морьтон баатаруудын үр сад

мохошгүй хатан зоригт ард түмний үргэжлэл  

мянган жилийн манлай Эзэн Богдын удам 

Монгол эр хүн би энд байна

дорны Азид байна

хүний нутагт байна

аз жаргал хөөж энд ирсэнгүй

амарч зугаалах гэж энд ирсэнгүй

"эвтэй байхдаа хүчтэй"гэсэн өвгөдийнхээ сургаалийг мартсан

энэ хэт ухаантан нь ихэдсэн"төр" эцгийн буянаар

ганц олдох амьдралдаа сайхан амьдрах гэж

гал голомтоо орхилоо

хүнд хүчир ажлыг нь хийж зовсондоо шаналахгүй байна

хүний нутагт залуу насаа үдсэндээ харамсахгүй байна

өөрийн амьдралаа өөрөө бий болгож байгаа даа бахархаж байна

эх орондоо ингэж амьдрах боломжгүй байгаа даа гутарч байна анд минь

эр хүн биднийг ингэж зүтгэж явахад

эх орноос минь харин муу мэдээ ирдэг болсонд харуусч байнаа

энхийн цагт Монгол хүний цэвэр ариун цус

эх орны минь төв талбайд урссанд харамсаж байна

газар нутагтаа эзэн суух ёстой Монгол эр хүнийг

гал асуусаны төлөө хятадууд алсанд зэвүү хүрч байна

гал голомтоо өмөөрөн тэмцсэн залуусаа 

гав зүүлчгээд гянданд хорьдог болсонд уур хүрч байнаа  

бурхан халдун уулыг минь хяталуул ухсаныг сонслоо

буруу хүнээр төрөө түшүүлсэндээ түүнээс ч илүү харамслаа

харийн хүнээс буруу хайсанаас

хамаг буруугаа өөрсдөөсөө эрмээр санагдлаа

бахархан шүтэх түүхгүй ард түмэн л

балран доройтдогыг саналаа  харамсаж байнаа би

эр хүн би эр хүн

энэ нийгмийн золиос болон үрэгдсээн үнэн

ханыхаа халамжинд жаргах ёстой

хацар гоо охид минь бүүр илүү үрэгдсээн

хаа байсан малайзад дэлбэрч

хар хужаагийн өвөрт хэвтэж

хагас солиот солонгост алуулж

хөгшин европод хулгай хийж

эх орондоо үлдсэн нь амьдралынхаа төлөө 

энээ нийгмийн бузар булайг л харсаан

олоод хийе ээ оёдлын үйлдвэр 

олигтойхон амьдрая аа ..харийханы дарамт

хоногын хоол үмх махны төлөө

хорвоогийн муу бүхнийг үзсээн

......................

харийн нутгыг харин би муулахгүй ээ

хамаг л сайхан амьдралаа эндээс олсоноо нуухгүй ээ

хүний нутагт зовж ядарч зүдэрч

хэдэн төгрөг олсон нь яалт ч үгүй үнэн юм даа

яахав дээ эр хүн бид ядарч зүдэрч явнаа 

ямбалж жаргаж эрхэлж үзсэнгүй

хар толгойгоо өөрсдөө мэдэж

харь нутагт зовж л явна

сайн яваа нь ч байна

саар яваа ч байна

хүний нутагт ясаа тавьсан нь байна

хүн чанараа алдсан нь бүүр их байнаа

цэцэн билэгт оюун ухаант эр хүн

цэлмэг хөх тэнгэртээ залбирдаг өвөг дээдсийн удам

оюуны байтугай ходоодны хоосролоо давж чадахгүй

олон улсад тэнэж яваад л харамсаж байна

уудам Эх орныхоо төлөө санаа зовох ёстой эр хүн

уух архиныхаа мөнгийг хэнээс авах вэ гэсэн сэтгэхүйтэй болсонд гутарч байна

бахархан шүтэх ёстой Эзэн хааныхаа нэрийг

баар цэнгээний газар согтуу орилдог болсонд харуусаж байнаа

....................

Монгол эр хүний цус зовлонд дарагдсангүй

Мохогшүй хатан зориг нь золиосонд үрэгдсэнгүй

дарах тусам нь гялалзаж даврах тусам ньөндийн

дайчин энэ үндэстэн сэхэх цаг нь иржээ

мөнх хөх тэнгэртээ залбирч улсаа дээдэлсэн аав

мөрөн гол усаа шүтэж өссөн ээжий

мөлхөж өссөн шороо гүн цэнхэр нуур минь

              хүүхдүүдээ хүлээж байгаарай

энэ нийгмийг таньлаа эцэж ядарч үзлээ

эцэст нь ялж үзлээ бахархаж байнаа би

хүнээс хоол гуйсангүй хүнд ажилд нь ядарсангүй

Монгол эр хүн хаа ч явсан зовхи  нь өөдөө

мохошгүй хатан зориг нь дээшээ гэдгийг мэдэрлээ

хүлээж байгаарай андууд минь

хүлцэнгүй ядарсан ард түмэн биш гэдгээ мэдрүүлнээ

гартаа илд барьж бүхнийг цавчих цаг бишээ

оюун ухаанаараа олныг дагуулах цаг нь иржээ

явуургүй энэ өчүүхэн цаг үед 

ядарсан олныхоо зовлонгоор наадсан

даварсан энэ төрийн түшээд харийн луйварчидтай

учрах цаг нь нэгэнт иржээ

Бид энэ газар шороонд унасан юм болохоор

Бид энэ хөрс шороонд шингэх юм болохоор

Бид Эх орондоо өөрийн түүх үндэс угсаагаа үлдээх юм болохоор

Бид тэмцэх болноо

Анд минь

profile