Эр хүн та хаана байна

Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн 
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй оддын дор хайр шнвнэлдсэн 
Орон монголын минь халуун ураг омголон зантай эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор үрийнхээ толгой дээр 
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
үг н ь хатуу монгол эр хүн хаана байнаа та
Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн 
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна
Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү,
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр,
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана байна
Холын холоос шижиртэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавиланд н ь үл тасрах багана
Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн эр хүн та хаана байна
Асгат өндөр сарьдгын оргилд гөрөөлсөн анчин
Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
Цэцэн буу мөрлөж нүд цавчаагүй хилчин
Цагын саалтанд мөхөөгүй алтан ургын залгамж эр хүн та хаана байна
Бөртэ чонын уянгат улилтын үргэлжлэл 
Богд чингис хааны удам залгасан ураг 
Хатан мандухай эжийн хэвлийд торнисон үр 
Хатан зүрхт монгол эр хүн та хаана байна
Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй 
Зориг зүрх, тэсвэр тэвчээр чинь хаана байна
Цуснаасаа үнэтэй нулимсаа үзүүлдэггүй
Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана байна
Эрдүү цээлхэн хоолойгоороо эр бор харцагыг аялаж 
Нүд алдам цэнхэр талын уяасанд нүдэндээ харан шингээсэн
Эр хүн таныг эр хүн би хайлаа энэ нийгмийн талбараас
Эрэл тавьж сурлаа эрсэн олзоо эндээс би оллоо
Элэг зүрх хоёртоо өөрийн эрхгүй харууслаа
Хөх толбот эр хүнийг хотын гудамжнаас олсонгүй 
Өргөн цээжтэй ханхар эр хүнийг өмссөн хувцаснаас нь би олсонгүй, 
Уртын дуугаа аялсан эр хүнийг
Уусан архиных нь лонхноос оллоо, 
Эрэл сурал болсон эр хүнийг би 
Эрүүлжүүлэхийн өмхий өрөөнөөс оллоо, 
Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийг би 
Таг харанхуй траншанаас оллоо 
Зориг зүрхтэй монгол эр хүнийг би засаг эцгийн зовлонд өртөхийг харлаа
Нулимсаа үзүүлдэггүй эр хүнийг би нус нулимасандаа хутгалдан уйлж байхыг нь харлаа
Агуу дайчин явсан өвгөдийнхөө удмыг агаарт шингэн 
Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан монгол эр хүн 
Царай алдан харийн нутагт боол болохыг үзлээ
Амьдралын төлөө хүний нутгыг зорьсон эр хүний 
Ард нь үлдсэн авгай хүүхэд нь ядарч гуниглахыг би үзлээ
Аль эртний африк тивийн боолын нийгэм шиг ажлын хүндийг нь нугалдаг хар арьстай хүмүүс шиг
Монгол эр хүнийг минь бэлгэний морь шиг үнэлж 
Махан бяр эрүүл чийрэг чадвараар нь шинжиж
Бойнд явуулдаг тарган адуу шиг харьцаж 
Боол болгохоор хүний нутаг луу зөөж байхыг харлаа
Гадаадад ажиллах хүч гаргах нэрийдлээр 
Гал цогтой монгол эр хүнийг аваад явчихийг үзлээ
Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг 
Хүний нутгаас амьд ирсэн эр хүний 
Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
Хөндүүрлэж өвдөх зүрх, эрүүл бус бие нь болохыг үзлээ
Ойн согоо шиг бүсгүй халамжит ханийх нь өвөрт 
Орон хөнжил дотор нь харийн хөгшин ли овогт орж 
Харийн хүнд өврөө нээж үзээгүй хатан эхийн сэтгэлийг
Халх хүүхэн умартаж бөгсөөрөө амьдрахыг үзлээ
Морин дэл дээр хийсч явсан эр хүн 
Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
Мал харахаараа айж зугтаадаг
Маяг ихтэй монгол залууг үзлээ
Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн
Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
Хуримын бөгж нь мултарч унахыг үзлээ
Өргөө цагаан гэрт өлгийдөө сүүл хөхөж өссөн эр хүн
Өөх иддэггүй холестрин ихтэй гэж уйлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа
Алд биеээ алжаахаас айхгүй ахуй төрдөө зүтгэж явсан эр хүн 
Ард түмэн байтугай хоёрхон алхамын цаадахыг харахгүй Авилгалж ирчээд арчаагүй царайлахыг нь би үзлээ
Царайлаг монгол бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн 
Царай алдан гуниглаж уйлж явахыг нь хараад 
Цөхөрч үзээгүй эр хүний минь тэсвэр тэвчээр 
Цагийн саалтанд үгүй болсныг мэдэрлээ харамсаж байнаа би, Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй, 
өвсөнд хучивч үхэр тоож зажлахгүй
Үлбийсэн амьтад үр хойч минь болохвий гэсэн 
Өгөөдэй хааныхаа холч ухааныг аргагүй биширлээ
Хайж сурсан эр хүнээ би хар архины лонхон дотор харлаа, 
Харь орны боолын хөдөлмөрөөс оллоо 
Харанхуй зовлонгийн хашаан дотор үзлээ 
Эрээд сураад байсан монгол эр хүнийгээ би 
Энэ нийгмийн амьдралаас оллоо
Элэг зүрхэндээ өөрийн эрхгүй харамслаа
Монголоо танихгүй, морь унаж чадахгүй морин хуур тоглохгүй, монгол бичгээ мэдэхгүй
Харь орны англи хэлийг хагас дутуу чалчсан 
Хүүхэн шиг эр хүйстэнийг харин би ихийг үзлээ
Сайхан эр хүн ховордсон гэдгийг санаа бодлоосоо нэхэн асууж 
Салхи исгэрсэн хүйтэн шөнө сүнстэй хамтарч энэ шүлгийн бичвээ би 

Минж Боржигон Батсайханы Баттөгс