Бичлэгийн тоо 5,522
Буман цагаан eрөөл хадган дээрээ дэлгэж
Буурлын тохой түшин алсаас үр нь золгоё
Бүжинлхамын тарни хүсэл болгон шингээж
Бүртийн суугаа ээждээ учрал урин золгоё
Эхийн цагаан сэтгэл хайран дээрээ дэлгэж
Энхрий жаахан үрсдээ мэнд хүргэн золгоё
Халтар манан хөөрөг алган дээрээ хөлөргөж
Халхын сайхан эрчүүдтэй хийморь зөрүүлэн золгоё
Үүлэн цэнхэр торго сэтгэл дээрээ дэлгэж
Үзэсгэлэн гоо бүсгүйчүүлтэй бэлэг солилцон золгоё