Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн тєрлєє би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мєс болох халилд
Царгиа хvйтэн євєлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн тєрлєє би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн тєрлєє би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хєндийд
Орсон буурийн шvд євєл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мєрийг єдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн тєрлєє би

Мєрєн голын усыг эзэгнэнхэн тєрлєє би
Мєнгєн сарны сvvдэр толиорон хєвєх долгионд
Миний євєг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мєрєн голын усыг эзэгнэнхэн тєрлєє би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн тєрлєє би
Yvр шєнийн завсар шvvдэр буух навчинд,
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд,
Yхэлгvй мєнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн тєрлєє би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн тєрлєє би
Зvйдэлгvй цагаан єрхний хоймсолж томсон оосорт,
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд,
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн тєрлєє би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн тєрлєє би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн тєрлєє би

Тэнхээт хvлгийн дєрєєг эзэгнэнхэн тєрлєє би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дєрєєг эзэгнэнхэн тєрлєє би

Аадар хур бороог эзэгнэнхэн тєрлєє би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд,
Ариун агаарт шvхэрлэх мєндрийн цагаан ширхэгт,
Алтан талд татах солонгын долоон єнгєнд
Аадар хур бороог эзэгнэнхэн тєрлєє би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн тєрлєє би
Цэнхэр хадган дээрх мєнгєн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд,
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн тєрлєє би

Хєх тэнгэрийн орныг эзэгнэнхэн тєрлєє би
Хєх Монгол алдаршсаны vе дамжсан домогт,
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дєлєнд
Хєрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хєх тэнгэрийн орныг эзэгнэнхэн тєрлєє би

profile
Зорин ирэх амрагийг хүлээхэд
Морин төвөргөөн зүрхэнээ хоногшино
Шөнийн харанхуй гадаа налайж
Унийн углуургаар саран гэрэлтэн
Өнчин дэрэн дээр нойр хулжин
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын хөнгөн чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана...
http://krilleer.blogspot.com/