Гунигтай боловч гэрэлтэй зүрхийг минь
Гуйж авахдаа чи хүүхэд байсан..
Тэр хүүхдийн алган дээр би өөрийгөо тавихдаа
Хаврын бороо, нялх ногооны тухай бодсон

Хаашаа ч юм бэ, нэгэн зүгт хөтлөгдөн
Хараихуй болоод гэрлийн дундуур хоёул алхахдаа
Тэр хүүхэд яг над шиг
Тэсгэлгүй их гуньдгийг мэдсэн

Зүрхний нь гүнд яг минийх шиг
Сайхны тухай мөрөөдөл шигдээд
Эдгэрч арилалгүй евчин болсныг
Эмзэг нүднээс нь сэмээр уншсан

Гунигтай боловч гэрэлтэй зүрхийг минь
Гуйж авахдаа хүүхэд байсан
Энэ хүүхдийн алган дээр өөрийгөө тавихдаа
Эгч нь ч юмуу ээж нь ч юмуу..

Нэг л өглөө чи намайг охин минь гэж дуудсан
Нээхээс айсан нүдэндээ би аавыгаа олж харсан
Яг салхины өөдөөс харж зогсоод нарыг ажихад
Ямар байдаг билээ, Түүн шиг л..

profile