Залуус, дvv нартаа хvргэх шvлэг

О.Дашбалбараас дvv О.Пунцагдэлэгт

Vзээд енгерех амьдралыг мєнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дvv минь!

Єнгє энэ алаг хорвоо дээр
Єєрийн сайндаа чи тєрєєгvй!
Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Єндєр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шєнє, зэлэн дээр жихvvцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан ермий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ.
Єр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
Євєл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж евдеж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv...
Ширхэг ширхэгээр цайсан vс нь чамайг хvлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Євлийн шене талд яваа аавыгаа vе vе санаарай,
Єєрєє чи дулаан хєнжилдєє хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хєдєлж, олж хураасан бvхнээ
Зарж vрж, беен бєєнеер нь чамд л харамгvй илгээх юм.

Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хєлсийг уух хэрэггvй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хvн
Алтан нар шиг ганцхан юм шvv!

Vр хvvхэд тєрлєє гэж баярлаж явах цагтаа
Vсэн буурал єтгєсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног єдрvvдийг жаргалтай vлдээ ч, дvv минь
Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан, амьтан хvний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гvвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг vзээрэй!

Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хvv минь" гэсээр босож ирнэ.
Амсар дvvрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хегшин яахаа мэдэхгvй сандчина.

Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нvд нь гялалзаж
Малгайгаа емсеж, нударгаа засаж, ирж vнсvvлэхийг чинь хvлээнэ.

Тєрсєн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Тегелдер орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.
Морьд vvрсэх хээр талдаа аргалын утаа vнэрлэж
Модон тагштай єрєм идэж, ээжийнхээ гараас цай ууна.

Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертєнцєєр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сvрэг, толгод дамжихаас илvv сайхныг
Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи...

''Моод хєєсєн хотын ганган хvvхнээс илvvгээр чи
Монгол дээлтэй, хєдєєгийн бор бvсгvйг хайрлана!
Євгєн хорвоод зуун жил амьдрахгvй ч, хогшил хураагчаас
Євлийн шєнє моддыг єрєвддєг аавыгаа илvv ойлгоно чи!

Харь холын шуугиант хот нионы гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хєгжмийн чимээнээс илvv
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггvй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндvv ойшоолгvй явснаа бод!
Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шvv!

Амьдрал тэднийг гvн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч єршєєх аугаа их сэтгэлтэй болгожээ.

Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
Аавдаа шил юм єгєх хэрэггvй,
Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй!
Аль алинаар нь тэд дутаагvй!

Эрт цагт гэрээсээ гарсан "єєрийгєє" л
Ээж, аав хоёртоо хvргэж ег!
Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
Эрхэм бэлэг хегшчvvлд vгvй ээ!

Учир мэдэхгvй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!

Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг месен хариулж
Амтатыг идvvлж, єнгєтийг емсгеж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндvvрч явлаа.
Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!

Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
"Хvvтэйгэй л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!

Чи зэмлэл хvлээж, зэргийн нєхєддєє орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хєєрхєн бvсгvйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрvvн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгvй...

Алдааг минь та нар бvv давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!...
Алтан дэлхийд vvнээс илvv гавъяаг ах нь мэдэхгvй ээ!

Vзээд єнгєрєх амьдралыг мєнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хєгшрєхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!

Єнгє алаг хорвоо дээр
Єєрийн сайндаа чи тєрєєгvй!
Єдєр єдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Єндер их тавилан хайрласаи аав, ээждээ баярла!

1987 он.

profile