Зvvдэндээ би урд шєнє тєєрчихлєє
Зvг чигээ олохгvй баахан тэнэлээ.
Зvрх сэтгэл минь тєрсєн гэрийн минь vvд рvv дагуулж
Зvггvйхэн хонгор насны минь тэр л vед эргэн хєтлєн аваачлаа.

Буурал ээж минь хаалгаа тайлж єгєєд яасан оройтов гэлээ.
Бoрцтoй шєлтэй хоол байгаа халаагаад идээрэй гэлээ.
Хичээлээ сайн давт дээд сургуульд орох хэрэгтэй
Хэнээс ч царай алдахгvй єєрийнхєє чадлаар амьдарч сурах хэрэгтэй гэлээ.

Зvрхшээж халгаад урд минь буй бэрхшээлээс
Зvvдэндээ ч болов хол явах гэж тєрсєн гэрээ хайж очжээ дээ.
Зvйл зvйлийн бодол дундаас бодол ундарсаар таньтай минь эргэн уулзуулж
Зоригтой алхам хийж, хичээн зvтгэж амьдрахийг сануулжээ дээ, та минь

Зvvдэндээ би тєєрсєн ч танийгаа хайж очлоо...
Зvс царайг тань харан, халуун сэтгэлийг тань дахин мэдэрлээ ээжээ.
Зoвoлтгvй та минь мєнхийн нойрондоо амгалан нойрс доо ...
Зvтгэж урагш явсаар зорьсондоо заавал хvрнээ, амгалан байгаарай та минь..

profile
Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан...