Єргєн уудам амьдралын замд чигээ алдахгvй  урагшлая гэвэл
Ємнєє тавьж, євєрлєж очсон зорилгодоо хvрэхийг хичээдэг юм шvv, vр минь
Єєрєє чи бусдын сэтгэлийг ойлгон,єршєєж уучилж чадвал
Єрєєл нэгэн чамд итгэж,халyyн сэтгэлээ илчлэх болно, охин минь ээ.

Гyниг дагасан нулимс аяндаа асгарах цаг ирдэг ч
Гуравхан vгэнд тогтоод, хvссэн ч урсахаа больчихдог юм.
Уйлж, инээж явсаар амьдралын амтыг мэдэрдэг юм  зvгээр дээ
Угтаа бол чи хаана ч байсан ганцаар биш ээжтэйгээ хамт л баярлаж гуниж яваа, 
                                                                                                                                  охин минь..

Жил сарууд хол байгаа мэт санагдаж байвч, vнэндээ маш ойрхон
Жирийх мэт урсаад єнгєрнє,хайран цагаа алдалгvй хичээж сураарай vр минь
Жигдэрч бvхий л юмс сэтгэл татаж,баяр авчирах цаг ирнэ
Жинхэнэ бодит амьдралд толгойгоо зєв ажиллуулж, хєл дээрээ бат тогтоорой ,
                                                                                                                              охин минь ээ.

Ээж нь охиндоо маш их хайртай шvv, хичээж сураарай.

profile
Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан...