл заадаг багш байв. Эрдэс судлалын ухаанд  хэл хугалчихам хэцїї нэр томъёо єдий тєдий байдаг бєгєєд хичээл заах їед оносон нэр нь олдохгїй байх явдал олонтаа тохиолдох тул ах тэр тоолон л уцаарладаг байв.

            Нагац бол бусдын тулд биш єєрийнхєє тєлєє ажилладаг хувиа хичээсэн эрдэмтэн байлаа. Ийм эрдэмтэн Германд цєєнгїй байдаг юм. Гэвч нагац ёстой эрдэмтэн хїн билээ. Лиденброкийн нэр тус орны олон сургууль, нийгэмлэгт алдаршсаны учир Ханбургээр дайрч єнгєрєх эрдэмтэд цєм тїїнийг эрж уулздаг байлаа. Тїїнээс гадна тэрээр эрдэс судлалын баялаг їзмэрийг хадгалагч бєлгєє.

            Тэр, яс ханхардуу хир нь туранхай, шаргал їстэй, тємєр мэт чийрэг биетэй, тавь орчим настай билээ. Тїїний алаг нїд нь нїдний далбагар шилний цааны їл тогтон эргэлдэнэ. Явахдаа зангидсан гараа савлаж хол хол алхална. Зан ааш ширїїн догшин учир їерхэж найзлахад эелдэг ялдам биш билээ.

            Намайг тэвдэн уцаарлаж дуудсан хїний байдал иймэрхїї байв.

            Нагац, германы баян профессоруудын нэг тул  тїїний мэдэлд хуучин байшин суугч хїмїїсийн хамт байх бєгєєд їїнд: нагацын загалмай зїїлгэсэн охин, арван долоон настай Граюбен, зарц эмэгтэй Мартэ болон би багтана. Профессорын зээ болох миний бие хичээлийн элдэв туршилт хийхэд нь тїїнд юмы нь бэлтгэн туслагчийн їїрэг гїйцэтгэдэг байлаа.

            Би геологийн шинжлэх ухаанд дуртай, мах цуснаасаа л эрдэс судлагч болж  тєрсєн юм шиг хїн билээ.

            Нагац хэдийгээр хэцїї хатуу зантай боловч надад хайртай сайн учир би дурдсан гудамжны мєнєєхєн жижиг байшинд жаргалтай сайхан амьдардаг байлаа.

            Эрдэмтэн нагац гар хумхин зїгээр суухыг ер мэдэхгїй. Дєрєвдїгээр сар гарч хавар болмогц хашаан дотроо цэцэг тариад тїїнээ хурдан ургуулах гэж єглєє бїр иш навчий нь хїртэл илж чангааж байдаг билээ.

            Ийм зан байдалтай хїний їгэнд орохгїй байж яахин болох вэ. Ингээд би єрєєнд нь гїйж орлоо...

www.nominsan.webs.com    e-book   -c  татан авч амтархан уншаарай, миний дүү нар

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Хариу
2009.08.05 03:33:34 (*.232.30.89)
erhiin balai
profile
emoticon
Хариу
2012.06.13 02:41:04 (*.36.188.239)
FR4Y
profile

E nomiin san baiguulah goy sanaa bna amjilt husie. Jules vernii' Nuutsat aral'iig mgl heleer tataj awahaar olood ogooch pls . english deer unshij arai l barq bn. epub pdf ali n bsn yah we

