чийрэг залуу зүрх тань дурлалын өвчинд шаналж
чих нүд хоёроо тоохоо болисон болхоор
чиний өмнө би үнэн төрхөө гайхуулж
чимэг өнгөөр гоёлгүй сэтгэл нүцгэн амьдардаг
зүйдэл оёдолт сэтгэл тань хайраа даалгүй сэмэрч
зөв буруу хоёроо шүүхээ болисон болхоор
эрх хонгор аашаа хаврын цэцэг шиг дэлгэж
энгийн даруугаас ялгарч гэрэлт цох мэт амьдардаг
өглөө бүхэн чи миний тухай дурсаж
өнгөрсөн өчигдөр хоёроо мартаж боддог болхоор чинь
уруул сэтгэл хоёроо өнгө оруулан зүлгэж
угаас эрх ааш минь улам танхилхан болдог

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар