Улсын хөрөнгөөр эрдэм сурчихаад Алсыг зориод алга болчихдог хэсvvлч монгол
Удаж удаж нэг ирэхээрээ Ардчилал яриад бужигнуулж гардаг хэрvvлч монгол
Удмын дайчин омог нь хөдлөхөөр Уураа барихгvй дэлсэж орхидог хэдрvv монгол
Уралцах дайсан vгvй болохоор Ураг нэгтнээ хөнөөж орхидог хэцvv монгол
Сайд цэрэг хэнийг ч гэсэн Сайдуулж муудуулж гvтгэж болдог чөлөөтэй монгол
Сайтар зохиол нь хол яваагvй Сарьдаг Алтайгаа нөмөрлөж зогсдог чөдөртэй монгол
Сайн морь гавьяатай хvмvvсийг Санаандгvй vхэл отож байдаг чөтгөртэй монгол
Савдаг лус нь хилэгнэж гvйцээд Сав л хийвэл ган зуд болдог дошгин монгол
Ганц нэг гайгvй тамирчид нь Гадаадад мөнгө хөөгөөд явчихдаг аминчхан монгол
Харьд очиж зарц болохоор Хамаг мөнгөө уралдаж төлдөг алдуул монгол
Хоёр жил зуд болсны дараа Нэг жил хадлан бэлддэг ажилч монгол
Хуучин хувцас тусламжаар аваад Нэрэлхэхгvй зардаг ашигч монгол
Хvдэр буга мэт ховор амьтдыг Хvнээс нуугдаж сэмхэн нудардаг ичимхий монгол
Заар чив сvvл мэтхэнийг нь авчихаад Зайлуул даа бусдыг нь чоно идэг гээд хаячихдаг өрөвчхөн монгол
Хужаа спирт хориотой барааг Хуулийнхантайгаа хамтарч оруулдаг эвсэг монгол
Хуурамчийн эсрэг хууль гаргахад Хувь хувиараа зvтгэдэг эвгvй монгол
Тэнгэрээр нисдэг цагаан шонхрыг Төвөггvйхэн барьчихдаг аргатай монгол
Арабын нэгэн саятанд тvvнийгээ Аятайхан яриад vнэгvй өгчихдөг алдаатай монгол
Хvvхэд хөгшид хvvхнvvдтэйгээ Хонгилд хоноглочихдог тансаг монгол
Хvж асааж ном айлдсан лам Хvvхэн эргvvлж сархад сөгнөсөн савсаг монгол
Өөрийнхөө газрыг өөрөөсөө аваад Өөр хvнд мөнгийг нь өгдөг өгөөмөр монгол
Өнгөний өвчин гадаадаас худалдаж аваад Өөрийнхөндөө vнэгvй тараадаг өглөгч монгол
Шилийн эрс аймаг алгасаж биеэ зовоохоо больсон
Шинэхэн туршлага эзэмшиж хаяанаасаа авдаг хударгагvй монгол
Шилмэл сайн хvvхнvvдээ олны өмнө нvцгэлж
Ширтэн суугаад таашаал хvртдэг хужирсаг монгол
Орон орон руу алгаа тоссон гуйлгачин монгол
Олон тvмнийг татвараар дарсан гувчуур монгол
Хориннэгдvгээр зуунд асаж яваа хөгжингvй монгол
Арванхоёрдугаар зуунаас аргамжаа нь тасраагvй хөдлөшгvй монгол
profile