Дугаар
Гарчиг
Нэр
5162 Бодол минь 4
HA_NA
2008-08-12 4629
ДЭЛХИЙН ТӨВ РҮҮ АЯЛСАН Нь. (Ж.ВЕРН) хүүхдүүддээ уншиж өгөөрэй. e-book 2
Monh-monh
2009-08-04 4622
5160 Цаг хугацааны хүрд 2
veda
2009-08-02 4606
5159 Зvvдэндээ би урд шєнє тєєрлєє... 4
HA_NA
2008-08-20 4594
5158 Чимээгүй оршино шүлгийн ном-с 1 file
nikes
2009-12-16 4593
5157 Б. Лхагвасүрэн " Чамдаа би хайргүй байхын аргагүй" 4
sarnai 09
2010-02-01 4579
5156 ~~~Хүү минь~~~ 2
Мөнуяа
2008-09-16 4578
5155 "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн 1
96843226
2008-08-10 4574
5154 4 мөрт 1
Буянаа
2010-01-31 4571
5153 Э.Бат-Үүл намынхаа нөхөддөө хандан ил захидал 1
96843226
2008-08-24 4566
5152 Замд гарахдаа бичсэн шvлэг
Happy_3
2008-08-31 4563
5151 Нэргүи цэнхэр чулуу 6
bayarmaa_korea
2010-09-13 4557
5150 Нэрт яруу найрагч Омар Хайям
Happy_3
2008-08-31 4553
5149 Chi yu ch medehgui *.* 2 file
erhiin.balai
2010-04-28 4545
5148 Б. Галсансүх 2006 ОН / BOLOR TSOM /
Munkh-munkh
2009-05-16 4538
5147 Хайрын зурвас 1
Маралгоо
2009-08-31 4537
5146 ЗАЛУУ НАС 2
Happy_3
2008-07-29 4534
5145 ИДЭР ЗҮРХ 2
bayarmaa_korea
2010-07-15 4528
5144 МОНТЕ КРИСТО ГҮН e-book 1
Monh-monh
2009-08-04 4516
5143 АЛСАД СУУГАА ЭЭЖ
Happy_3
2008-08-05 4511
5142 Төрсөн нутаг минь 1
bayarmaa_korea
2011-03-29 4509
5141 Durtai.........bi durtai 5
sky_mn
2009-08-31 4508
5140 4 MORT 1
e_amarbat
2009-07-04 4507
5139 Монголд ирсэн коммунистуудад,Ард иргэдийг доромжилохоо боль! 2
selenge_good
2008-07-07 4506
5138 1
Otgonbayar
2006-09-19 4504
5137 Авах, гээхийн 4 мөртөөс...gogo 3
Латинос
2010-07-04 4492
5136 *****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 4-p хэсэг 3
BULEEN
2008-09-05 4488
5135 Монголчууд 1
dollor
2008-07-18 4484
5134 Shvleg 3
zoro 1
2009-12-30 4483
5133 Тэр л ууланд чинь 4
HA_NA
2008-09-13 4454
5132 T.Galsan 1
mglsox
2008-03-22 4451
5131 HOSHIN ZURAGLAL^^ 2 file
chonsaa
2009-03-23 4448
5130 НОЁН ХУТАГТЫН МУЗЕЙ
Boog_3399
2008-08-26 4445
5129 Чиний дурсамж 4
HA_NA
2008-07-22 4442
5128 Уучлаарай та минь.. 3
HA_NA
2008-07-13 4439
5127 Яагаад Хэзээ
*** oyunaa  ***
2008-09-13 4437
5126 SHVLEG
zoro 1
2009-07-18 4435
5125 Тэр шөнө 1
tselmeg_tenger
2008-07-29 4432
5124 чамдаа би хайртай 4 file
♥...Танилцъя...♥
2009-08-19 4431
5123 er hun ta haana bna araatan23 7
altaigerel
2010-08-03 4424
5122 .......247......3KKK 2 file
erhiin.balai
2010-10-11 4419
5121 Т.Галсан 1988 ОН / BOLOR TSOM /
Munkh-munkh
2009-05-16 4416
5120 Өөртөө тохирох хүнийг хайснаас.......... 2
96843226
2008-08-26 4412
5119 Солонгос ардын үлгэр ~ Кунжуй Патжуй хоёр
UFC-Харилцан туслан хамтдаа
2012-03-28 4396
5118 ~Өдөр бүр ...~ 2
tengis999
2010-05-12 4394
배너신청
자생병원

배너신청