тооны оройгоор гэгээ туссан
толгодын цаанаас нар мандсан
тулаганд нь аргалын гал улалзсан
тогоотой сүүнд хуруу зузаан өрөм тогтсон
нутагаа би санаж байна
хөгшид бууралуудын минь түүхийг хадгалсан
хөхөмдөг хөх уулсаа би санаж байна
хөл нүцгэн хөлөөрөө мөр гарган алхахад минь
хөл нь холцруутчихвий гэж зүлэгээ дэвсэж өгсөн
нутагаа би санаж байна
зуны хэдэн сар
зулай үнэрлэсэн эжийнхээ саалийн үнэрт цадаж
зурам тарвага загас жараахаатай өдөржин хөөцөлдөж
тэрхийн голыг эхнээс нь адаг хүртэл зугаалж явсанаа би санаж байна
нутагаа би санаж байна
уяан таарсан хүлэгийн туурайн чимээтэй талаас
уухайн дуу тасраагүй ногоон төгөлын дундаас
унаган багын хайр шингэсэн чулуун хороон гэрээс
учиралт чамруу тэмүүлсэн сэтгэлийн соронзон адил
нутагаа би санаж байна
тэрслүүт он жилийн нугчаанд үлдэж хоцорсон
тэрхийн уудам хөндийгөөр гийнгоо цангинуулж
тэнгэрлэг хүлэгийнхээ нуруунд туг шиг явсанаа санаж байна
тэнгэрийн эрхэсийн ододтой шүлэг хэлэлцэж хоноход
тэвэрч хоносон амраг минь уйлж байсаныг санаж байна
хайртай ээжийн минь өргөсөн сүүн цацалын үргэжлэл
хад асаг уул хайрхан минь би та нарын салшгүй нэг хэсэгээ