Бичлэгийн тоо 5,522
Чөлөөтэй омголон дураараа байх би дуртай
Чөдрөөн тасдаж гүйлдэг моринд адуу адуунаас хайртай
Талын шувууд торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай
Хязгаар үгүй эрх чөлөө гэж хаана ч харин байдаггүй
Хязгааргүй унаа бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хэчнээн ч хашгирлаа гэсэн
Энэхүүндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай
Эгэл даруу ижий эцгийн минь голомт сэтглийг минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр насны минь хань намайг хорьдог
Элгэн садан түмэн Эх орон намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?
1990. 04. 02